Цэцэг тарьж ургуулдаг хүний тоо жил бүр нэмэгдсээр байгаа. Цэцэг
тарьж, ургуулахад бусдад зөвлөгөө өгдөг хэд хэдэн бүлгэм бий. Тэр ч
утгаараа бид уншигчдаа долоо хоног бүрийн мягмар гаригт "Цэцгийн
ертөнц"-өөр аялуулж байгаа билээ. Энэ удаа Сараана цэцгийн талаар товч
мэдээлэл өгч байна.
Энэ нь Сараантан овгийн цэцэг бөгөөд цэвэр ариун байдлыг бэлгэддэг энэхүү цэцгийг гэр бүлийн баяр, шинэ хүн мэндлэхэд болон гэрийн эзэгтэйд бэлэглэвэл тохиромжтой байдаг. Энэ нь манай улсад нэлээд түгээмэл байдаг цэцгийн тоонд зүй ёсоор багтана. Уг цэцгийг Япон, Хятадаас гаралтай гэж үздэг бөгөөд 100 гаруй зүйл байдаг олон наст өвслөг ургамал юм. Навч нь дугуй шугаман, зэрэгцээ судалтаи суумал багц цувраа байрлалтай байдаг. / Сараана нь / хонхон, цоморлиг хэлбэртэй, цэцэг нь олон өнгөтэй байх бөгөөд тод өнгийн анхилуун үнэрт том бага цэцгийг үүсгэдэг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зуун жилийн турш хүний сэтгэлийг баясгасаар иржээ. Сараана цэцгийг эрт дээр үед хааны ордонд чимэглэлийн зориулалтаар хэрэглэж байсан гэлцдэг.
Мөн эмчилгээний зориулалтаар хүртэл ашиглаж байсан гэнэ. Энэ гоёмсог цэцгийн тухай дуу болон домог хүртэл байдаг аж. Уг цэцгийг тарихдаа хар шороон хөрс, ялзмаг элсний холимогт суулгах ба тоосыг сайн арчиж, сэрүүн газар байлгаж, соёолж эхэлмэгц гэрэлтэй газар байрлуулна. 6-8 хэмийн халуунд байлгавал цэцэглэлт нь удаан үргэлжилдэг. Харин сарнисан гэрэлд дургүй цэцэг юм. Дашрамд дурдахад, Сарааныг гэртээ тарьсан байхад хүний сэтгэлийг булаах анхилам үнэртэй юм байна.
Н.ОРГИЛБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих