ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганд оролцоод ирсэн төлөөлөгчид өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол Улстай холбогдох гурван асуудал хэлэлцжээ. Үүний нэгнь Байгал нуурын нөхцөл байдлын үнэлгээний талаарх асуудал. Сэлэнгэ мөрөн, Орхон гол дээр Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц барьж байгуулах асуудлыг Байгал нуурын эко системд нөлөөлнө гэж үзсэн учраас уг асуудлыг Дэлхийн өвийн чуулганаар хэлэлцүүлэхээр ОХУ-ын тал оруулж иржээ.
Харин Монголын төлөөлөгчид усан цахилгаан станц барьж байгуулах хэрэгцээ шаардлага, Байгал нуурын эко системд нөлөөлөхгүй үндэслэлийг сайтар тайлбарлан таниулсны хүчинд ямартай ч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны шийдвэрт Монгол улсын байр суурийг тусган, илүү уян хатан болгож өөрчлүүлж чадсан байна. Өвийн хорооны Монголыг дэмжсэн улс орнууд хөгжиж буй орныг дэмжих хэрэгтэй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлжээ. Мөн Өвийн хорооны чуулганаар "Дагуурын газар нутгийн төрх байдлыг” Дэлхийн өвийн жагсаалтад Монгол, ОХУ хамтран бүртгүүлэх асуудлыг өмнө оруулаад байсан ч буцаах шийдвэрийн төсөл оруулж иржээ. Харин Монголын тал ул суурьтай тайлбар хийсний дүнд олон улсын байгууллагын зарим зөвлөмжийг тусган да-раагийн чуулганаар хэлэл-цүүлэхээр болсон байна.
Дэлхийн өвийн хорооны чуулганд оролцогсод Бурхан Халдун Уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар, нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлж чадсан нь томоохон амжилт байлаа гэж хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байв.
Г.БАЯСГАЛАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих