Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа. Нийслэлд галт зэвсгийг "Их ан" төв худалдаалдаг. Энэхүү төв галт зэвсгийг худалдааг хуулийн дүрмийн дагуу хийдэг юм. Хэн дуртай орж гал зэвсгийг худалдалж авдаггүй гэдгийг албаны хүн хэлсэн. Иргэдийн хувьд галт зэвсгийг дөрвөн төрлөөр ашигладаг юм байна. Тухайлбал, Ан агнуур, спорт сургалт, үзмэр, харуул хамгаалалтын гэсэн дөрвөн чиглэлээр галт зэвсгиийг ашиглахыг хуулиар нь зөвшөөрдөг юм. Харин иргэд галт зэвсгийг эзэмшихдээ Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн, галт зэвсэг ашиглаж ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй.
Мөн сэтгэцийн ямар нэгэн өвч нь эмгэггүй, биеийн ил гажиггүй хүн галт зэвсгийг эзэмшүүлдэг юм байна. Одоогийн байдлаар Улсын хэмжээнд 40 мянга гаруй галт зэвсэг бүртгэлтэй байгаа аж. Үүнээс 15 мянган орчим нь нийслэлийн иргэдийн гар дээр бүртгэлтэй байдаг юм байна. Зориулалтаар нь авч үзвэл, ан агнах 44 мянга 306, харуул хамгаалалтын нэг мянга 598, спорт сургалтын 119, үзвэр урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байгаа юм байна.
Харин 2010 онд 40 мянга 894, 2011 онд 43 мянга 768, 2012 онд 44 мянга 744 галт зэвсэг бүртгэгджээ. Энэ судалгаанаас харвал жилд дунджаар 2000 орчим гал зэвсэг иргэн хуулийн этгээдийн өмчид шинээр бүртгэгджээ.
Иргэн хүн зөвхөн ан агнуур, сургалт, үзмэрийн чиглэлийн галт зэвсгийг эзэмших эрхтэй. Иргэд галт зэвсгийг буруу ашиглаж, хадгалснаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол гарч цеөнгүй гарчээ. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сард Хэнтий аймагт бага насны хоёр хүүхэд галт зэвсгээр тоглож байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Мөн энэ онд Хөвсгөл аймагт нэг гэр бүлийн гурван хүнийг амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Иймээс галт зэвсгийг хадгалах ажиллагаан дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй юм байна. Сүүлийн гурван жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргээс харахад 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 14, энэ он гарсаар нэг галт гэмт хэрэг бүртгэгджээ.
Галт зэвсгийг зориултын бусаар оруулж ирэх, худалдан борлуулах хориотой байдаг. Мөн армийн зэвсэглэлд хэрэглэгдэг, хууль сахиулах байгууллага болон цагдаа, хилийн цэрэг шүүхийн шийдвэр болон тусгайхүчний байгууллагад ашиглаж байгаа галт зэвсгийг иргэн эзэмших нь мөн л хориотой байдаг. Иргэн хүн зөвхөн ан агнуур, сургалт, үзмэрийн чиглэлийн галтзэвсгийг эзэмших эрхтэй. Монгол Улсын эрүүгийн хуулинд галт зэвсгийг болон сумыг хууль бусаар худалдаалсан тохиодолд эрүүгийн хариуцлага хүлээлэгдэг бөгөөд хэргээс хамаарч ял шийтгэл ногдуулдаг. Хэрэв хууль бус галт зэвсэг хэрэглэж байгаад хүний амь насыг хохироосон тохиолдолд ялын хэмжээ нь нэмэгддэг юм байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс галт зэвсгийг иргэд хэрхэн ашиглаж, хамгаалах талаар тодруулахад "Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу иргэдийн гар дээр ашиглагдаж байгаа галт зэвсгийг жилд 1-2 удаа тоолж бүртгэдэг. Бүртгэлийг харьяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж хийдэг. Мөн иргэд нуугдмал, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байх юм бол энэ хугацаанд бүртгэлд хамруулж гэрчилгээжүүлдэг юм. Галт зэвсгээ бүртгүүлж хураамжаа төлж, тоолуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Захиргааны хариуцлагаас эрүүгийн хариуцлага хүртэлх арга хэмжээ авдаг юм. Иргэд галт зэвсгийг ашиглаж, хадгалахдаа тусгай стандартыг мөрдөх хэрэгтэй. Буруу ашиглаж, хадгалснаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол гарч цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгдсэн.
Үүнээс харахад галт зэвсэг эзэмшигч, галт зэвсгийг тусгай зориулалтын аргаар хадгалаагүй учраас ийм хэрэг гарсан. Ер нь гал зэвсгийн бүх зүйлийг тус бүр хийж хадгалах ёстой. Тусгай хадгалдаг хайрцаг сав гэж байдаг. Тухайлбал, сум, замаг, буу зэргийг тус бүрийг өөр өөр газар хадгална. Ер нь хөдөө орон нутаг галт зэвсгийн буруу хадгалдаг. Ихэвчлэн ил задгай ханандаа өлчихсөн байдаг. Галт зэвсгийг эзэмшигчээс өөр хэн нэгэн ашиглах ёсгүй" гэв.
Сүүлийн үед
томоохон зах худалдааны төв галт зэвсэг болон буу их хэмжээгээр худалдан
борлуулдаг болоод байгаа гэсэн мэдээлэл бий. Харин үүнийг хуулийн
байгууллага илрүүлэн шалгаж, холбогдох арга хэмжээг авч байгаа аж. Харин
гадаадын иргэн Монгол Улсад галт зэвсэг ашиглах хориотой талаар Галт
зэвсгийн хуулинд тусгасан байдаг юм байна. Харин иргэд, аж ахуй нэгж
өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар гэж жилдээ 10-35 мянган
төгрөгийг улсад төлдөг юм байна.
Н.АЛТАНЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих