Монголбанкиы Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хуралдаанаараа мөнгөний
бодлогын хууг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгох шийдвэр
гаргаснаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ зарлалаа.
Он
гарсаар Мөнгөний бодлогын зөвлөл нэг удаа шийдвэр гаргасан бөгөөд тэр нь
бодлогын хүүг 10.5 хувь хэвээр үлдээсэн. Одоо харин 1.5 нэгж хувиар
нэмэгдүүлж 12.0 хувь болгож байна.
Бодлогын хүү өснө гэдэг нь
мөнгөннй бодлого чангарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдийн засгаас
тодорхой хэмжээний мөнгө татагдаж, мөнгөний нийлүүлэлт саарах юм.
Бодлогын
хүүг өсгөсөнтэи холбогдуулаад "Мөнгөний бодлогыг чангалах ямар
шаардлага байв. Яагаад чангаруулах болов. Бодлогын хүүгээ өсгөхгүй байж
болох байсан уу. Ингэснээр эдийн засагт ямар нэг сөрөг байдал үүсэх үү"
гэх зэрэг олон асуултад иргэд хариулт хүлээж байгаа нь дамжиггүй.
Мөнгөний
хатуу бодлого барих нь эдийн засагт эрсдэл авчрах уу гэсэн асуултад
Монголбанкнаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Мөнгөний бодлогыг
хатууруулснаар зээл олголт багасах, мөнгөний нийлүүлэлт саарах зэрэг
хүндрэл үүсэх ч эдийн засагт дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг
хангах давуу талтай. Бодлогын шийдвэр гаргалт хийхгүйгээр энэ хэвээрээ
яваад байвал эдийн засаг цаашдаа улам хүндэрч эрсдэлд орж магадгүй. Тэр
үед ямар ч арга хэмжээ авахад оройтсон байж мэднэ. Хэрвээ эдийн засгийн
байдал сайн байсан бол бодлогын хүүг өсгөхгүй байж болох байсан" гэсэн
хариултыг өгсөн юм.
Түүнчлэн, Монголбанкнаас өчигдөр гаргасан
Мөнгөний бодлогын мэдэгдэлд "Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн
инфляци 2014 оны зургадугаар сарын эцэст улсын хэмжээнд жилийн 14.6
хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.1 хувьд хүрээд байна. Эдийн засгийг
тогтворжуулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бага,
тогтвортой түвшинд байлгах зорилгоор хэрэгжүүлсэн бодлогын арга
хэмжээний үр дүнд хөтөлбөрт хамрагдах барааны үнийн өсөлтийн инфляцид
үзүүлэх шууд нөлөөлөл нь 2010-2012 оны дунджаас 5.5 дахин буурлаа.
Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа
хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө
оруулалтын зарцуулалтууд буурахгүй байна. Түүнчлэн, гадаад валютын орох
урсгал, төлбөрийн тэнцдийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай
бус байгаа" хэмээн онцолжээ.
Нөхцөл байдал ийм байгаа учир
Төвбанкнаас төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг
эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой
байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй
эрсдлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор
төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч буй
аж. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг
хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын
орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад
валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал байгаа юм байна.
Гадаадын
шууд хөрөнгө оруулалт энэ жил өнгөрсөн оныхоос 64 хувиар буурсан.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэдэг нь манай улсад орж ирэх
валют багассан гэсэн үг. Хэрвээ гаднаас валют орж ирээд төлбөрийн
тэнцлийн дарамт буурч, эдийн засгийн биеийн байдал сайн байсан бол
мөнгөний бодлогын хүүг өсгөхгүй байж болох байсан биз. Одоо хүн бүр л
ам.долларын ханш өсөөд байна хэмээн орилж байна. Долларын ханш өсөөд
байгаа нь мэдээж валют бага байгаагаас болж буй хэрэг. Ногоон мөнгө
олигтойхон шиг орж ирэхгүй байгаа үед богино хугацаандаа мөнгөний
бодлогыг хатууруулах нь хувийн хэвшил, бодит секторт нэмэлт ачаалал бий
болгож, ажилгүйдлийг нэмэгдүүлж магадгүй хэдий ч, үр дүнд нь тогтвортой
байдлаа хадгалж үлдэж чадаж байвал энэ нь илүү чухал билээ. Эс бөгөөс
дунд, урт хугацаанд эдийн засагт учрах эрсдэл, хохирол нь үүнээс ч их
байх магадлалтай байх юм.
Төвбанк өнгөрсөн жилүүдэд мөнгөний зөөлөн бодлого барьж, хүүг өсгөхгүй байсан буюу нийт эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байраа хадгалахын төлөө явсан хэмээн тайлбарлаж буй.
Ингэж явсан хэдий ч эдийн засгийн нөхцөл байдал
хүндрэлтэй, валют дутагдсан хэвээр байгаагаас Төвбанк эдүгээ "буланд
шахагдана" гэдэг нь болж бодлогын хүүг ийнхүү чангаруулах шийдвэр
гаргаж байх шиг байна.
Ер нь ч тэгээд төлбөрийн баланс
алдагдалтай, ханшаас шалтгаалсан суурь инфляци өссөн, гадаад актив
үргэлжлэн буурсан өнөөгийн тааруу үед мөнгөний бодлогыг чангалах нь
эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлнө гэж эдийн засагчид
үзэж байгаа. Жирийн иргэд ч өчигдөр энэ шийдвэрийг сонсоод "Монголбанк
бодлогын хүүгээ өсгөснөөр мөнгөний нийлүүлэлт багасч улмаар ханш
тогтворжих боломж бүрдэнэ. Тиймээс энэ шийдвэрийг дэмжиж байна. Мөнгөний
бодлогын хүүг өсгөхөөс өөр арга
байхгүй. Эдийн засгаа бодож ийм
урагшаа харсан шийдвэр гаргах ёстой байсан, Монголбанк улсын мөнгөний
бодлогыг боловсруулж байгаа болохоос хэн нэг бизнесмэн юмуу хүн бүрт
тааруулж хийх арга байхгүй" хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлж
байсан юм.
Ийм
хүнд үед мөнгөний бодлогыг хатууруулах замаар нийт эрэлтийг бууруулж,
эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх нь бодлогын зөв сонголт
болно гэж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн ч онцолж байлаа.
Дашрамд дурдахад, Мөнгөний бодлогын зөвлөлд Төвбанкны удирдлагуудаас гадна эдийн засаг, банк, санхүүгийн салбартаа дадлага туршлагаар тэргүүлдэг хараат бус гишүүд багтдаг. Энэ удаа мөнгөний бодлогын хүүг 12.0 хувь болгох буюу мөнгөний бодлогыг чангаруулах шийдвэр гаргахыг зөвлөлийн 14 гишүүн бүгд дэмжжээ. Мөнгөний бодлогын -зөвлөл 2012 оны сүүлээр байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргасан байдаг.
ТУХАЙЛБАЛ:
-2013 оны нэгдүгээр сарын 25. Бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулж 12.5 хувь болгов.
-2013 оны хоёрдугаар сарын 27. өдөр хүүний коридорыг шинээр нэвтрүүлэв.
-2013 оны дөрөвдүгээр сарын 5. Бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.5 болгов.
-2013 оны зургаадугаар сарын 25. Бодлогын хүуг 1.0 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгов.
-2014
оны хоёрдугаар сарын 7-11. Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх, Олон
улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд
болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал
байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх.
-2014 оны долдугаар сарын 30. Бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12.0 хувь болгов.
-Түүнчлэн банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулжээ.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих