Ардын хувьсгалын 94 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх уран мэхийг уралдуулан хүч сорьж, наадамчин олноо цэнгүүллээ. Энэ жилийн аймгийн наадмыг нээлттэй зохион байгуулсан ч өөр бусад аймгийн харъяат бөхчүүд харьцангуй цөөн байлаа. Ингээд та бүхэндээ хүчит бөхийн барилдааны 5-ын даваанаас хойшхи дүйзийг сонирхуулъя.
5-ын даваа
- У.Н Цогзолдорж – З.Б Доржбаяр (Цагаан-Овоо)
- А.А Отгонбаатар – С.З Төрболд (Баян-Уул)
- А.А Түмэнжаргал – С.З Дэлгэр (Баян-Уул)
- А.З Алтансүх - С.З Батхүү (Сэргэлэн)
- А.З Ариунмөрөн – А.Н. Төрмөнх (Баян-Уул)
- А.З Анхбаатар - С.З Шинэзориг (Булган)
- А.Х Батжаргал – А.Н Батдорж (Халхгол)
- А.Х Зоригтбаатар – А.Н Билгүүдэй
6-ын даваа
- А.А Түмэнжаргал – С.З Төрболд
- А.З Алтансүх – З.Б Доржбаяр
- А.Н Билгүүдэй – А.Н Төрмөнх
- А.Н Батдорж – С.З Шинэзориг
7-ын даваа
- А.А Түмэнжаргал – А.Н Төрмөнх
- А.З Алтансүх – С.З Шинэзориг
8-ын даваа
- А.Н Төрмөнх – С.З Шинэзориг
Энэ жилийн наадмаар 2 шинэ начин төрсөн. Тухайлбал Дорнод аймгийн
Цагаан-Овоо сумын харъяат залуу бөх Доржбаяр улсын начин Цогзолдоржоор,
Баян-уул сумын харъяат сумын заан Төрмөнх Аймгийн арслан Отгонбаатараар
тус тус 5 давж начин цол хүртлээ. Шинээр начин цол хүртсэн Төрмөнхөд
ДОЗНХ-оос Хүндэт өргөмжлөл, хүчит бөхийн дүрс бүхий цом гардуулсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10527
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих