"Төрөөс завшиж, ашиг олох олон арга бий. Жишээ дурдахад манай сайд
нарын дэргэд зөвлөх гэж албан тушаал бий. Зарим сайд зөвлөхгуй байхад
зарим нь 3-4 зөвлөхтэй. Сайд нарын дэргэд нийт 24 зөвлөх байна. Зарим нь
ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээ зөвлөхөөр томилчихдог. Гэтэл тэр
зөвлөх гэж нөхөр төрийг ёстой самарч байна. Тэр зөвлөх аж ахуй, санхүү,
төр гээд маш олон зүйл хариуцаж байна. Зөвлөх гэж үнэхээр аюултай нөхөр
байна гэж зарим яамны ажилтнууд ярьж эхэллээ. Тэгээд ямар нэгэн асуудал
гарч, сайдтай хариуцлага тооцох гэхээр зөвлөхөө халчихдаг. Иймэрхүү
замбараагүй явдал төрийн байгууллагуудад газар авлаа..." хэмээн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 'Том төрөөс ухаалаг төр рүү" сэдэвт Үндэсний
зөвлөлдөх уулзалтын үеэр сэтэр зүүсэн зөвлөх нарыг шүүмжилсэн. Энэ нөгөө
л төрийн бүтэц данхайж, төсвийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж
байгаагийн тод жишээ юм.
Энэ бүхний эхлэлийг Шинэчлэлийн
Засгийн газрыг эмхлэн байгуулсан Н.Алтанхуяг эхлүүлсэн гэж хэлэхэд
хилсдэхгүй. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа өөрийнх нь
зөвлөхөөр ажиллах хүмүүсийн нэрийг дурдаж эхэлсэн. Түунийг дагаад л
яамдын сайд, аймгийн Засаг дарга нар зөвлөх гэх завсрын албан тушаалыг
бий болгож, ах дуү, хамаатан садан, аль эсвэл найз нөхдөө дэргэдээ авч,
албан тушаалын ивээлийг үзүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд
орон тооны бус долоо, орон тооны найман зөвлөхтэй. Нэг үгээр хамгийн
олон хүнээс зөвлөгөө авдаг. Ихэвчлэн залуучуудаар хүрээлүулсэн.
Гэхдээ
насыг нь бодсон уу, дадлага туршлагыг нь бодсон уу Л.Гансүхийг ахлах
зөвлөхөөр сонгосон. Гэтэл залуу хүний гэнэн зангаар нөгөө хэдэн зөвлөх
нь энэхүу албан тушаалыг тэнгэрийн мэт төсөөлж, сайдынхаа чихнээс байнга
хонх уяж, саарал ордныг намын байр болгож хувиргасан. Тэд зөвлөхөөс
илүүтэйгээр нам, төрд аль алинд нь хор найруулах ажлыг гардах үүргийг
давхар гүйцэтгэдэг. Цаасан дээр нэр нь байдаг, төсвөөс цалин авдаг ч
хийж буй ажил нь тодорхойгүй хүнийг зөвлөх хэмээсэн тодорхойлолтыг
Ерөнхий сайдын зөвлөхийн багт хүртээмээр.
Гэтэл ясны улстөрч
гэдгээ харуулж, УИХ-ын дарга З.Энхболд чанартай гэж тодорхойлж болох
дөрвөн хүнийг зөвлөхөөрөө сонгожээ. Гэхдээ Ерөнхий сайд Н Аятанхуяг шиг
залуучууд гэж хошуураагүй. Харин туршлага заах эрхмүүдийг сонгоод байна.
Тэдний хувьд жинхэнэ зөвлөхийн үүргээ л гуйцэтгэж байгаа.
Харин
төрийн тэргүүний зөвлөхийн орон тоонд байнга өөрчлөлт ордог гэж хэлэхэд
хилсдэхгүй. Учир нь орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд нь
ихэвчлэн албан тушаалд томилогддог.
Тухайлбал, Ч.Сосормаа, Ш.Батцэцэг
нар Элчин сайдаар явсан. Өөр бас бус хунийг ч албан тушаалын шат
ахиулан тавьсан нь Ерөнхийлөгч тоосон нэгнээ тордож дээшлүүлэх замаар
өөртөө үнэнч зүтгүүлдэг гэдэг үгийг батлах мэт.
ТАХИМАА ӨГДӨГГҮЙ Л.ЭРХЭМБАЯР
Амьдрах
орчин, ногоон бодлогын зөвлөх Л.Эрхэмбаярыг унаж хаширдаггуй хүн хэмээн
үздэг. Учир нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Сонгинохайрхан
дүүрэгт АН-аас нэр дэвшээд, унасан. Гэвч тахимаа өгдөггүй бөх шиг
Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж, бүхий л шатны шүүхэд
нэхэмжлэл гаргасан бөгөөд тэр бүхэндээ "Л.Эрхэмбаяр та дахин санал
хураалт явуулахгүйгээр гишүүн болох ямар ч боломжгүй юм байна" гэсэн
хариуг авч байсан юм. Эцэстээ УИХ-ын гишүүн, МАН-аас нэр дэвшигч
Д.Сумъяабазартай дахин санал хураалтад оролцоод мөн л ялагдал хүлээсэн
нэгэн. Тэр ч утгаараа болоод тэр үү Ерөнхийлөгчийн орон тооны
зөвлөхүүдээс ганцаараа эн тэндхийн хэвлэлүүдэд сайн муугаараа багагүй л
бичүүлж байсан. Харин энэхүү эцэс төгсгөлгүй сонгуулийн маргааныг
эхлүүлж, хуурамч бичиг үйлдэхэд нь тус болсон намын журамт нөхөр болох
Б.Ганцэцэгийгээ Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар
томилуулж чадсан сүйхээтэй нэгэн.
ОТГОН ЗӨВЛӨХ Ч.ӨНӨРБАЯР
Авлигатай
тэмцэх газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Өнөрбаяр 2012 онд
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдсон. Зөвлөх
хийхийн хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш бөгөөд
өнгөрсөн оноос тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй.
Тэрбээр 2002 онд "Шихихутаг" дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэж,
2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж, тэнд ахлах
референтээс эхлээд дэд даргын алба хашиж байсан нэгэн. Түүнийг
Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллах чадваргүй хэмээн голох хүмүүс
бишгүй байдаг. Хууль зүйн салбарт ажилласан туршлага нь бага, багшлах,
эрдмийн чиглэлийн ажлаа л түлхүү хийсэн учир ийнхүү гологддог аж.
Ерөнхийлөгчийн хувьд зарим уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хуулийн мэдлэг
дутуу дулимагийн улмаас шүүмжлэлд өртөж байсан удаатай.
САЙДЫН СУНГААНД ӨРСӨЛДӨЖ БАЙСАН Л.ПҮРЭВСҮРЭН
МоАХ-ноос
угшилтай болоод тэр үү Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын сунгаанд нэр нь
дэвшиж. байсан Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн 2009
онд энэхүү албанд томилогдсон. Үндэсний аюулгүй байдлын бодлогын
зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой
холбогдуулан түүнийг энэхүү албанд томилсон юм. Харин түунийг Гадаад
харилцааны яамны алсын удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд тэргүүнтэй
шадарладаг гэдэг утгаараа зарим нэгэн албан тушаалын томилгоонд
хутгалддаг гэсэн шүүмжлэл нэг биш сонсогддог. "Засгийн газар, сайдын
бодлого гэж юу байдаг юм, миний хэлснийг л хий" хэмээн зандарч томилгоо
хийдэг гэдгийг ойрын эх сурвалж дуулгасан удаатай.
"ПИ-АР"-ЧИН А.ГАНБААТАР
Сонгуулийн
технологийн чиглэлийн манай чадварлаг мэргэжилтнүүдийн нэг А.Ганбаатар
Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхөөр ажилладаг. Их
сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, Индианагийн их сургуулийн
Хуулийн сургуульд мастерын зэрэг хамгаалсан тэрбээр 2000 оноос УИХ болон
Ерөнхийлөгчийн сонгуулиудад пи-ар зөвлөхөөр ажиллаж ирсэн. Хэдийгээр
ардчилсан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа ч Н.Алтанхуягийн
тэргүүлж байгаа танхим руу хатуу шүүмжлэл шидсэн. Хэвлэлд өгсөн
ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн хувьд Ш.Түвдэндорж гэдэг хүний асуудал биш,
зарчмын асуудал л тавьсан. Гэтэл Ш.Түвдэндорж гэдэг хүнийг дэмжээрэй
гэж хувьдаа аж ахуйтай гишүүдийг дарамталсан байх юм. Танайх зээл
хөөцөлдөж байгаа юм байна. Эхлээд чи Ш.Түвдэндоржийг дэмжчих. Фортунаг
аваад үлдчих. Тэгсний чинь дараа шийдэж өгнө" гэсэн байна. Гэтэл энэ
чинь ард түмний мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө. Монгол Улсын нэрээр орж
ирсэн, Чингис хааны нэрээр боссон хөрөнгө оруулалт биз дээ. Яахаараа энэ
мөнгийг ард түмний итгэл хүлээж засаг авч яваа хүмүус наймаалцаж
барьцаалж ашиглаад байгаа юм бэ. Аж ахуйтай гишүүдийн кнопыг үнэлж, аж
ахуйгаар нь уядаг байдал хавтгайрч газар авсан байна. Ийм байж болохгүй"
хэмээн шүүмжилсэн юм. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр
дэвшиж магадгүй гэсэн бор шувуу нисч байсан ч сонгуулийн сурталчилгааны
ерөнхий зөвлөхөөр ажилласан юм.
С.ОЮУН ГИШҮҮНЭЭС "УРВАСАН" Р.БОЛД
Иргэний
зориг намын зөвлөх, УИХ-ын гишүүн С.Оюуны зөвлөхөөр ажиллаж байсан
тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын
зөвлөхөөр томилогджээ. Ардчилсан намын гишүүн бус хүн энэхүү албан
тушаалд томилогдоход нь олон хүн гайхаж байсан юм.
Дээр
дурдсанаас гадна Ерөнхийлөгчид иргэний оролцоо, эдийн засгийн бодлогоор
Л.Дашдорж зөвлөдөг. Мөн түүнд салбар бүрийг төлөөлсөн 20 гаруй орон
тооны бус зөвлөх бий.
ЗАСАГ ДАРГААС МУЛТАРЧ АХЛАХ ЗӨВЛӨХ ДЭЭР БУУСАН НЬ
УИХ-ын
гишүүн асан С.Ламбаа бол Их хурлын дарга З.Энхболдын ахлах зөвлөх.
Сонгуулийн дараа Архангайн Засаг даргаар очих магадлалтай хэмээн түүнийг
таамаглаж байлаа. Өмнөх парламентын үед Архангай аймгийнхныг төлөөлөн
парламентад суусан тэрбээр Эрүүл мэндийн сайдын албыг давхар хашиж байв.
Харин 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн нь түүний
хувьд 1996 оноос хойш улс төрөөс ухарсан анхны тохиолдол байх. 2000 онд
таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байхад Олон нийт хариуцсан
нарнйн бичгийн даргаар тэр сонгогдож байсан. 1996 онд Ардчилсан холбоо
эвслээс, 2004 онд Эх орон Ардчилал эвслээс, 2008 онд Ардчилсан намаас
нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон түүнийг З.Энхболд
ахлах зөвлөхөө болгосон өөрийнх нь бий болгосон улс төрийн капитал,
төрийн албаны туршлагыг нь хараа биз. Харин С.Ламбаагийн хувьд Эдийн
засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Болор нарт боломж
олгон, нэр дэвшихээсээ татгалзахдаа "УИХ-ын даргаар сонгогдсон хэн
нэгний ахлах зөвлөх болно" гэсэн тохироог хийгээгүй. Архангайд Ардчилсан
нам ялбал, орон нутгийн сонгуульд багаа авч орох төлөвлөгөөтэй төдийгүй
Засаг даргад горилж байв. Энэ талаараа тэрбээр "Аймагт Ардчилсан нам
ялсны дараа аймгийн намын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралд намын дарга
өөрийгөө дүрмийн дагуу "Засаг дарга болох ёстой" гэж асуудал оруулж
ирсэн. Түүнийг нь зөвлөлийн гишүүд дэмжсэн байсан. Нэгэнт дүрэм журам
яриад асуудал шийдэж байхад би яах билээ. Төрийн сайд байсан хүн аймгийн
Засаг дарга болно гээд намынхаа даргатай өрсөлдөөд зогсож байлтай нь
биш" хэмээн ярьсан байдаг.
ЯВСАН ШИГЭЭ ЧИМЭЭГҮЙ ИРСЭН Н.ЛУВСАНЖАВ
УИХ-ын
2012 оны сонгуулийн дараа "Эрүүл мэндийн улмаас..." ажлаа өгсөн СЕХ-ны
дарга асан Н.Лувсанжав УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр
ажилладаг нь үнэндээ Өвөрхангайнхны сонголтыг баллуурдаж өгсний шан.
Өнгөрсөн онд түүнийг "З.Энхболдьш шахалтаар ажлаа өгч байна" хэмээн
хардаж байв. Харин өнөөдөр тэрбээр өөрийг нь ажлаас халахад нөлөөлсөн
гэгдээд буй УИХ-ын дарга З.Энхболдод зөвлөөд сууж байна. СЕХ-г дөрвөн
жил удирдсан тэрбээр өөрийг нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байх үед
чуулганы танхимд байгаагүй юм. Гэнэтхэн л Төрийн ордны хоёрдугаар
давхрын баруун жигүүрт зөвлөх Н.Лувсанжавын өрөө бий болж, түүнээс хойш
өөрөө явж байгаа харагдах болсон. СЕХ-ны даргыг УИХ-аас томилдог төрийн
өндөр албан тушаал ч, удирдлага нь улс төрийн томилгоогоор очдог гэхэд
болно. Өөрөөр хэлбэл ялсан нам нь өөрийн хүнээ тус албанд тавьдаг нь
бичигдээгүй хууль. Н.Лувсанжавын хувьд МАН-ын угшилтай ч, хоёр нам
хамтран засаг барьж байх үед томилогдсон хүн. Тиймдээ ч төвийг сахисан,
аливаад буурьтай ханддаг байсан биз. Гэхдээ төр төвхнүүлэх үндсэн
үүрэгтэй тус байгууллагын нэгэн удаагийн циклийг удирдахдаа үүргээ бүрэн
биелүүлээгүй. Хэдийгээр УИХ-ын сонгууль шинэ хуулийн хүрээнд болж
өнгөрсөн ч, араасаа дэндүү олон асуултын тэмдэг дагуулж байв.
Өвөрхангайн тойргийн асуудлыг хэрхэн шийдэх, Сонгинохайрхан, Баянзүрх
дүүргийн дахин санал хураалтын товыг яагаад зарлахгүй байгаа гэх мэт
шийдээгүй олон асуудлыг тэр үлдээгээд явсан. Дээрээс нь аймаг, сум,
дүүргийн хурлын сонгууль болох хугацаа ойртсон, жинхэнэ "сааль, сүүний"
цагаар ажлаа өгчихөөд, элдэв тайлбар өгөлгүй чимээгүйхэн яваад өгсөн
тэрбээр бас л хэнд ч мэдэгдэлгүй шинэ албанд хүрээд ирсэн юм.
УЛСТӨРЧ ЗӨВЛӨХ З.НАРАНТУЯА
З.Энхболд
даргад эдийн засаг, нийгмийн талаар бодлогын зөвлөгөө өгдөг хүн бол
З.Нарантуяа. Өмнө нь "Монголшуудан" банкны дэд захирал,Төв банкинд
хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байсан. Банкны салбарт
багагүй танигдсан нэгэн. Бас улс төрд ороод чамгүй удсан. 2008 оны
УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшсэн ч, сонгогдож чадаагүй. Мөн
Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд тэргүүн. Харин
өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтын 19-т бичигдсэн ч, парламентын
босгоор алхах боломж олгохгүй нь нэгэнт тодорхой байлаа. Түүнийг УИХ-ын
дарга З.Энхболдод Өвөрхангайгаас орж ирсэн Д.Зоригт "шахсан".
МЭРГЭШЭЭГҮЙ САЛБАРТАА ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БУЙ Ц.БУЯНЦОГТОО
УИХ-ын
даргын нийгмийн бодлогын зөвлөх бол Ц.Буянцогтоо. Хүмүүс тэр бүр таниад
байдаггүй. Учир нь тэрбээр улстөрчийнхөө хувьд дээрх зөвлөхүүд шиг
танигдаагүй. Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт
ажлаас УИХ-ын даргын зөвлөх болсон. З.Энхболд даргатай нэг талаараа
төстэй нь программ хангамж, мэдээллийн технологнйн мэргэжилтэй. Монголын
программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 2009-2011 онд
ажиллаж байсан түүнийг З.Энхболд эртнээс "тоох" болж. Хувьдаа "Цахим
өртөө" дээд сургуультай, мөн программ хангамжийн компанитай. Шонхор
фракцынх гээд ер нь л тэр зуун хувь З.Энхболдын хүн. Гэхдээ УИХ-ын
гишүүн Ч.Хүрэлбаатарыг өмнөх парламентын үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж
байхад Ц.Буянцогтоо нэлээн ойр ажиллаж байж. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн
ажлыг нь хараад яагаад УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх болсон юм
бол гэж гайхах хүмүүс ч бий.
АХЛАХ ЗӨВЛӨХ Л.ГАНСҮХ
Засгийн
газрын тэргүүн орон тооны долоо, орон тооны бус найман зөвлөхтэй. Энэ
олон зөвлөхөөс нь Л.Гансүх ахлах гэсэн тодотголоороо ялгардаг. Нэг үгээр
зөвлөхүүдээ ахалж бас Ерөнхий сайдад салбар бүрийг хамарсан сайн
зөвлөгөө илүү ихийг өгдөг гэж ойлгож болох байх. Тэр хэрээрээ арай илүү
унацтай бас ашигтай байж болох ажлыг шүүрч хийдэг гэсэн ойлголтыг
нийгэмд өгсөн. "Нүүрс" хөтөлбөрөөр далимдуулаад нэлээд хэдэн төгрөг
хувьдаа "цохичихсон" гэгдцэг эрхэм зөвлөхийг нэг хэсэг гадаадад оргон
зайлсан хэмээн шуугисан. Үүнийх нь хариуд оргоогүй, эмчлүүлж байгаа,
гүтгэсэн хүмүүсийг шүүхэд өгнө хэмээн Ерөнхий сайдаар үг дайгаад амжсан
билээ. Нээрээ ч тэр ирчихсэн байна билээ. Ордонд сөөлжүу гутлаар
"гангарсан" түүнийг хараад хөлөө эмчлүүлээд ирж, хөөрхий хэмээн тааж
болохоор харагдсан.
Л.Гансүх зөвлөхийн хувьд улс төрд удсан,
төрийн сайд, парламентын гишуүн аль аль нь байсан болохоор бодлогын
түвшинд хэд гурван зөвлөгөөг өгөөд байдаг биз. Гэхдээ түүнийг зөвлөх
болгож залсны учрыг хүмүүс "Алтан гадас"-т ноогдсон сайдын суудал
цөөдсөнтэй холбодог юм билээ. Сайд биш ч сайн мөнгө олж болох газар
зөвлөх гэж хийх ажил багатай, хэрүүл хараалаас холхон алба хэмээн харсан
нь оносон ч гэдэг юм. Тэгээд ч Н.Алтанхуяг Монгол Улсын түүхэнд шууд
өөрөө захиран зарцуулах эрхтэйгээр олон тэрбум төгрөг төсөвт суулгуулж
чадсан зайтай Ерөнхий сайд гэдгээрээ бичигдэж үлдэх кадр. Тиймээс тэр их
хөрөнгийг зарцуулах ажилд зөвлөхүүд хошуу төдийгүй хуруу гараа лавхан
дүрэх боломжийг чамгүй богино хугацаанд чадварлаг нь аргагүй ашиглаж
чадаад буйн том жишээ нь Л.Гансүх зөвлөх. Түүнийхээ ачаар АТГ-т данстай
болоод байгаа.
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Д.БАТМӨНХ
Ерөнхий
сайдад эдийн засгийн бодлогын зөвлөгөө өгөх, энэ талын шуурхай
үйлчилгээ дэмжлэгээр хангах чиг үүрэг Д.Батмөнх гэж зөвлөхөд ногддог.
Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг, ард түмний амьжиргаатай хамаатай
олон асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж яаж ажиллах вэ гэдэг дээр хэтийг
харсан сайн зөвлөгөө өгөх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн амьдралаа
харвал Н.Алтанхуягт тэр дагууд нь яаж ажиллаад буйг ойлгоход бэрх.
Өдрөөс өдөрт үнэ ханшийн өсөлтөд дарлуулж, эдийн засаг элэг дөрвөөрөө
мөлхөөд эхэлснийг бодохоор энэ хүний нэмэр гэж үгүй бололтой.
Д.Батмөнхийг
чухам ямар шалгуураар Ерөнхий сайд эдийн засгийн бодлогоор ном
уншуулахаар дэргэдээ суулгасныг мэдэхгүй. Угшил гарвалыг нь хөөвөл
Л.Болдын "Голомт" банктай хамаатай. Гэхдээ тэндээс сайн биш саар
тодотголтой салсан гэдэг. Мөн "Анод" гэж дампуурсан банкны дэд захирал
байсан юм билээ. Дараа нь МАН-ын Д.Сумьяабазарын Үндэсний хөрөнгө
оруулалтын банкны захирлаар ажиллаж байжээ. Банкны салбарт багагүй
хугацаанд ажилласан гэх ч түүний газарт нь цэцэг дэлгэрээд, солонго
татаад байсан мөр харагддаггүй гэлцэх. Хамгийн сүүлд л гэхэд аймгийн
төвүүдэд баригдсан захуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний
хорооны гишүүний давуу байдлаа ашиглан өөрийн найзын "Ус орчин" ХХК-д
9.7 тэрбумын тендер авч өгсөн хэргээр мөн л АТГ-ын хараанд өртөж,
хариуцлага тооцох албан тооттой салсан юм. УИХ-ын даргаас дахиж
тендерийн асуудалд оролцож болохгүй гэсэн даалгавар чуулганы танхимд
аваад "Ойлголоо дарга аа" хэмээн дуулгавартай нь аргагүй нахилзаад
амжсан.
УЛС ТӨРИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.ГАН-ОЧИР
Энэ
зөвлөх хүмүүст эдийн засаг, эсвэл улс төр ярьж танил болсон гэж бодвол
том эндүүрэл. Уг Эдийн засгийн форум энэ тэр гээд нэр нь холбоотой явсан
ажил нэг биш байдаг ч харамсалтай нь тэр тухай нь биш харин Ерөнхий
сайдтай хамт Бурхан халдунд авирахаар яваад төөрч төрийг түргэн
авахуулсан адал явдлыг өнгөтөөр хөөрснөөр нь илүүтэй таньдаг. Ойгоос
олдож ирснийхээ дараа төөрсөн түүхийг тун сонирхолтойгоор ярьсан
ярилцлага нь хэвлэлд гарч, интернэтээр тарсны ачаар л Н.Алтанхуяг
Ёрөнхий сайдад Б.Ган-Очир гэж зөвлөх байдгийг хүмүүс
мэддэг болсон
доо. Тэрбээр "Манай багийн хүмүүсийн үүргэвчнээс нэг ширхэг алим, хоёр
ширхэг жижиг хэвийн боов гарч ирсэн. Хэзээний ч хэвийн боов юм, бүү мэд.
Нэг алим, хоёр хэвийн боовоо 18 тэнцүү хувааж идээд. Бас тахилд
өргөхөөр авч гарсан жижиг шилтэй архи байсныг бас 18 хувааж уусан.
Хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй гэдэг үуднээс хувьдаа би нэлээд
цоглог байхыг хичээж байсан. Галын түүдгийнхээ хажууд ардын дуу дуулсан.
Араас хэн ч түрээгүй. Тэгээд сүүлдээ дуулахаа зогсоосон. Тэгээд түүдэг
галынхаа дэргэд шөнөжингөө юм яриад хоносон доо" гэхчилэн хөөрхөн
хөөрхөн юм их ярьсныг уншсан хүмүүс өхөөрдөөд л өнгөрсөн.
Уг нь энэ
залуу сэтгүүлч мэргэжилтэй юм билээ. "Боловсрол" телевизид байсан. АН-ын
Хэвлэлийн албаны даргаар жил гаруй ажилласан гээд товчхон намтартай энэ
залуу Ерөнхий сайдад улс төр, эдийн засгаар чухам юу зөвлөдгийг хэлэхэд
хэцүү.
ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Э.ДӨЛГӨӨН
Ерөнхий
сайдын битүү суудлуудын нэгний эзэн болж тодорсон энэ залуугаас илүү
түүний төрсөн ах Э.Долгионыг хүмүүс илүү танина. "Блүүмбэрг" телевизийн
нүүр царай болж, салбар салбарын томчуудтай яриа өрнүүлж чаддаг
чадварлаг залуу хэмээн олон хүн түүнийг магтдаг. Харин түүний дүү
Э.Дөлгөөнийг Төрийн ордонд ч таних хүн цөөн. Гадаад хэлтэй болохоор нь
гадаад харилцааны зөвлөх болгосон юм болов уу хэмээн таахаас цаашгүй.
Гэхдээ Н.Алтанхуягийг хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайд байхад
үүдэнд нь суудаг, цай цаас зөөдөг туслах байсныг нь мэдэх хүмүүс "Дарга
нь Ерөнхий сайд болохоор туслах нь зөвлөх болдог юм байна" хэмээдэг.
МУИС-ийн
Олон улсын харилцаа төгссөн, Хятадад их сургууль дүүргэсэн, англи хэл
дээр гардаг "UB Post" сонинд ажиллаж байсан гэхээр боловсрол, гадаад
хэлний мэдлэгээр үеийн залуус дундаа гологдохооргүй ч Засгийн газрын
тэргүүнд гадаад боддого, гадаад харилцааны чиглэлээр зөвлөдөг гэхээр
арай л жул санагдаад байгаа.
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ М.ХҮДЭРБААТАР
Монголын улс төрд гэнэт тодорсон "ажнай". Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн "Хутагт" группийн ерөнхийлөгч
М.Хүдэрбаатар
гэж бийлэгжүү нөхөр гэнэт гарч ирээд шуудхан АН-ын ҮЗХ-д орж улмаар
сонгуульд нэр дэвшсэн. Мөнгөөр л бүгдийг нь цохиж унагаад байсан гэлцдэг
юм. Японд сургууль ном дүүргэсэн, азаар баян өвгөн эмгэний өв
залгамжлагч болсон гээд л үлгэр шиг амьдрал туулснаа яриад л үнэхээр
өөрөө өөрийгөө тун сайн рекламдсан. Тэр хэрээр АН-ын санхүүд ч чамгүй их
мөнгө хандивласан гэдэг юм. Хэтэвчнийх нь зузаанд болоод сонгуульд
сойчихсон Н.Аптанхуяг ялуулж чадаагүй учраас яалт ч үгүй зөвлөх болгож
дэргэдээ авсан гэсэн яриа байдаг. Нийгмийн бодлогоор юу зөвлөдгийг
намынхан нь ч ойлгодоггүй юм билээ. Харин ирэх сонгуульд Хэнтийд нэр
дэвших бэлтгэлээ энэ зуур тун сайн хийж байгаа. Хийж бүтээсэн зүйлээр
маруухан хэрнээ Хэнтий "Шилдэг аймаг" болсныг нь М.Хүдэрбаатар зөвлөхийн
лообий гэдэг. Бас аймгийн төвдөө хэтэрхий томдсон Чингис нэр хайрлуулах
ажилд ч хутгалдаад амжсан. Ийм мэт зүйлд л эрхэм зөвлөхийн нэр
холбогддогоос нийгмийн асуудлыг шийдэх, нийгмийн салбарт хэрэгжүүлсэн
том бодлогод зөвлөсөн тухай дуулдаагүй.
"ЮМ ЮМНЫ" ЗӨВЛӨХ Д.КЁКҮШЮЗАН БАТБАЯР
Засгийн
газрын Хэрэг эрхлэх газар хавиас Д.Кёкүшюзан Батбаярыг Ерөнхий сайдад
чухам ямар асуудлаар зөвлөдгийг лавлахад "юм юмны" л зөвлөх хэмээн
хошигнох хүн олон таарав. "Юм юмны" зөвлөх өмнөх парламентад гишүүн
байж, удаахад нь төрсөн нутагтаа нэр дэвшсэн ч унасан. Харин унаж ирээд
зөвлөх дээр тогтсон нь бас л нөгөө намдаа хандивласан арвин их мөнгөнийх
нь ач гэцгээж байна билээ. Юутай ч сүмоч маань шинэчлэлийн Засгийн
газарт зөвлөх гэсэн албатай, төсвөөс цалинжаад сууж байгаа. Тамирчин
байсан гэдгээр нь бодвол биеийн тамир спортын салбарт Засгийн газрын
боллого ямар байвал зохихыг Н.Алтанхуягт тайлбарлаж таниулдаг баймаар.
Ерөнхий сайдыг эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагаар явахад дагалдаж
буйг анзаарвал түүний зөвлөгөө өгөх үүрэг нь эрүүл мэндийн салбар байж
магадгүй. Гэхдээ өөрөө болохоор салбарын асуудал биш харин Ерөнхий
сайдын хувийн эрүүл мэнд, ядарч зүдрэлгүй ажиллахад анхаардаг бололтой
зүйлийг ярьж байсан.
Д.Кёкүшюзан Батбаяр хэдэн жилийн өмнө
нэлээн том эмнэлэг барих санаатай хөөцөлдөөд яваа дуулдсан. 500 ортой,
хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон япон
стандартын эмнэлгийг Улаанбаатарт босгоно гэж байсан. Эцэст нь тэр
эмнэлгээ байгуулж чадаагүй бөгөөд харин эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнан
ажилладаг "Баясгалантай дэлхий" нэртэй хувийн эмнэлэг байгуулсныг дуучин
эхнэр нь удирддаг гэж байсан. Эрүүл мэндийн салбартай иймэрхүү л уяатай
мань зөвлөх Ерөнхий сайдад хэр их хэрэг болдог юм бол доо.
БАС НЭГ ЗӨВЛӨХ О.ЦОГТГЭРЭЛ
Энэ
зөвлөхийн тухай мэдэх хүн тун ховор. Энд тэнд явахад нь ч таних хүн
байдаггүй бололтой. Асуухаар "Мэдэхгүй" хэмээн мөрөө хавчих хүн л олон.
Увсынх л гэнэ лээ хэмээсэн ганц хүнийг эс тооцвол эрхэм зөвлөх
О.Цогтгэрэл гэж үл үзэгдэгч Ерөнхий сайдын ажлын албанд байдаг болж
таарах гээд байгаа юм. Гэхдээ бас бүр ч хоосон биш ээ. Өнгөрсөн
гуравдугаар сард шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг
нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явцын
талаар хийлгэсэн хэвлэлийн бага хуралд оролцож зээлийн нөхцөл, хугацаа
гэхчилэн ямар байх болон хэчнээн төсөл ирж хэд нь шалгарсан тухай
мэдээлэл өгөхөд Хөгжлийн банкны захирал А.Мөнхбат, Ерөнхий сайдын эдийн
засгийн зөвлөх Д.Батмөнх нартай хамт оролцсон юм билээ. Бас ирсэн 1151
төслөөс 888-ыг нь сонгон 44 бүлэг болгон нарийвчилсан судалгааг
үргэлжлүүлэн хийж буй тухай товчхон мэдээлэл өгсөн хүнийг О.Цогтгэрэл
зөвлөхийг хэмээсэн.
Б.ДАВАА, Б.ЭНХ, Н.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/