"Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийн албан ёсны нээлт манай аймагт 6 дугаар сарын 10-ны өдөр болж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С. Ганбат, Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б. Батбаяр, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж. Энхцэцэг, Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, багийн ахлагч Г. Пүрэвсүрэн, ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ХААН банк сангийн менежер Ц. Энх-Өлзий, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлчид, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х. Хулан, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Д. Должин, Дорнод аймаг дахь ХААН банкны салбарын захирал Б. Түмэнзаяа нар оролцсон юм.
Манай аймагт ажилласан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнд:
1. Аяны багийн ахлагч: Эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор Г. Пүрэвсүрэн
2. Мэс заслын багийн бүрэлдэхүүн: Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Э. Амарсанаа
3. Швейцари улсын Базел их сургуулийн эмнэлгийн Зөвлөх эмч Edward Whight Van Dyke
4. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч Солонго
5. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Анхтуяа
6. Аяны багийн гишүүд: Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я. Замбалгарав
7. Толгой хүзүүний мэс заслын тасгийн эмч Г. Ариунбаатар
8. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Я. Дугарсүрэн
9. Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Н. Юмчинсэрчин
10. Мэс заслын тасгийн эмч С. Хүрэлбаатар
11. Онош зүйн тасгийн дурангийн сувилагч Д. Нямхүү
12. Сургалтын арга зүйч Д. Лхагвадулам нар ажиллав.
Аяны хүрээнд зохион байгуулагдсан ажлын тоон тайланг танилцуулбал:
1. 1. Үзлэг оношлогоо:
Нийт үзлэг– 1104
Эмэгтэйчүүд – 305
Үүнээс: Умайн хүзүүний эсийн шинжилгээ - 29 /хавдар /in situ/-1, сэжиглэж буй-4, урьдал-8/
Хэт авиан оношлогоо /ЭХО/ – 327
Ерөнхий хавдар судлал – 194
Ерөнхий мэс засал – 66
Толгой хүзүүний мэс засал – 160
Уян дурангийн шинжилгээ – 52
Үүнээс: Эдийн шинжилгээ – 7
Нийт үзлэгээс:
Хорт хавдрын хяналтын үзлэг – 163
Эд, эсийн шинжилгээ нийт – 40
1. 2. Илэрсэн өвчлөл:
Хорт хавдарт шилжиж буйг сэжиглэж байгаа – 36
Шинээр илэрсэн Хорт хавдар – 8
¢ Умайн хүзүүний хорт хавдар – 3
¢ Өндгөвчний хортой хавдар – 1
¢ Элэгний хортой хавдар – 3
¢ Шүлсний булчирхайн хортой хавдар – 1
Хоргүй хавдар нийт – 148
Хавдрын урьдал өвчин – 29
1. 3. Мэс засал эмчилгээ нийт 26:
Ерөнхий мэс засал – 3
Зөөлөн эдийн хавдар авах – 1
Хөхний өөхөн эдийн хавдар авах – 1
Гэмтлийн улмаас бөөр авах мэс засал – 1
Толгой хүзүүний мэс засал, мэс ажилбар – 6
Шүлсний булчирхайн хавдар авах хагалгаа – 2
Бамбай булчирхайн хавдар авах хагалгаа – 1
Нүүрний байрлалтай мэнгэ авах – 2
Өөхөн эдийн хавдар авах хагалгаа – 1
Элэг цөс, нойр булчирхайн мэс ажилбар – 7
Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ – 2
Элэгний хавдрын голомтод спирт шахах эмчилгээ – 3
Элэгний үүсгэвэрт хатгалт хийж эдийн шинжилгээ авах – 1
ЭХО хяналтан дор хатгалт хийн хэвлийн хөндийн шингэнийг авах – 1
Эмэгтэйчүүдийн мэс засал, мэс ажилбар – 10
Умайн хүзүүний хортой хавдар авах – 2
¢ Нээлттэй – 1
¢ Үтрээний хүрцээр умай авах – 1
Умайн хүзүүг цахилгаан гогцоогоор өөлж авах – 2
Умайн хүзүүний ургацаг /полип/ авах – 6
1. 4. Сургалт, сурталчилгаа:
Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан "Зонхилон тохиолдох байрлалын хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт – 81 хүнд
Хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаарх Эрүүл мэндийн сайн дурын ажилтан бэлтгэх сургалт – 37 хүнд
"Адуунчулуун” ХК-ийн ажиллагсдад Хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаарх сургалт – 62 хүнд
Элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөх, бүдүүн шулуун гэдэс, нөсөөт мэнгэний хавдраас урьдчилан сэргийлье, хорт хавдраас урьдчилан сэргийлье, тамхины хор хөнөөлийн талаар та мэдэх үү? Гэсэн 10 төрлийн гарын авлага нийт – 3300 ш
"Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?” ном – 50 ш
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, сурталчилгаа зэрэг цогц арга хэмжээ амжилттай боллоо.
БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч Г. Саранцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих