Германд лалын шашинт цагаачдад хатуу хяналт тавихыг шаардсан болоод лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхахгүй байхыг эсэргүүцсэн хоёр терлийн жагсаал болж байна. Германы зүүн бүс нутгийн Десден хотод болсон лалын хэт давруу үзлийг эсэргүүцсэн жагсаал даваа гаригт болж, 18 мянган хүн оролцжээ. Ийм жагсаал өнгөрсөн аравдугаар сараас хойш тус хотод бараг долоо хоног бүр болж байгаа бөгөөд хүрээгээ тэлж бусад хотод ч "халдварлаад" байгаа аж. "Лалын улс" босогчдын цэрэгжсэн бүлэглэлд Германы 500 гаруй иргэн элссэн гэсэн мэдээлэл гарсны дараа тус улсад террорист халдлага болж магадгүй хэмээн олон иргэн үзэж айн түгшиж байгаа юм.
Тэдний зарим нь Ойрхи Дорнодоос ирж буй цагаачдыг хязгаарлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Германы. Канцлер Ангела Меркель шинэ жилээр үг хэлэхдээ, гадаадын иргэд рүү чиглэсэн дайсагнал манай улсын нийгэмд байх учиргүй хэмээн мэдэгдсэн нь лалын хэт давруу үзлийг эсэргүүцэгчдийн бухимдлыг төрүүлсан аж.
Үндэсний шуудан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих