Сүүлийн үед манай сонин хэвлэлүүдэд Монголын нийгмийн тогтолцоо,
эдийн засгийн бүтэц, үндэсний төгрөгийн ханш, хүндрэл, хямрал, амьдралын
доройтол, гадаад өр зэрэг олон чухал асуудлуудаар хүмүүс нэн
шүүмжлэлтэй үзэл саналуудыг хэлэх нь өмнөх он жилүүдийнхээс харьцангуй
ихсэж байгаа нь ажиглагддаг боллоо. Манайулсын өнөөгийн ерөнхий байдал
нэн хүнд бөгөөд аюултай хандлагууд олон түмний сэтгэл санааг түгшээж
байгаа. Эдийн засгийн өсөлт нэн өндөр хурдацтай болж буй нөхцөлд хүндрэл
бэрхшээл гарах нь зайлшгүй бөгөөд үүнийг хялбархан гэтэлж болно гэсэн
төсөөлөлтэй нэг хэсэг хүмүүс байхад нөгөө бүлэг хүмүүс манай ерөнхий
төрх байдлыг зүгээр л нэг хүндрэл биш, чухамдаа эдийн засгийн айхавтар
хямрал тохиолдсон гэж дүгнэж байна. Тэгвэл саяын дурьдсан хоёр өер үзэл
номнолоос гадна бас гурав дахь чиглэлийн үзэл бодлоготой хүмүүс гарч
ирсэнийг хэлэх нь зүйтэй байх. Гуравдахь чиглэл нь бол Монгол улсын
өнөөгийн нийгмийн тогтолцоо буруу болсоныг, эдийн засгийн нэгдсэн
бодлого байхгүй болсоныг шүүмжилдэг болов. Бид дээрхи гурван өөр өөр
үзэл номнолыг баримталдаггүй бөгөөд манай улсын хувь заяа нь гадны
гурван давхар далд колончлолын сүлжээнд атгагдсан бөгөөд албан тушаалын
хэнээрхэлд өртөж, эд мөнгөний их шуналд гүнзгий автсан, гадаад зээлийг
биширдэг, элит дарга ангийн үнэмлэхүй ноёрхолд нэрвэгдсэн гэсэн онол
номнолыг мөрдпөг болгодог.
Бид эдийн засаг хямраагүй харин хүндрэл бэрхшээлтэй учрадд байгаа
гэсэн үзэл номнолыг хөндөхгүй. Бид юуны түрүүнд эдийн засгийн хямрал
гүнзгийрч байгаа гэсэн үзэл номнолыг эхлээд хөндөхийг зорьж байна.
"Үндэсний шуудан"сонины болон "Өдрийн сонин"-ы 2014 оны 4-р сарын 4-ний
дугаарт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн ярилцлага нийтлэгдсэн. Эхний
ярилцлага нь "Банзан чиргүүл дээр л баяр тэмдэглэх гээд байх юм",
"Оюутолгойн гэрээ бол шуналын нян бүхэн цугласан бохирын сав" гэсэн лут
гарчигтай бөгөед энэхүү ярилцлагыг Э.Мөнхцэцэг авчээ. Нөгөө ярилцлагыг
М.Мөнхцэцэг авсан ба энэхүү ярилцлага нь "Эдийн засгийн бодлого барьж
байгаа улсууд цагаан толгойн мэдлэгтэй байгаасай" хэмээсэн гарчигтайгаар
"Өдрийн сонинд" хэвлэгдэв. Дээрхи хоёр ярилцлага нилээдгүй хүмүүсийн
анхаарлыг татаж байгаа.
Сүүлийн хорь гаруй жилд Ерөнхий сайд асан Бямбасүрэн үзэл бодлогын
хувьд бараг өөрчлөгдөөгүй бөгөөд зах зээлийн эдийн засгийн онол номнолын
талаар Монгол улсынхаа бодит амьдралыг цэгнэн үнэлсэн тийм
дүгнэлтүүдийг дэвшүүлж чадсангүй гэдгийг бид сонордуулах ёстой.
Тэрбээр марксизм-ленинизмээс, шинжлэх ухааны социализмын онолоос
хамгийн түрүүнд урваж манай олон сэхээтнүүдийн тархийг угааж чөлөөт зах
зээлийн номнол руу уруу татаж бужигнуулсан хүн бол яах аргагүй дэд
доктор Д.Бямбасүрэн байсан юм. Зах зээлийн эдийн засгийн онол номнолын
нууцыг Ерөнхйи сайд асан Бямбасүрэн энэ хорь гаруй жилийн дотор олж
Монгол түмэнд учир начирыг нь хэлэх ёстой байсан юм шүү. Гэвч дээрхи "ид
шид"-тэй нууцыг тэрбээр илчилж чадсангүй бөгөөд харин цорын ганц
цомхотгосон үзүүлэлт гэсэн нэгэн томъёоллыг товойлгож Монголын эдийн
засгийг, бусад орны эдийн засгийг тольдон харж болно гэсэн нэн
хачирхалтай саналыг ярилцлагандаа хөндсөнийг бид хэлэх нь зүйд нийцнэ.
Тухайлбал,"Ер нь аль ч орны эдийн засгийг цорын ганц цомхотгосон
үзүүлэлтээр харъя гэвэл тухайн орны үндэсний валютын чансааг авч үздэг.
Тэгэхээр өнгөрсөн оны эхээр долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байв.
Гэтэл одоо 1800 төгрөгт хүрчихээд байгаа. Төгрөгийн чансаа 20 гаруй
хувиар унасан гэсэн үг. Ард иргэдийн амьдрал, аж ахуйн байгууллагуудын
үр ашиг энэ хэмжээгээр унаж байна. Ийм байхад эдийн засгийг хямралтай
байна гэж хэлэхээс биш өөрөөр харж болохгүй" гээд цааш нь Д.Бямбасүрэн
үргэлжлүүлэхдээ "Тиймээс л эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүй гэж
төөрөлдөөд байна. Хямрал бүр ужгирсан хямрал. Үүнд гадаад хүчин зүйл ч
бий, дотоод хүчин зүйл ч нөлөөлсөн. 1998 оноос хойш сүүлийн 15 жилийг
авч үзвэл Монгол улс гурван удаа том хямралтай учирлаа" гэж тэрбээр
дүгнэв.
Бид Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн өгсөн ярилцлагаас бас нэг
ишлэлийг толилуулах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал: "Монгол улсын эдийн
засаг ямар байгааг улс төрийн ямар нэгэн хольцгүйгээр ойлгоё гэвэл
өнгөрсөн жилийнхээ эдийн засгийн гол үзүүлэлтийг харах хэрэгтэй.
Өнгөрсөн жилийг Монгол улс түүхэндээ байгаагүй төсвийн, гадаад
худалдааны тэнцлийн алдагдалтай, түүхэнд байгаагүй тегрөгийн сул
ханштай, түүхэнд байгаагүй гадаад их өртэй давлаа. Үүнийг хараад, эдийн
засагт маш том асуудал хуримтлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй" гэжээ.
Төгрөгийн ханш 20 гаруй хувиар унасныг Д.Бямбасүрэн онцолж дурьдаад
ужгирсан хямралд Монгол эдийн засаг нэрвэгдсэн гэдгийг зориуд
товойлгохдоо 1998 оноос хойш Монгол улс гурван удаа том хямралтай
учирсаныг хэлээд түүхэнд байгаагүй лут алдагдлууд болон гадаад их өрийг
гаргаж тавиад байна.
Д.Бямбасүрэн 1990-1992 онд Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашаагүй
байсан бол бид түүний саяын хөндсөн гол гол дүгнэлтүүдийг цэгнэн
үнэлэхгүй байх байсан. Монголын эдийн засагт маш том аюул хуримтлагдсан
явдалд Ерөнхий сайд асан Бямбасүрэн шууд холбогдох ёстой хүний нэг мөн
гэж бид үздэг. Юуны өмнө үндэсний валютын чансаа хорь гаруй хувиар
унасны цаад учрыг Д.Бямбасүрэн яагаад монголчууддаа дурьдахгүй нуугаад
байгаа юм бэ гэсэн асуудал зайлшгүй хөндөгдөх учиртай.
Долларын ханш үндэсний валютын чансааг залуурддаг болсоноос долларын
ханш богино хугацаанд асар их чангарсан нэгэн түүхээс бид дурьдъя.
Төгрөгийн чансаа 20 гаруй хувиар унасан гэж Ерөнхий сайд асан
Д.Бямбасүрэн тун их эмзэглэж буйг уншигч олон анзаарч л таараа.
Төгрөгийн ханш 20 хувиар биш бүр 2 дахин, 5 дахин унасан бол
Д.Бямбасүрэн ямар их сандрах байсан бол доо. Хэрэв төгрөгийн ханш 5
дахин биш бүр 10 дахин унасан бол Ерөнхий сайд асан Бямбасүрэн, Ерөнхий
сайд асан П.Жасрай хоёр бараг галзуурах байсан байх. Бид бодит баримтанд
тулгуурлаж төгрөгийн ханш яаж унасныг хөндье.
1 доллар хэдэн төгрөгтэй тэнцдэг вэ гэсэн харьцамжийг барьж долларын
ханшийг тодорхойлдог. 1990 оноос өмнө 1 доллар 3 төгрөгтэй тэнцдэг байв.
1991 оны 1-р сараас Д.Бямбасүрэн Улсын бага хурлын зөвшөөрөлтэйгөөр
Монгол улсыг чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэхдээ хамгийн түрүүнд
1 долларыг 3 төгрөгтэй тэнцэж байсныг өөрчилж 1 долларыг 40 төгрөгтэй
тэнцдэг болгов. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийг 3 дахин биш, 6 дахин
биш, чухамдаа 13.3 дахин унагасан шүү. Йнгэж Монгол улсын эдийн засгийг
гүнзгий хар нүгэлт хонгил руу хүчээр албадаж оруулсан аймшигт гэмт
хэргийг Д.Бямбасүрэн үйлдлээ. 1992 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд
Бямбасүрэн Засгийн газраа хөтөлж Улсын бага хурлаа агдлан тэвэрч их
нүгэлт хонгил луугаа тонилсон гэлтэй.
Дараачийн Ерөнхий сайдаар П.Жасрай дэвшиж түүний гол зөвлөхөөр
Д.Содном өргөмжлөгдөв. Монголын лут хэмээх хоёр эдийн засагч төвлөрсөн
төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжин орох
буянтай гэгээлэг стратегийг үргэлжлүү-лэхдээ хамгийн түрүүнд үндэсний
төгрөгийн чансааг улам доройтуулах чиглэлийг зоригтой хэрэгжүүлсэн.
Хоёрын хоёр Ерөнхий сайдууд долларын ханшийг 150 төгрөг дээр буулгаж
1996 он гэхэд Үндэсний төгрөгийн чансааг улам дордуулж долларын ханшийг
бүр 450 төгрөгт хүргэлээ. Өөрөөр хэлбэл төгрөгийн чансааг 11.2 дахин
унагаж иргэдийн амьжиргааг, үндэсний үйлдвэрүүдийн үр ашгийг бут ниргэж
өгсөн дөө. Сүүлийн хорь гаруй жилийн туршид бараг бүх Ерөнхий сайдууд
Үндэсний төгрөгийн ханшаар тоглож Монголын эдийн засгийг байнгын
тогтворгүйжилтын төвшинд барьж ирлээ. Долларын ханш 450 төгрөг байснаа
сүүлд 900 төгрөг болж төгрөгийн чансаа 2 дахин унасан. Тэгээд л долларын
ханш 1200 төгрөг болж 900 төгрөгтэй харьцуулахад төгрөгийн чансаа 33.3
хувиар суларсан.
Ийнхүү Монголын эдийн засаг ужгирсан хямралтай учраад хорь гаруй жил
болчихоод байгааг Ерөнхий сайд асан Бямбасүрэн монголчууд бидэндээ 1998
оноос хойш хямрал ужгирсан хэмээн сонордуулаад байгаа. Манай эдийн засаг
маш том асуудал(үүнийг асуудал гэхгүй, харин аюул, гамшиг гэвэл зөв
болох байх)-ын өмнө тулгарч ирчихлээ гэж Д.Бямбасүрэн оношлов. Ийм
оношийг тавихдаа улсын төсвийн алдагдал, гадаад худалдааны алдагдал,
гадаад өр түүхэнд байгаагүй цар хэмжээнд хүрсэн гэдэгтэй холбож тэрбээр
дурьдсан. Зүй нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн сүүлийн хориод жилд чөлөөт
зах зээлийн онолыг, түүний цаад нууцыг задлан шинжилжтөрийн гурван
өндөрлөгт, улс төрийн намуудад, нийт сэхээтнүүддээ хэлж өгөх ёстой
байсан юм. Харамсалтай нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн энэ хорь гаруй
жилийг шал утгагүй өнгөрөөж зах зээлийн онолыг ч судлахгүй орхиж,
Шинжлэхухааны социализмыг явуургүй тогтолцоо хэмээн доромжилж, дээрээс
нь бас Нагаржунайн төв үзлийг, шарын шашны номнолыг магтаж нэн чухал он
жилүүдийг ямар ч чиглэсэн зорилгогүйгээр өнгөрөөжээ.
Миний бие Еренхий сайд асан Бямбасүрэнг ямарч л байсан Улс ардын аж
ахуйн статистик балансыг ерөнхийд нь гадарладагийн хувьд түүнийг Ерөнхий
сайд асан Д.Содномоос, Ерөнхий сайд асан П.Жасрайгаас нэг шат ахиу гэж
үнэлдэг. Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн улс төрийн ухаарал зохих
төвшинд хүрээ-гүйгээс гайтаж түүний гурван сүрхий алдаа эдийн засгийн
нэгдсэн бодлогыг барих чадварыг төлөвшүүлээгүй гэлтэй.
Нэгд, тэрбээр улс төр эдийн засгийн ухааныг өөрийн итгэл үнэмшил болгож чадаагүй.
Хоёрт, тэрбээр эдийн засгийн статистикийг Улс ардын аж ахуйн
төлөвлөлтөөс дээгүүр дөвийлгөж статистик бол шинжлэх ухаан мөн бөгөөд
Улс ардын аж ахуйн төлөвлөлт бол шинжлэх ухаан биш гэж идэвхитэй зарлан
тунхагласаар эцсийн эцэст нийгэм эдийн засгийн төлөвлөлтийн нэр сүрийг
гутааж нийт төлөвлөлтийг улс орны макро удирдахуйн төвшингөөс тонилгож
чадсан.
Гуравт, чөлөөт зах зээлд Монгол улсыг шилжүүлэх буянтай үйлсийг
адислахдаа манай улсыг Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн
эдийн засагт тун амжилттай шилжин орсон улс хэмээн сонордуулдаг байв.
Энэ нь удирдахуйн бүх шатанд үнэнчээр ажиллаж зүтгэж байсан олон
төлөөлөгч-эдийн засагчдыг ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан. Улс ардын аж
ахуйн төлөвлөгч-эдийн засагчдыг бэлтгэдэг ганцхан тэнхим МУИС-д байсны
1980 онд том хэмээгч дарга мяндагтан Содном, Жасрай хоёр сэм
хуйвалдаанаар татан буулгасан. Ийнхүү сүүлийн 30 гаруй жилд Улс ардын аж
ахуйн төлөвлегч эдийн засагчдыг огт бэлтгээгүй явсаар ирсэнийг миний
бие байнга харамсан дурьддаг боллоо.
Сангийн яам байлаа гээд, Үндэсний статистикийн хороо ажилладаг ч
гэлээ энэ хоёр байгууллага хэзээ ч ямар ч нөхцөлд Улсын төлөвлөгөөний
төв байгууллагыг орлож, нийт төлөвлөлтийг нийгэм-эдийн засгийн нэгдсэн
бодлоготой шүтэлцүүлдэг том үүргийг хэрэгжүүлж чадахгүй. Тэгээд ч
Монгол улс түүхэн том шилжилтийн үед Сангийн яам болон Үндэсний
статистикийн хороо байлаа ч гээд Улсын төлөвлөгөөний төв байгууллага
байхгүй болчихвол Монгол улс, түүний эдийн засаг эмх замбараагүй
байдалд өртөж, улмаар сүйрэл-сүйтгэлийнхээ шат руу сэм гулсаж орох аюул
нүүрлэдгийг манай туршлага нотлон харуулаад байна. Улс орны эдийн
засгийг бүхэлд нь зах зээлийн үзэл номнолын тав зургаахан үзүүлэлтээр
Ерөнхий сайд асан Бямбасүрэн цэгнэн дүгнэж байгааг, "Эдийн засагт маш
том асуудал хуримтлагдсан" хэмээх сүрхий дүгнэлтийг дэвшүүлсэнийг бид
түүнийг ийм зарчимын чухал асуудалд хэт хөнгөмсөг бөгөөд тун
хариуцлагагүй хандаж байна гэж үздэгээ хэлэх нь зөв байх.
Ерөнхий сайд асан Бямбасүрэн манай улсад чөлөөт зах зээлийн аймшигт
хувьсгал өрнөснийг огт ойлгоогүй явна. Ийм хувьсгалтай хавсарч далд
колоничлол, бас неоколоничлол өрнөснийг Д.Бямбасүрэн зүүдлээгүй явсан
хэвээр байна. Чөлөөт зах зээлийн шилжилт гэдгийн цаана монжооч зах
зээлийн тогтолцоо төлөвшсөнийг бид 1990-ээд онд судлаж тогтоолоо. Энэ
тухай бид "Хөх толбо" сонины 2014 оны 7 дугаарт сонордуулсаныг
толилуулбал: "... чөлөөт зах зээлийн хувьсгал нь Монгол улсад өрнөхдөө
либерал монетар зах зээлийн бодлогыг манай хөрсөн дээр буулгахдаа 13 ил
шалгуур үзүүлэлтийг, бас 13 далд шалгуур параметрүүдийг ашигласан"
гэжээ.
Нийгэм эдийн засгийн төрх байдлыг тав зургаахан үзүүлэлтээр биш
наанадаж бүр хорь гаруй үзүүлэлтээр хэмжиж тогтоох шаардлагатай байдаг.
Сүүлийн хорь гаруй жилд манай олон даргууд гадныхныг, харийнхныг дуурайж
хуулсаар яваад өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй болж, тархи толгойгоо,
сэтгэл зүрхээ, ухаан бодлоо гадны есөн шидийн үзэл номнолд, таних
танихгүй элдэв сургааль номнолд, бас харь хэлний шашны олон урсгалуудад
чөлөөтэй даатган захируулчихаад байна. Ийм нөхцөлд Монгол улсыг Их
Монгол ухаанаар удирдан зохион байгуулна гэдэг нь ёстой гонжийнжоо болох
биз.
Бид гадаад худалдааны статистикийг тандах явцад нэгэн ээдрээтэй
асуудалтай тааралдаад байдаг болчихлоо. Монгол улсын 2012 оны
статистикийн эмхэтгэл 2013 онд нийтлэгдсэн ба уул эмхэтгэлийн 270-271-р
талуудад экспорт импортын хэмжээг улс орнуудаар харуулсан үзүүлэлтүүд
бий. Бид зориуд эдийн засгийн өсөлт нэн өндөр байсан жилийг , өөрөөр
хэлбэл 2011 оныг экспорт, импорт, алдагдал гурваар ОХУ, Хятад гүрэн,
бусад орнууд гэсэн ангилалд оруулж авч үзсэн. Статистикийн эмхэтгэлээс
280-р хуудсанд нийтлэгдсэн төлбөрийн тэнцэлээс зэсийн баяжмалын
үзүүлэлтийг тусад нь харуулсаныг бид тооцоондоо орууллаа. 2011 онд
гадаад худалдааны баланс 1780.9 сая долларын алдагдалтай болов. Энэ нь
импорт 6598.4 сая доллар.экспорт 4817.5 сая доллар болсонтой холбогдож
байгаа.
Монгол-Оросын худалдаанд Монголын экспорт 96.3 сая, Оросын импорт
1624,7 сая доллар болж Монгол- Оросын гадаад худалдаа бүхэлдээ 1528,4
сая долларын алдагдалтай болжээ. Тэгтэл Монгол-Хятадын гадаад худалдаа
Монголын хувьд 2416 сая долларын ашигтай гарсан. Монголын экспорт 4439.9
сая доллар, Хятадын импорт 2023.9 сая доллар болов. Бусад орнуудын
хувьд гэвэл Монголын экспорт 281.3 сая доллар болоход бусад орнуудын
импорт 2949.8 сая долларт хүрч Монголын хувьд 2668.5 сая долларын
алдагдалтай болжээ. «
Үүнтэй холбогдуулж бидний ярих гол асуудал бол зэсийн баяжмалын
экспорт юм. 2011 онд 575.9 мянган тонн зэсийн баяжмалыг экспортлохдоо
тонн бүрийг нь 1673.2 доллараар үнэлжээ. Ингээд зэсийн баяжмалын
экспорт 963.6 сая доллар нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн
бүтээгдэхүүн бөгөөд үүнийг ОХУ-руу гаргах Монголын экспортод
тусгасангүй харин Хятадад гаргадаг Монголын экспортонд тусгаж оруулжээ.
Энд тооцооны алдаа байгаа юм биш, харин жирийн хүмүүсийн хараа
хяналтанд үл өртөх нэгэн далд тохироо байгаа гэдгийг бид хэлэх учиртай.
Зэсийн баяжмалын экспорт(963.6 сая доллар) нь ОХУ-д нийлүүлдэг
Монголын экспортын бүрэлдэхүүнд тусгагдах ёстой. Зэсийн баяжмалыг бид
Хятад гүрэнд биш чухамдаа ОХУ-дл экспортолдог. Үүнийг зориуд
будлиантуулж Хятадад гаргадаг Монголын экспортод тусгах нь буруу
гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдэх ёстой юм шүү.
Зэсийн баяжмалын экспортын хэмжээ бараг бүх онуудад иймэрхүү
байдлаар гадаад худалдааны балансад тусгагдаж Монгол-Хятадынгадаад
худалдааны баланс үлэмжийн ашигтай юм шигхарагдаж Монгол-Оросын гадаад
худалдааны баланс байнгын их алдагдалтай' мэтээр боловсруулагддаг
байна. Хэрэв 963.6 сая долларын зэсийн баяжмалын экспортыг ОХУ-д
гаргадаг Монголын экспортод тусгаж оруулбал, өөрөөр хэлбэл Монголын
экспорт 96.3 сая доллар дээр 963.6 сая долларыг нэмбэл ОХУ-д гаргадаг
Монголын экспорт 1059.9 сая доллар болж Монгол улсын гадаад худалдааны
балансын алдагдал 1528.4 сая доллар биш харин энэхүү алдагдал нь 564.8
сая доллар дээр бууна. Ийм өөрчлөлттэй уялдаж Монгол-Хятадын гадаад
худал-дааны балансад экспорт 4439.9 сая биш, даруй 963.6 сая доллараар
багасч Хятадад гаргах манай экспорт 3476.3 сая дээр буух ба
Монгол-Хятадын гадаад худалдааны балансын ашиг 2416 сая доллар биш
1452.4 сая доллар байх болно.
Бид гадаад худалдааны балансад Монгол-Оросын худалдаанд,
Монгол-Хятадын худалдаанд зэсийн баяжмалын экспорттой холбогдож гардаг
үзүүлэлтүүдийн өөрч-лөлтийг журамлан цэгцлэх ёстой. Гадаад худалдааны
балансын алдагдал эцсийн дүнд Монгол улсын гадаад валютын цэвэр албан
нөөцтэй шуудхолбогддог ийг бид анхаарлаасаа гаргаж болохгүй.
Ер нь Монгол-Оросын гадаад худалдааны баланс Монгол улсын хувьд
үлэмжийн ашигтай гардгийг бид "Хөх толбо" сонины хэд хэдэн дугааруудад
далд колоничлолын асуудлыг хөндөх үед зориуд сонордуулж хэлдэг байв.
Эрдэнэтийн орд бол Монгол улсын эдийн засагт асар их ашиг өгч чадах тийм
орд гэдэгт бид хэзээ ч эргэлзэж байгаагүй. Эрдэнэтийн алт, мөнгө,
зэсийн ордоос сүүлийн хориод жилд жил бүр 25 сая тонн хүдрийг олборлож
байсан. Тонн тутамд 35 грамм алт, 70 грамм мөнгө агуулагддаг. Гэвч
эдгээр алт, мөнгө зэсийн баяжмал гэдэг ганц үзүүлэлтээр хаацайлагдан
урьд нь ЗХУ-ын мэдэлд, сүүлийн хорь гаруй жйлд ОХУ-ын мэдэлд шууд ордбг
болжээ. Өөрөөр хэлбэл монголчууд бид Эрдэнэтийн ордоос 25 сая тонн
хүдрийг жил бүр олборлодог ч гэсэн үүнээс 1 грамм алтыг, 1 грамм мөнгийг
авч байгаагүй хамгийн том нүгэл нь юу байсан бэ гэвэл хэдэн мянган
хүдрээс 35 грамм алт авна гэвэл 25 сая тонн хүдрээс 875 тонн алтыг
олборлоно. 1 тонн алтг 45 доллараар үнэлвэл 875 тонн алт маань 40 тэрбум
доллартай тэнцэнэ шүү дээ.
Ийм нөхцөлд Монгол-Оросын гадаад худалдааны баланс Монгол улсын хувьд
харин ч асар их ашигтай болж хувирна. Хамгийн харамсалтай нь монголчууд
бид 25 сая тонн хүдрэ бага зэрэг баяжуулж ОХУ-ын зэс хайлуулах үйлдвэр
рүү экспортолж хамаг алт мөнгөө оросуудын өмч болгож хувиргадаг.
Тийм далд колониалист сүлжээнд Монгол улсыг 1970-аад оны эцсээр
агдлаж оруулсныг бид мэдээд зогсоогүй Эрдэнэтийн алт мөнгөө
луйвардуулахгүйн тулд 1990 оны Ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг
хаах улс төрийн шаардлагыг дэвшүүлж тавьсан гэдгийг монголчууд маань,
Ардчилсан хувьсгалд оролцогчид бүгд мартаагүй байгаа. Монгол улс далд
колони гэсэн нууцлаг статустай явж ирсэнийгээ мэдмэгц өөрчлөн
байгуулалтаар, Ардчилсан хувьсгалаар Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн
харилцаанд далдлагддаг шударга биш ёсыг гэтлэн давах гарцыг олж харсан
гэлтэй. Гэвч манай нам засгийн дээд удирдлага Монгол улсынхаа далд
колонисог статусыг ойлгож ухаарахгүй явсаар түүхэн завхарлыг
гааруулчихаад байна. Бид Эрдэнэтийн ордыг ашиглахтай холбогдуулж
Эрдэнэтийн үйлдвэрлэлийн цогцолборыг сүндэрлүүлэх асуудлыг хамтад нь
байнга тавьдаг байв.
Энэ цогцолборын бүрэлдэхүүнд зэс хайлуулах үйлдвэр, алт тунгаах
үйлдвэр, мөнгө гаргах үйлдвэр, мөн бусад чухал үйлдвэрүүдийг хамтад нь
байгуулахыг эрмэлзэж байсан. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийг
Эрдэнэтийн цогцолборт оруулж байгуулах асуудал ч хөндөгдөж байв.
Эрдэнэтийн цогцолборт зориулсан цахилгаан эрчим хүчийг ЗХУ-аас нийлүүлэх
асуудлыг бид нааштай хүлээж авч байгаагүй. Хэрэв зэс хайлуулах
үйлдвэрийг, алт мөнгө тунгаах үйлдвэрийг Монгол улсдаа сүндэрлүүлсэн бол
манай улс эдийн засгийн хувьд жинхэнэ бие даасан улс болж хувирах
байсан юм шүү.
Бид Эрдэнэтийн цогцолборын асуудлаа хохироосноос болж бага буурай
орон яаж эдийн засгийн дампууралтай учирч далд колони улс болж
хувирдагийг ёстой бие сэтгэл оюунаар амсаж үзсэн. Эрдэнэтийн ордыг яаж
том гүрний өмч болгож энэхүү том ордын асар их орлогын 95 хувийг алдаж
зөвхөн 5 хувийнх нь шахрууг монголчууд бид долоож үлддэгийг мэдсэн тэр
цаг мөчөөс эхлэн Монгол улсад социалист бүтээн байгуулалт огт явагдаагүй
гэдгийг, жинхэнэ социализм хэзээ ч сүндэрлэхгүй гэдгийг, улс орон маань
том гүрний далд колони улс, жийрэг улс, бамбай улс болж хувирдагыг олж
мэдлээ. Эрдэнэтийн алт, мөнгө, зэсийн ордын гаслант хувь тавьланг 21-р
зуунд Оюутолгойн алт, мөнгө, зэсийн орд зайлбаргүй эдэлж эхэлснийг бид
бүгд харамсан ярьдаг болов. Том гүрнүүд нэн харгис бодлого явуулсаар
21-р зуун руу шууд яваад орчихсон.
Манай улс 20-р зуунд далд колони статустай байсан. Тэгвэл 21-р зуунд
Монгол улс маань гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгдсэн улсаар
өргөмжлөгдөх хувь тавьлантайгаа золгочихоод байна. Үлэмжийн их
баялагтай, асар их нэмүү өртөгтэй Монгол улс далд колоничлолоос болж,
неоколоничлолоос болж дэлхийн хамгийн ядуу улс болж хувирна гэж харийн
колоничлогчид үздэг нь нууц биш болжээ. Гадаадын зальжин, доншуур
бизнесменүүд ОХУ-д очоод ч, Хятад гүрэнд зүтгээд ч баяжиж чадахгүй.
Түнтийтпээ баяжиж хөрөнгөжих тийм улс нь харийн бизнес-менүүдийн хувьд
ганцхан Монголулс л болж хувилчихаад байна. Монголчууд бидний чөлөөт
бөгөөд монжооч зах зээлд залилуулж орсоны хамгийн том нүгэл нь юу байсан
бэ гэвэл хэдэн мянган гайхамшигт эрдэсийн ордуудаа харийнханд
лицензээр маш хямдхан панзалсан явдал байв.
Ийм алдааг, ийм нүглийг Монголын хойч үеийнхэн хэзээ ч уучлахгүй
гэдгийг бид одооноос сонордуулж хэлэх ёстой. Манай улсад нийгмийн ямар
тогтолцоо төлөвшчихөөд байгааг мэдэхгүй, бас ойлгодоггүй тийм лийдрүүд,
тийм улс төрчид захаасаа аваад л зөндөө олон болчихжээ. Тэд юуг гол нь
яриад байна вэ гэвэл коммунист ёс суртахуун, пост коммунизм, шинжлэх
ухааны социализм гэж бараг бүх хэвлэлүүд дээр ярьж байгаа. Сүүлдээ бүр
социализмын үлдэгдэл гэдэг нэгэн ойлголт нэн түргэн түгэн дэлгэрч
байна.
Монголын олонхи лийдэрүүд, олонхи улс төрчид марксизм-ленинизмийг
элдвээр гоочилж шинжлэх ухааны социализмыг хамгийн муу муухайгаар
харааж жинхэнэ коммунизмыг элдвээр муучи-лахаас айж эмээдэггүй атлаа ил
колониализм, далд колониализм, неоколониализм гэж дугарахаасаа үхтэлээ
сандардаг болчихоод байна. Бид "Хөх толбо" сониноор уншигч олондоо,
Монгол түмэндээ далд колониализмын талаар байнга сурталчилсаар байдаг.
Үүний ач буянаар далд колонич-лолын асуудал цөөнгүй хүмүүсийн анхааралд
өртдөг болсон. Энэ бол бидний уйгагүй, чин сэтгэлээсээ зүтгэж
ажилласны үр шим гэж хэлж болно. Бид Монгол улсаа социалист улс биш,
далд колони улс болчихсон байсныг сонордуулахад олон хүн үүнийг хүлээж
авдаггүй байв. Та нар юу гээд дэмийрээд байгаа юм бэ, монголчууд бид 70
жил социализм байгуулах гэж явсаар байгаад энэ социализм нь явуургүй
нийгэм байсныг олж тогтоочихоод байхад та нар далд колониализм гэж
дэмийрч хүмүүсийн тархи толгойг эргүүлдгээ боливол таарна гэсэн үгсийг
"Хөх толбо" сонин руу, бидэн рүү чулууддаг байсныг эргэж санахад юу нь
буруу байхав.
Том гүрэн явцуухан ашиг сонирхолдоо хөтлөгдөж бага буурай орнуудыг
хохироох үйлсийг өргөн цар хүрээгээр хийсээр иржээ. Бид манай олон
сэхээтэн авъяаслаг хүмүүс марксизм-ленинизмээс татгалзаж либерализм,
социал-демократизм, консерватизм, монератизм руу хуйларцгааж эцсийн дүнд
бөөн төөрөгдөлд орчихоод байгаа шүү. Үүнээс гадна монголчууд бид Их
Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлогыг дээдлэн судалж эзэмшихийн
оронд нилээдгүй хүмүүс шарын шашин руу, Нагаржунайн номнол руу, Есүс
шашин руу, Күнзийн сургааль руу, бөө шашин руу гүйцгээдэг боллоо. Аливаэ
хүний, тэр тусмаа улстөрчийн, том лийдэрүүдийн хамгийн түрүүнд барьж
хэрэгжүүлдэг нандин ёс горим бол чухамдаа өөрт нь заяагдсан билиг
ухааныг, билиг оюуныг, ууч сэтгэлийг харийнхны үзэлд, элдэв шашинд,
зүсэн бүрийн хов живд захируулахгүйгээр өртөөлөн тэмцэх явдал мөн
гэдгийг бид хэлэх учиртай.
Үүнтэй уялдуулж бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн коммунизмын талаар
дэвшүүлсэн үзэл номлолыг бид бүхэлд нь толилуулах нь зүйтэй юм.
Тухайлбал: "Коммунист системд амьдарч байсан улс орнууд коммунизмын
дараа хаашаа, ямар систем рүү шилжих вэ гэж судалгаа хийжээ. Зүүн
Европы ихэнх орон пост коммунизм гэдэг систем рүү орсон. Уг нь энэ улс
орнууд ардчилсан зах зээл, чөлөөт эдийн засгийн замаар явна гэж итгэж
байсан ч өөр систем рүү явчихсан ' байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгэм гэдэг хуулийн засаглалтай байдаг. Гэтэл
өнөөдөр Монголд "Хуулийн засаглал" гэж байхгүй. Харин хуулийн биш"
Хүний засаглал" л байна' Чөлөөт өрсөлдөөн байхгүй. Монополь болон
олигархи ноёлсон эдийн засагтай л болсон. Өөрөөр хэлбэл, бид ардчилсан
биш пост коммунист нийгэмд амьдарч байгаа.
Үүнийгээ одоо хүртэл шилжилтийн нийгэм гэж андуурсаар байна. Үнэндээ
энэ бол шилжилтийн биш, пост коммунизм гэдэг нийгмийг бие даасан
чөтгөрийн тогтолцоог бий болгожээ гэж эрдэмтэд дүгнэлт хийж, зүүн болон
төв Европын улс орнууд пост коммунизмаас гарах суурь реформоо хийж
эхэлсэн. Тэд улс төр, нийгмийн, эдийн засгийн суурь бүтцээ эргэн харж,
шинэчилж байна. Харин монголчууд бид өөрсдийгөө шилжилтийн үед амьдарч
байна гэж ойлгоод чөтгөрийн энэ тогтолцоондоо л хий эргэж явна.
Олонхийг ядуу, эрх мэдэлтэй цөөнхийг баян болгодог энэ тогтолцоог эргэн
харахаас өөр аргагүй".
Бид Батзандангийн ярилц-агаас зориуд том хэмжээний ишлэлийг авч бас
салбар хоорондын баланс, эдийн засгийн нэгдсэн бодлрго зэрэг
асуудлуудыг толилуулахдаа хамгийн гол нь зөвхөн ганц Батзандан ч биш ер
нь олон улс төрчид, лийдэрүүд нийгмийн тогтолцооны талаар үнэхээр
томоос том төөрөгдөлд орж байдгийг сонордуулах гэсэн юм. Ялангуяа
УИХ-ын гишүүд, Засгийн Газрын гишүүд, улстөрийн намуудын лийдэрүүд,
судлаач эрдэмтэд нийгмийн шинжлэх ухааныг төгс авч үзэж гол гол шүтэлцэл
хандлагуудыг хөгжлийн үе шатуудтай, том том бодлогуудтай, лут лут
зөрчлүүдтэй, анги бүлгүүдийн эрх ашигтай шүтэлцүүлж чин үнэнийг ухааран
ойлгоогүй цагт нийгмийн "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагаас хэд
хэдэн асуудлыг хөндөх хэрэгтэй гэж үзлээ. Энэхүү ярилцлага нь "Засаг
бодит үнэнтэй тулгарахаас айж байна" гэсэн гарчигтайгаар нийтлэгдэв.
Ж.Батзандан
хэлэхдээ: "Эдийн засаг үнэхээр хүнд байна. Үүнийг эдийн засгийн бүх
үзүүлэлт харуулж байна. Валютын ханш өслөө. Үйлдвэрлэлийн өсөлт буурсан,
гадаад худалдаа алдагдалтай гарлаа. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан
авах чадвар буурсан" гээд хоёр чухал дүгнэлт хийснийг дурьдвал:
"Нэгдүгээрт, эдийн засагт салбар хоорондын баланс алдагдлаа...
Хоёрдугаарт, Монголд эдийн заегийн нэгдсэн бодлого алга" гэжээ.
Ж.Батзандан коммунизмын талаар дэвшүүлсэн тогтолцоог түүний зангилаа
асуудлуудыг үнэн мөнөөр нь шийдэх арга ухаанаа олж чадахгүй будилах
явдал цаг үргэлж тохиолдоно гэсэн сонордуулга Ж.Батзандангийн дээр
дурьдсан ишлэлд тусгагдсаныг бид хэлэх ёстой.
Далд колониализмыг ажилчин ангийн язгуур эрх ашгийг эргэлт буцалтгүй
илэрхийлж өмгөөлдөг марксизм-ленинизмийн арга зүйгээр л илчилж болдгийг
Монголын туршлага нотолсон. Бид шинжлэх ухааны коммунизмыг хуарансаг
коммунизмаас зааглаж ойлгох хэрэгтэй. Ардчилсан зах зээл гэж байдаггүй
юм шүү. Ардчилсан үйлдвэрлэл, Ардчилсан арилжаа, Ардчилсан хуримтлал,
Ардчилсан хэрэглээ, Ардчилсан нөхөн үйлдвэрлэл гэсэн ойлголтуудыг бид
хэрэглэдэггүй. Ардчилал гэдэг нь демос кратос гэсэн грек үгний орчуулга
юм. Бүр утгачилбал демос кратос гэдэг нь ард түмний засаглал гэсэн
утгатай үг. Тэгвэл Плутократ гэдэг нь грек үг бөгөөд том баячуудын
засаглал гэсэн утгатай.
Плутократыг бас их мөнгөтөнгүүдийн засаглал гэж нэрлэдэг. Зүүн
Европын орнуудад пост коммунизм гэсэн нэр томъёо хэрэглэгддэг ч гэсэн
коммунизм гэдэг үгийг голдуу Зөвлөлтийн коммунист нам, бас Хятадын
коммунист нам гэдэгтэй, коммунист дэглэмтэй шүтэлцүүлж ярьдаг явдал бий.
Зүүн Европын орнуудад коммунизмын талаар, марксизм-ленинизмийн талаар
сүүлийн 20 гаруй жилд нэн алдаатай ойлголтууд гарч ирсэн. ЗХУ Монгол
мэтийн орнуудыг бүрэн хэмжээний далд колоничлолд атган барьж байсныг
социализм гэж, тэр тусмаа коммунизм гаж нэрлэх нь маш буруу.
Энд үзэл, номнолын том алдаа нуугдаж буйг бид хэлэх ёстой. Зүүн
Европын орнууд монжооч зах зээлээр тогтолцоонд нэрвэгдчихээд түүнийхээ
учрыг олохгүй мунгинаж яваагаа пост коммунизм гэж тодорхойлж энэхүү пост
коммунизмыг чөтгөр шүглэсэн тогтолцоо гэж нэрлэдгийг бид үзэл бодлогын
лут завхрал гэж хэлэх ёстой. Олонхийг ядууруулдаг, цөөнхийг баяжуулдаг
тийм тогтолцоо бол пост коммунизм биш, шинжлэх ухааны социализм ч биш,
чухамдаа эдийн засгийн айхавтар мөлжлөг дээр суурилсан капиталист
тогтолцоог хэлдэг юм. Тэгвэл манай оронд пост коммунизм гэсэн тогтолцоо
огт байхгүй. Тэгээд ч монголчууд бид марксизм-ленинизмд бүрэн нийцсэн
жинхэнэ социализмыг байгуулж чадаагүй. Харин далд колониалист мөлжлөг
дээр тулгуурласан жинхэнэ далд колониализмыг сүндэрлүүлчихээд бид
үүнийгээ пост коммунизм гэж, аль эсвэл явуургүй социализм гэж нэрлэх нь
үзэл бодлогын их төөрөгдөл, том гуйвуулга, лут завхаруулал гэж хэлбэл
зохино.
1990 оноос манай улсыг монжооч зах зээлийн тогтолцоо руу, үнэхээрийн
зальжин неоколониализм руу оруулсаныг бид коммунизмаас пост коммунизм
руу шилжиж 20 гаруй жил зүдэрч эрдэс баялагаа үлэмж ихээр алдаж ядран
зүдэрч байна гэж шинжлэх ухааны коммунизмтай андуурч тайлбарлах нь
томоос том алдаа болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм шүү.
Олигар-хиудын эрх ашиг өргөмжлегдөж түмэн олны эрх ашиг хохирсоныг
хэнбугай ч пост коммунизм гэж хэлэхгүй л болов уу. Бид үүнийг ярьдагийн
учир юу вэ гэвэл ер нь нийгмийн тогтолцооны асуудалд нийгмийн тэргүүлэх
10 шинжлэх ухааныг итгэл үнэмшилээ болгож бүтээлчээр ашигласан цагт ийм
асуудлыг онол, үзэл, бодлого, удирдахуйн төвшинд шүтэлцүүлж амилуулах
гарцыг олж авч чадна. Нийгмийн 10 шинжлэх ухааныг шүтэлцүүлээгүй цагт
том төө-рөгдөлд, гүн мунхаглалд өртөж үлэмжийн хохирол хор уршигийг
тарих болно гэдгийг хэлбэл зохино.
Залруулга: Тус сонины энэ оны 09 дүгээрт сүүлчийн нүүрний 5 дугаар
баганын 34 дүгээр мөрөнд "Энэ бол Ардчилсан" гэж бичснийг залруулж, "Энэ
бол Бүгд Найрамдах" гэж уншина уу
ДОКТОР П.НЭРГҮЙ