Сүүлийн үед гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс
цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гомдол олон ирж
байгаатай холбогдуулан ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар /КАБГ/-аас
дараах анхааруулгыг хүргэж байна.
Хэрэв танай байгууллага
гадаад худалдаа эрхэлдэг, мөн гадны байгууллагуудтай цахим шуудангаар
харилцан төлбөр мөнгөө шилжүүлдэг бол дараах зүйлүүдийг анхаарна уу
гэжээ. Үүнд, цахим шууданг илгээж буй и-мэйл хаягийг шалгахдаа
-Үсэг тоо тэмдэгт бүрийг нарийн шалгах /жишээ нь: т үсгийг гп (г+п) гэж бичсэнийг ялгадаг байх/
-Харилцаж буй байгууллагын домайн нэр мөн эсэхийг шалгах
-Цахим шуудангаар ирсэн банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгалт хийх
-Цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх
-Цахим
шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийх /хамгийн багадаа 8 тэмдэгт
0-9 хүртлэх тоо, а-2, А-2 үсэг, тусгай тэмдэгт: _-+=!©%*&":./
зэргээс бүрдэнэ. Жишээ нь: 1К2г1 @Аог #В1
-Нууц үгийг тогтмол хугацааны давтамжтай солих
-Цахим
шууданд сэжигтэй хандалт хийгдсэн болон ирсэн цахим шуудан сэжигтэй
санагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих