Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч, мөсөн голуудын мөс хайлж, голын
усны түвшин нэмэгдэж байгаа учир Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны
шинжилгээний албанаас сэрэмжлүүлэг гаргалаа.
Энэ долоо хоногт агаарын температур 25-30градус хүртэл халж мөсөн
голуудын мөс хайлж Алтай нуруунаас эх авсан Турган, Ховд, Цагаан
голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшинээс 20-25см, Булган,
Ганцмод, Чигэртэй, Буянт, Сагсай, Харбут голуудын усны түвшин 15-20см
ихсэх байх төлөвтэй байна. Хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух
нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Иймд хуурай сайр, гуу жалга, гол даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10636
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих