Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор
санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч
бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ.
Нийт найман хүн өрсөлдсөнөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.
Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь ,
Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд
4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр
дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн
авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх
дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй
Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар
болсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10054
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих