4-р сарын 1-нд ФИФА мэдээлснээр, 2014 оны дэлхийн хөл бөмбөгийн
аварга шалгаруулах тэмцээний 2 сая 570 мянган ширхэг тасалбар
зарагдснаас дийлэнхийг зохион байгуулагч Бразилчууд худалдан авчээ.
Тасалбарын 160 мянгыг Бразилын хөл бөмбөг сонирхогчид худалдан авсан бол
Америкийн хөл бөмбөг сонирхогчид 150 мянгыг худалдан авсан нь санаснаас
бага байна гэжээ.
Тасалбар худалдан авсан тоогоороо Австрали, Англи,
Колумб зэрэг улс 3,4,5-р байранд жагсаж байна.
Бразилын цагаар 4-р сарын 15-ны 7 цагаас дэлхийн хөл бөмбөгийн
аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг борлуулах сүүлчийн шат эхлэх
бөгөөд ФИФА-гийн вебсайт болон тэмцээн болох 12 хотоос тасалбар худалдан
авах боломжтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1016
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих