Жуулчид, оршин суугчид болон бизнесүүдийг татах зорилгоор тодорхой зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулах замаар хотын имиж бүрдүүлэх, таниулах, идэвхжүүлэх ажлыг хотын маркетинг гэнэ гэсэн тодорхойлолт бий. Мөн хотын имиж нь хүмүүсийн хөрөнгө оруулах, оршин суух, аялах шийдвэрт нөлөө үзүүлдэг. (Kotler, Gertner 2002) Имиж гэдэг ойлголт нь тухайн газар орон нутгийн талаарх хүмүүсийн нийтлэг итгэл үнэмшил юм. Энэ нь тухайн газар, орон нутагтай холбоотой бүхий л мэдээллээс тархинд урган бий болдог байна. Гол төлөв газар зүйн байршил, түүх, урлаг, алдартай хүмүүс болон бусад хүчин зүйлсүүд нь имиж бүрдэхэд нөлөөлдөг. Харин энтертайнмент болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь тухайн газар орны талаарх хүмүүсийн ойлголт, итгэл үнэмшилд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг.
ЯАГААД ХОТОД МАРКЕТИНГ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА ВЭ?
Өнөөдөр улс орнууд өөрсдийн гэсэн улс, хотын брэндүүдийг бүтээж байна. Энэ нь жуулчдыг болон бизнесүүдийг татах зорилготой. Ялангуяа аялал жуулчлалын салбар эрчимтэй өсөж буй энэ үед жуулчдыг татах, зах зээлээ тэлэх зорилгоор стратегийн имиж менежментийг ашиглаж, тодорхой зорилтот бүлгүүдэд ялгаатай имиж бүрдүүлэх стратегиудыг барьсаар байна. Тухайлбал жуулчдад, оршин суугчдад, бизнесүүдэд зориулсан ялгаатай стратеги баримтлах юм. Ингэснээр тэдгээр бүлгийн тархинд хотын талаар эерэг ойлголтууд хоногших боломжтой болно.
ХОТЖИЛТЫН ЧИГ ХАНДЛАГА
1950 онд дэлхийн хүн амын 30% нь хотод амьдарч байсан бол, 2014 оны байдлаар 54% нь хотод амьдарч байна. Харин 2050 он гэхэд хүн амын 66% нь хотод амьдрах ажээ. (United Nations, New York, 2014) Ази тивд хотжилт хурдацтай явагдаж байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын 2014 оны "Дэлхийн хотжилтын хандлага ” тайлангаас харахад Монгол улсад хотжилт цаашид идэвхтэй явагдана гэж үзжээ.
ДОРНОД АЙМГИЙН ХУВЬД:
Дорнод аймгийн хүн амын тоон мэдээнээс харахад хүн амын өсөлт жигд бус, тогтворгүй өсөлттэй болох нь харагдаж байна.
Тэгвэл төрөлтийн хэмжээг харахад жигд өсөлттэй байгаа юм. Мөн нас баралтын хэмжээ өнгөрсөн хугацаанд тогтвортой байжээ.
Хүн амын тоо төрөлттэй мэдэгдэхүйц сөрөг хамааралтай буюу төрөлт өссөн ч хүн ам буурсан зүй тогтол ажиглагдаж байгаа юм.
|
Төрөлт |
Нас баралт |
Хүн ам |
Төрөлт |
1 |
||
Нас баралт |
-0.2595641 |
1 |
|
Хүн ам |
-0.5562467 |
0.148054711 |
1 |
Энгийнээр бол манай аймагт шинээр мэндлэх хүүхдийн тоо өссөөр байгаа боловч, хүн амын тоо өсөхгүй байна гэсэн үг.Үүний учир шалтгаан нь шилжилт хөдөлгөөн. Шилжилт хөдөлгөөн өнгөрсөн 11 жилийн хугацаанд жигд өсөлттэй байна. Шилжилт хөдөлгөөн нь хүн амын жигд бус өсөлтийг бий болгоход нөлөөлж байна.
|
Хүн ам |
Шилжилт |
Хүн ам |
1 |
|
Шилжилт |
-0.7878 |
1 |
ХҮМҮҮС ЯАГААД ШИЛЖИН ЯВСААР БАЙНА ВЭ?
Хүн бүр эрүүл аюулгүй, цэвэрхэн, сайхан орчинтой, эдийн засгийн хувьд тааламжтай, хөгжих боломжтой газарт амьдарч, ажиллахыг хүсдэг. Тогтвортой оршин суухад тухайн орон нутгийн эдийн засгийн байдал ихээхэн чухал гэдэгтэй хүн бүр санал нэгддэг. Тэгвэл эдийн засгийн гол үзүүлэлт болох нэг хүнд ногдох дотоод нийт бүтээгдэхүүнийг Дорнод аймгийн хэмжээнд авч үзье.
Аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жигд өсөлттэй байжээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь тухайн орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм. Мөн зардал талаас нь харах юм болаймгийн иргэдийн худалдан авах чадвар тодорхой хэмжээнд дээшилж байгаагийн илрэл гэж хэлж болно.
|
Хүн ам |
Шилжилт |
ДНБ |
Хүн ам |
1 |
||
Шилжилт |
-0.7878 |
1 |
|
ДНБ |
-0.2079 |
0.797657247 |
1 |
Гэтэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн боловч шилжилт хөдөлгөөн нэмэгдээд байна.
Шилжилт хөдөлгөөниий шалтгаан юу вэ?
ХОТЫН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ
Хотод оршин суугчид болон жуулчид гэсэн 2 үндсэн хэрэглэгч байя гэж төсөөлье. Оршин суугчид гэдэг хот оршин байхын үндэс суурь болох бөгөөд тэдгээрийг үндсэн хэрэглэгч гэж үзье. Харин жуулчид \гадаад болон дотоод\ бол хотод эдийн засгийн хөгжлийг авчрах хөшүүрэг хэрэглэгч байж болох юм. Тэгвэл маркетингийн бодлого маань дээрх 2 хэрэглэгчийн бүлэг рүү чиглэнэ гэсэн үг.
Оршин суугчид
Оршин суугчдын хэрэгцээ, хүсэл сонирхол нь хоттой холбоотой бүхий л шийдвэрийн үндэс байх юм. "Оршин суугч төв” – тэй хотын концепци нь маркетингийг хэрэгжүүлэх анхны суурь болно. "Оршин суугч төв” – тэй байхын тулд тэдэнтэй харилцах орчин үеийн менежмент шаардагдана. Оршин суугчидтай харилцах менежмент гэдэг нь оршин суугчдад хоттой холбоотой \шийдвэр, зарлал гэх мэт\ бүхий л мэдээллийг түгээх, оршин суугчдын оролцоог хангах \тэдний санал, хэрэгцээ шаардлагыг судлах, сонсох систем\ болон хот ба түүний оршин суугчдын харилцааг байнгын идэвхжүүлэх үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Энэхүү менежментийн үр дүнд хоттой холбоотой шийдвэрүүд нь судалгаа шинжилгээнд суурилж, хотын иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд нийцсэн шинжтэй болох юм. Ингэснээр хотын оршин суугчид сэтгэл ханамжтай байх, хотын талаарх эерэг ойлголт, хандлагатай болох боломжтой. Энэ нь шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх үзүүлэлтийн нэг болж болох юм. Нөгөө талаар оршин суугчдын хотоос хүлээх хүлээлт тодорхой болж, хотын онцлог ялгаралыг тодорхойлохуйц мэдээллийг олж авна.
ХОТЫН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ
Хот бүр өөрийн гэсэн имижийг бүрдүүлэхийг зорьж, стратегийн имиж менежментийг хэрэгжүүлж байна гэж дээр дурьдсан. Тэгвэл манай хотын имиж юу байх вэ? Хотын имижийг залуучуудын, ногоон, эрүүл гэх мэтээр тодорхойлох нь элбэг. Гэтэл энэхүү имиж нь оршин суугчдын хотоос хүлээх хүлээттэй нийцэхгүй байх нь бий. Өөрөөр хэлбэл имижийг цөөн хүмүүс тодорхойлох боломжгүй байдаг. Оршин суугчдын хотоос хүлээх хүлээлтийн өөрчлөлтийг мэдэрч байж, мөн хотын өрсөлдөх давуу талыг тодорхойлсны үндсэн дээр имиж бүрдүүлэх стратегийг тодорхойлох нь зүйтэй. "Эрүүл хот” гэх мэт имиж нь хотын иргэдийн хотдоо үлдэх сэдлийг хэр зэрэг төрүүлж чадах вэ гэдэгт асуудал байдаг. Иймд хотын имижийг бүрдүүлэхдээ тодорхой судалгаануудад үндэслэн бий болгох шаардлагатай. Харин бий болгосон имижийг оршин суугчдад болон оршин суугч болох боломжтой иргэдэд сурталчилан таниулах, хоногшуулах ажил маш чухал. Энэ үүргийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүлээдэг. Хот өөрийн гэсэн имижтэй байснаар бүхий л олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэг имиж дор мэдээллээ түгээх боломжтой болох юм.
Хотын маркетингийн менежментийн зорилтот 2 дахь бүлэг бол жуулчид. Энэ бүлэгт чиглэсэн ажлууд нь ямар системээр явагдаж болох саналыг дараагийн нийтлэлээс үзнэ үү.
С.ЭНХЖАРГАЛ, MBA, Дорнод дээдсургуулийн маркетингийн багш
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих