Энэхүү жагсаалтыг 2011 онд МҮХАҮТ-аас гаргасан байна. Жагсаалтыг гаргахдаа аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан газруудыг онцолжээ
1. АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
- Хоргын тогоо
- Тэрхийн цагаан нуур
- Суварга хайрхан уул
- Тамирын гол
- Булган уул
- Тайхар чулуу
- Хар балгас
- Билгэ хааны цогцолбор
Чулуутын гол
Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлдэг. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49′, зүүн уртрагийн 100°15′-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог.

2. БАЯН – ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Ёлтын сав газар
Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
Потаны мөсөн гол
Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
Бага Түргэний хүрхрээ
Ачит нуур
Толбо нуур
Толбо нуур нь 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.

3. БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Цагаан агуй
Бичигт хад
Шатар чулуун хөшөө
Түрэгийн үеийн бичээс
Бүгийн цавийн хоолой
Их Богд уул
Шаргалжуутын халуун рашаан
"Шаргалжуут рашаан сувилал”-ын газар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянрхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. "Шаргалжуут рашаан сувилал” нь анх 1954 онд анагаах чанараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын бүлэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан. "Шаргалжуут рашаан сувилал” нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.

4. БУЛГАН АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
Шивээт улааны цогцолбор
Хар бухын балгас
Чин толгойн балгас
Бий булгын балгас
Могойн шинэ ус
Уран тогоо уул
Энэхүү Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Уран уулыг 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтад авчээ. 1686 метр өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 метр өргөн, гүн нь 50-60 метр аж. Тогоон дотор 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүнтэй дугуй хэлбэрийн нуур тогтсон байдаг ажээ. Нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Үржил шимт эл уул нь хар шороон хөрстэй тул хээрийн ба ойт хээрийн ургамал ихээхэн ургадаг байна. Тухайлбал, Шинэсэн ой голлож, улиас, улиангар, хус ургана. Мөн цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, далан түрүү, үхэр гоньд, хунчир зэрэг олон төрлийн эмийн ургамал ургадаг юм.

5. ГОВЬ – АЛТАЙ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Ээж хайрхан уул
Бурхан буудай уул
Сутай хайрхан уул
Цагаан голын хадны зураг
Хасагт хайрхан уул
Аж Богдын нуруу
Эрээн нуур
Шаахар толгой
Монгол элс
Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн ургаш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм.Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар , цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг.

6. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Чойрын Богд уул
Цагаан дарь эх
Дагвасүндэл бурхан
Хүүхдийн овоо
Дугар мээрэнгийн хөшөө
Цоорхойн рашаан
Зүүн жанжин чойрын хийдийн туурь
Түшээт хан аймгийн Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын /Балдандашгомлин/ хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол Сансар уулын баруун энгэр Марцын хоолой гэдэг газарт «Балдандашгомлин» нэртэйгээр гол Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг. Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба өөрийгөө бурханчилж зурсан зураг нь өөрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна.

7. ДАРХАН – УУЛ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Тахилгат их дархан уул
Дурлалын мод
Шарын голын зосон зураг
Буурал уулын булш
Дүрс нарс
Лам Дондовын рашаан
Хүйтний голын хадны бичээс
Тахилгат их дархан уул
Дурлалын мод
Шарын голын зосон зураг
Буурал уулын булш
Дүрс нарс
Лам Дондовын рашаан
Хүйтний голын хадны бичээс
8. ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Цагаан дарь эх
Сүйхэнт, Өлгий хийд
Цонжийн чулуу
Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
Эргэлийн зоо
Нүдэнгийн хонхор
Хамрын хийдийн цогцолбор
Говийн догшин хутагт Данзанравжаа 1821 онд Өвөрбаясгалант хэмээх зүүн гар талдаа дов толгодтой, урд талдаа 108 ширхэг хайлаасан ойтой бөгөөд зүүн талд орших булгаас эх авсан урсгал бяцхан голтой үзэмж төгөлдөр нутагт Хамарын хийдийг байгуулж байжээ. Зүүдэнд маань ийм газар Монголд байна гэж айлдсан багшийн үгийг санан явсаар сонгон олсон гэдэг.

9. ДОРНОД АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Чингисийн хэрмэн цав
Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
Буйр нуур
Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
Их бурхант чулуун бурханы цогцолбор
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Хамар даваа дээрх ялалтын хөшөө
Халх гол
Вангийн цагаан уул

10. ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Дэл уул
Бага газрын чулуу
Онгийн хийдийн туурь
Морин хуур
Өөш манхан
Дэлгэрхангай уул
Их газрын чулуу
Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 30 орчим километр орчим үргэлжилсэн, өргөөшөө 15 километр сунаж тогтсон, 600 шахам хавтгай дөрвөлжин километр талбайтай юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай, хойш урагш, баруун зүүн тийш гудамлан эгнэсэн мэт харагддаг. Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг.

11. ЗАВХАН АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Отгонтэнгэр хайрхан
Хар нуур
Загастайн давааны хүн чулуу
Тэсийн гол Нисэхийн шугуй
Их хайрхан уул
Дааган дэлийн буган чулуун хөшөө
Идэр голын буган хөшөөт дурсгал
Сангийн хэрмийн туурь
Бор хярын элсэн манхан, Мухартын гол
Уг гол нь Эрдэнэ хайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшинээс дээш 450м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай ,гоньд ,дэгд ,улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.

12. ОРХОН АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Зэргэлээ
Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

13. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Арц богд
Хужиртын рашаан
Монгол түмний морины их шүтээн
Хархорум хот
Тэвш уул
Төвхөн хийд
Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархоринсумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

14. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Говь гурван сайхан
Баянзаг
Нэмэгт, Хэрмэн цав
Галбын говь
Ноён богд, Толь хад
Алгуй улаан цав
Сангийн далай
Галбын гурван хийд
Хонгорын элс
Монголын говийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй баян бүрдүүдийн нэг Хонгорын их элсэн манхны дэргэд байрлах Жуулчин хонгор эко лоож нь дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний өлгий нутгийн хувьд Говийн бүсийн тэмээн аялалын гол төв билээ. 1995 онд энэ бүс нутагт Францын жуулчид 7 хоногтой групп тэмээн аялалыг зохион байгуулсанаар эдүгээ тэмээн аялал нь орон нутгийн иргэдийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх гол эх үүсвэр, эко аялалын үлгэр жишээ загварын нэг болон хөгжиж байна. Хонгорын элс уртаашаа 130 гаруй км үргэлжилсэн, газрын гадаргаас дээш 195 м өндөр, 3- 20 км өргөн их элсэн манхан юм.

15. ХОВД АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Хойд цэнхэрийн агуй
Хар-Ус нуур
Мөнххайрхан уул
Баянзүрхийн буган хөшөө
Төрийн тахилгат Алтан Хөхий уул
Харуул овоо
Ямаан усны хадны сүг зураг
Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
Ишгэн толгойн хадны зураг

16. УВС АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Алтан элсний дархан цаазат газар
Хан хөхий уулс
Чандмань уулын дурсгал
Гоожуурын хүрхрээ
Мөнгөт цахир уул
Дэглий цагаан уул
Зураагийн улаан хадны зураг
Увс нуур Хяргас нуур, хэцүү хад
Хяргас нуурын Хэцүү хад. Энэ хад нь Увс аймгийн Хяргас нуурын баруун эрэгт оршдог бөгөөд өвөрмөц, ер бусын тогтоцтой. Байгалийн цогцолбор болсон Хэцүү хад нь харьцангуй богино зай болох 5-7 км хадархаг цохио, өндөр хадан хаясаа бүхий ургамал, амьтны чуулбар юм. Тус хад байрлах Хяргас нуур нь усан болор мэт тунгалаг бөгөөд дотор нь сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагддаг. Нуур дундах шовх хаднууд, түүн дээр үүрээ зассан жигүүртэн шувууд гээд үзэж сонирхох зүйл их. Тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, осмон, шар загас зэрэг байдаг. Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхалтай сайхан газар. Энэ хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков "Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. "Хэцүү хад” нь хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар юм.

17. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Соёны бүс нутаг
Хөвсгөл нуур
Даян дээрхийн агуй
Уушгийн өврийн буган хөшөө
Улаан толгойн буган хөшөө
Дархадын 13 овоо
Цаатны нутаг
Цэнгэг уст Хөвсгөл нуур
Хөвсгөл нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Энэ нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур” гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.
Урт 136 км
Өргөн 36.5 км
Талбай 2760 км²
Дундаж гүн 138 м
Хамгийн гүн цэг 267 м
Усны хэмжээ 380.7 км³
Хөвөөний түвшин 1,645 м
Хөлдөх хугацаа 12 сар – 5 сар

18. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Соронзон хад
Хувьсгалын өлгий Алтанбулаг
Халуун рашаан
Тужийн нарс
Дуут хад
Сайханы хөтөл
Амарбаясгалант хийд
Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан юм.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

19. СҮХБААТАР АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Алтан овоо
Монголын хүн чулууд
Таван толгойн археологийн цогцолбор
Ганга нуур, Оргихын булаг
Хунгийн чуулган
Егүзэрийн хийд
Шилийн богд
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан талт уул бий. Шилийн Богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг. Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийг гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно, үнэг элбэг үзэгдэнэ.

20. ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Бурхан Халдун уул
Балдан Бэрээвэн хийд
Чингисийн гэрэлт хөшөө
Дэлүүн болдог
Өглөгчийн хэрэм
Рашаан хад
Дуурлиг нарсны Хүннүгийн булш
Хар зүрхний хөх нуур
Хэрлэнгийн хөдөө арал
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнгийн Хөдөө Арал хэмээх сайхан газар бий. Энэ үзэсгэлэнт газар Монголын нууц товчоонд зориулан босгосон гэрэлт хөшөө байдгаараа онцлог билээ. Чингис хааны өлгий нутагт босгосон уг хөшөөн дээр Монгол овог аймгуудын тамга, Их Хааны "Алд бие минь алжаатугай, аху төр минь бүү алдартугай” хэмээх захиас сургаалыг сийлсэн байдаг. Түүхийн өвөрмөц дурсгал бүхий уг газрыг үзэж судлахаар дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчид ирдэг юм. Хэрлэнгийн хөдөө аралд анх очоод харахад хөдөө газар биш, харин ч хотын ойролцоох зуслан мэт харагдсан хэмээн нэгэн танил маань ярьж байсан юм. Мөн Хэрлэнгийн хөдөө аралд хоёр нуур бий. Нэг нь олон төрлийн эрдэстэй. Нөгөөх нь цэнгэг устай нуур юм. Эрдэс уст нуурынхаа усыг эмчилгээ сувилгаанд ашигладаг аж. Сүүлийн жилүүдэд жуулчдыг Хэрлэнгийн хөдөө арал руу татах болсон зүйл бол "Хэрлэнгийн Хөдөө Арал” судалгааны төв музей билээ.

21. ТӨВ АЙМГИЙН ГАЙХАМШГУУД
Манзушир хийдийн туурь
Хустайн байгалийн цогцолборт газар
Зоргол хайрхан уул
Гүнжийн сүм
Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг. Монголын Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаварыг үл биелүүлсний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байна. Тэрээр нас барахынхаа өмнө "Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай! Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай! гэж гэрээслэсэн юм гэдэг. Хичээнгүй Амирлангуй гүнжийг тухайн үеийн Монголын сэхээтнүүд ихэд хүндэтгэдэг байсан бөгөөд Гүнжид зориулан энэхүү шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Хүндэтгэлтэй хүнийг насан өөд болоход бунхлан сүм барьж шүтэж байсан нь тэр үеийн Монгол, Манжчуудын амьдралын хэв шинж онцлог байжээ.
Бидний өмнө хараагүй, сонсоо ч үгүй гайхамшгууд Монголд маань бий
.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих