"Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан залуу амиа хорлосон
хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарч байсан. Өчигдөр амиа алдсан
залуугийн ар гэрийнхэн нь хүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа
бөгөөд энэ хэрэгт гадны нөлөө байна гэдгийг хуулийн байгууллагынханд
хандан хэлжээ.
Гэтэл шүүх эмнэлгээс гадны нөлөөгүй өөрийгөө хорлосон гэсэн дүгнэлт гаргаж энэ сарын 2-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Г.Батцог агсны ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг үгүйсгэж гомдолтой байгаа тухайгаа мэдээллээ.
Талийгаачийн аав Ганбат хэлэхдээ "Хэрэг гарсан шөнө хүү маань найз охин Б.Чанцалдагва, найз Г.Ганзоригийн хамт байсан ба камерт бичигдсэн нь шөнийн 22:14 минутанд Г.Ганзоригтой зодолдож байгаад салж явсан боловч удалгүй найз охин нь гарч ирээд Хурд хорооллын 28 дугаар байрны гуравдугаар орц руу /найз охин нь XVII байранд амьдардаг/ дагуулж орсон бичлэг байгаа юм. Гэтэл найз охин нь 01:09 минутанд эгч рүүгээ ярьж хүүг минь үхчихлээ гэж хэлсэн боловч бидэнд 01:40 минутын үед мэдэгдсэн.
Энэ хооронд найзууд руугаа мессеж бичсэн байсан. Тэгэхээр тэр харанхуй орцонд үхснийг нь хараад ганцаараа байж байна гэж байх уу. Энэ нь бидэнд бас нэг сэжиг төрүүлж байна. Өөд болсноос нь хойш 40-өөд минутын дараа бидэнд мэдэгдсэн, найз охиных нь толгойд байсан эрээн алчуур орц руу ороход байгаагүй боловч тэр алчуураар боосон байсан нь, хэргийн газарт хийсэн үзлэгийн зургууд зөрөөтэй байгаа мөн найз охин Чанцалдагвынх нь "Эргээд харахад амиа хоролчихсон байсан” гэсэн мэдүүлэг нь бидэнд сэжиг төрүүлж байна.
Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтийг Чанцалдагва бид нараас түрүүлээд мэдчихсэн байсан нь их хачин байна” гэлээ.
Хэрэг шалгагдаж байх явцад уг хэргийг хариуцсан мөрдөн байцаагч Өлзийтогтох хохирогчийн аавд хүүгийнхээс нь өөр хувцсыг хүүгийнх нь хувцас хэмээн өгсөн мөн хувцсанд нь үзлэг хийгээгүй зэргээр хариуцлагагүй хандаж байснаас мөрдөн байцаагчийг нь сольж өгөх хүсэлт тавьж байсан боловч солих ямар ч үндэслэлгүй гэж үзэж байжээ. Гэвч гэнэт мөрдөн байцаагчийг сольсон байна.
Тэрбээр хүүгээ амиа хорлосон гэж бодохгүй байна, тэгэх ч шалтгаан байхгүй бид дээд шүүхэд өргөдөл гарган хэргийн үнэн зөвийг олно гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж:

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3728
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих