Хувь заяа нь "дээсэн дөрөөн дээр дэнжигнэж” байгаа Ерөнхий сайд
Н.Алтанхуяг төрсөн охин А.Саранзаяагаа загнаж, "чамайг үзэн ядаж байна”
гэж хэлсэн гэдгийг албан бус эх сурвалж хэллээ. Учир нь түүний охин
А.Саранзаяа албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг
шамшигдуулсан хэргээр ял сонссон "Цэвэр агаар” сангийн захирал
Н.Хүрэлсүх нарын хэрэгт холбоотойг Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага
хурлаараа баталсан юм. Тиймээс "дээсэн дөрөөн дээр дэнжигнэж” байгаа
аав нь уурлахаас яахав. Гэхдээ өнөөх "эх нь хээр алаг бол унага нь шийр
алаг” гэдэг биз дээ.
Н.Алтанхуяг сайд маань өөрөө л хүүхдүүдээ ийм арга барилаар
хүмүүжүүлсэн болоод тэр биз дээ. Түүнийг тойрсон хамаатан садан, үр
хүүхдүүд гэж бүгд ийм цайчихсан нөхдүүд байдаг юм уу. Н.Алтанхуяг өөрөө
ийнхүү боломж олгож турхираад байдаг хэрэг үү хэмээн гайхахад хүргэнэ.
Тийм биз дээ. Төрсөн дүүгийнх нь охин 17 тэрбум төгрөгийг хууль бусаар
яаж авах гэж байлаа. Хүргэн Г.Дэнзэн гэж нөхөр яалаа. Ингээд яриад байх
юм бол асуудал дуусахгүй. Уг нь дэлхийн аль ч улс орны Ерөнхий сайд 17
тэрбум төгрөгийн хэрэг дээр л өөрийн хүсэлтээр ажлаа өгөх байлаа. Манайд
даанч тэгэхгүй гүрийгээд л суух юм. Одоо өөрийнх нь төрсөн охин ийм том
хэрэг өдүүлчихээд байхад Н.Алтанхуяг сайд юун ажлаа өгөх гүрийгээд л
суух юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар Н.Алтанхуягин охин Н.Саранзаяаг шалгаж,
хэргийг нь илрүүлэн АТГ-аас зарлаж байгаа нь эгэл нэгэн зүйл биш. Энэ
нь их л дээрээс зохион байгуулалтай шидсэн чулуу хэмээн үзэж буй. Яах
аргагүй энэ нь үнэний хувьтай. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол
Н.Алтанхуягт холбогдох зарим хэргийг ч сөхөж олонд мэдэгдэх кампанит
ажил өрнөж байгааг дуулгасан. Тэгэхээр Н.Алтанхуяг сайд суудлаасаа буух
нь тодорхой. Суудлаасаа буугаад үлдэж байвал их юм. Магадгүй,
хариуцлагын тухай ч ярихыг үгүйсгэхгүй.
А.Гал
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1370
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих