ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн өвөл АНУ-ын эдийн засаг суларсантай холбоотойгоор Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлийн энэ оны урьдчилсан таамгийг буурууллаа.
ОУВС пүрэв гарагт "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайлангаа шинэчлэн гаргасан байна.
Тус сан дэлхийн эдийн засгийн 2015 оны өсөлтийн урьдчилсан таамгийг 3.3
хувь болгон бууруулжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан
урьдчилсан таамгаас 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн тус сан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 0.6 хувиар бууруулан 2.5 хувь болгожээ. Өнгөрсөн өвөл цаг агаарын байдал тааламжгүй байсан болон бусад шалтгааны улмаас АНУ-ын эдийн засаг түр суларсан билээ.
Мөн хөгжиж буй улсууд, Өмнөд Ази, Латин Америк болон Африкийн улсуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг ОУВС бууруулжээ.
Г.Доржханд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих