Сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдаж хуралдаанаар:
- Сумын 2014 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах.
- Сумын сайн малчин шалгаруулах журам.
- Гудамж хашааг эгнээжүүлэх журам.
- Хогны хураамжид өөрчлөлт оруулах.
- Малын хулгайн гэмт хэргийн талаар сумын Засаг даргын мэдээлэл.
- Сумын байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажил.
- Сумын ИТХуралд Иргэний танхим, Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний цалингийн санг Хурлын 2014 оны төсөвт нэмж тусгах.
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулж орон тоо, цалингийн санг батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдаанаас:
- Сумын 2014 оны төсөвт төсвийн орлогыг 490,0 мянган төгрөгөөр, зарлагыг 20710,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, ОНХСангийн хөрөнгө оруулалтыг 83237,8 мянган төгрөгөөр хасч, тусгай зориулалтын шилжүүлэгээр санхүүжиж байгаа ЕБСургуулийн төсвийг 3265,2 мянган төгрөгөөр бууруулж төсөвт нэмэлт өөрчлөлт хийсэн.
- Хурлын ажлын албанд Иргэний танхим хариуцсан албан тушаалтны цалингийн санг Хурлын 2014 оны төсөвт нэмж тусгасан.
- Сумын "Сайн малчин шалгаруулах журам”
- Сумын төвийн айл өрхийн дагаж мөрдөх "Гудамж хашааг эгнээжүүлэх журам”-ыг баталж хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан.
- Иргэдээс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэмсэн.
- Хулгайд алдагдсан малын нөхөн төлбөрийн үнэлгээг орон нутгийн малын жишиг үнэлгээнээс гурав дахин өсгөж төлбөрийг төлүүлэх.
- Сум байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын бүтцийг захирал, жолооч, цэцэрлэгч гэсэн гурван албан тушаалын орон тоотой байгуулж, цалингийн санг баталсан тухай шийдвэрүүдийг гаргасан.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих