Дэлхий даяар алдар нь түгсэн атлаа олонхийн хувьд оньсого мэт үлддэг
хүмүүс байдаг, Тэдний нэг нь суут зураач Ван Гог юм. Түүнийг хүмүүс
аугаа их мастер, эсхүл аугаа их солиотон гэж үзэх нь олонтаа, Тэрбээр
урлагийг ойлгож хэвшсэн үнэлгээ, хэлбэр, агуулгын алинд нь ч
багтахааргүй аугаа их хүн байж.
Түүнийг зарим судлаачид импрессионист, постимпрессионист хэмээн маргана, Үнэхээр ч Ван Гогийг урлагийн ямар нэг урсгал, сургууль, чиглэлд хамааруулах нь утгагүй бөгөөд өөреө тэр аугаа их нээлт байв. Нэгэн удаа Анри Маттис: "- Хэрвээ чи зураач больё! гэвэл хэлээ тайрч хая..." Ван Гог өөрийнхөө бүхий л аж төрлийн мөн чанарыг будаг, зотонд шингээсэн бөгөөд одоо түүний суут зургууд л өөрийг нь төлөөлөн бидэнтэй ярьж байна.
1. Эдүгээгээс 100 гаруйхан жилийн тэртээ Парисийн ойролцоох бяцхан хот Оверт зуны нэг бүгчимхэн үдэш буун дуу тасхийсэн нь тэр үедээ олонд нэг их алдаршаагүй Голландын иргэн, Винсент Ван Гогийн амьдралд сүүлчийн цэг тавьсан дохио байв. Тэрбээр ийнхүү эв эрүүл, сав саруулдаа амиа хороохдоо өөрийн хамгийн дуртай цаг, улирлыг сонгож, энэ хорвоогийн хамгийн хайртай хүн болох ахынхаа дэргэж байжээ. Тэр үед дөнгөж эхэлж байсан алдар хүндийн анхны алхам нь ч түүнийг эмгэнэлт явдлаас аварч чадсангүй. Учир нь 1889 оны намар Голландын нэг сонинд Ван Гогийн уран бүтээлийн тухай анхны өгүүлэл гарч, дараа нь 1890 оны хавар Парисийн "Меркюр де Франс" сэтгүүлд урлаг судлаач Альбер Орье сэтгэл хөдлөм өгүүлэл бичсэн байлаа.
Тэр үед Ван Гогийн уран бүтээлээс анх удаа "Усан үзмийн улаан мод" зураг нь худалдагджээ. Гэвч төлөв даруухан Винсент алдар нэрийг огтхон ч сонирхоогүй бөгөөд харин ч энэхүү амьдралын сүүлийн жилүүд нь зураачийг ямар нэг хэмжээгээр айлгах болсон юм. Ван Гог 37 насандаа л амьдралд эргэж хоргодох сэтгэлгүй болсон байв. Зураач болсноосоо хойш гурван жилийн дараа буюу 1883 онд Ван Гог ахдаа "Миний бие дор хаяж 6-10 жил тэсч амьдарч чадна гэж бодож байна. Би өчүүхэн биеэ хайрлаж сэтгэл хөдлөл, хэцүү бэрхшээлийг тойрч гарахыг хүсэхгүй. Эцсийн эцэст хэд наслах нь хамаагүй. Би ганцхан зүйлийг л мэднэ. Хэдэн жилийн дотор тодорхой юм л бүтээх ёстой" гэж бичиж байжээ. Гэвч тэр өөрийгөө бие махбодын хувьд мөхөх биш, сэтгэл санааны хувьд галзуурна гэдгээ урьдчилан тааж мэдээгүй юм. Түүний сэтгэл мэдрэл, арьъяасын өвөрмөц галзуурал ойр ойрхон давтагддаг байсан бөгөөд тэр хооронд ажиллах боломж бараг үгүй байв. Ван Гогийн өөрийнх нь ярьдгаар түүнд хэрвээ "жинхэнэ амьдрал" гэж заяасан бол /тэрбээр гэр бүл, гал голомт, эхнэр хүүхэд, гэр орны тайван байдлыг ийнхүү нэрлэдэг байв/ тэр хэд наслах, түүний уран бүтээл ямаршуу байх байсныг өдгөө хэн ч эс таана. Тэр өөрийн эхнэр Теог хөл хүндтэй болсныг мэдээд сэтгэл хөөрч баярлан ахдаа: "Тео хүүхэд төрүүлэх болсон нь байгальтай жинхэнэ ойр дөт харьцах нөхцөлийг бий болголоо" хэмээн бичиж байжээ.
2. Ван Гог гэр бүл халамжит ханийн түшиг, аз жаргалыг хүртэх хувьгүй хүн байв. Тэрбээр хорьхон насандаа хайхрамжгүй хайрын хатуу жамтай тулгарч, үүнийхээ гол шалтгааныгжижигхудалдааны ажил /тэр дэлхийн олон оронд зураг худалддаг "Гупиль" хэмээх нэрд гарсан томоохон пеест ажиллаж байв/ хийдэг өөрийн байр суурьтай холбон ойлгож, өөрийгөө өөдгүй аж төрлөө гэж гуньж гутарч байсан удаатай. Нэгэнт анхных нь хайр замхарч, хийж буй ажилаа чамласан Ван Гог хүмүүсийн төлөө ямар нэг ер бусын юм бүтээж, тэдэнд үнэн сэтгэлээсээ туслах, тэгснээрээ өөрийнхөө өөдгүй дорой байдлыг цагаатгахаар /учир нь тэр эхнэртээ хаягдсан/ эрс шийджээ. Тэгээд Ван Гог бүхий л халуун зүрх сэтгэл, авъяасынхаа галаар тэнгэр бурханд хайр зарласан хэрэг. Ван Гог уурхайчдын харанхуй бүдүүлэг хот Боринажд ирэв. Тэд ядуучуудад хамаг эд хогшил, хувцас, мөнгөө тараагаад өөрөө бараг сүүлчийнхээ цамцтай үлдэж, шавар тагзанд хоноглон, уурхай дотор хооллож, ундлах болов. Түүнийг зарим дээд лам нар "Энэ лав галзуу байх..." гэж сэжиглэн, хөөж туух болоход арай ухаалаг нэг лам: - Тэр хэрхэвч галзуу биш, бурхан ч байж магадгүй... гэж айлдсан гэдэг. Ван Гог чухамдаа Боринажд анхныхаа зургуудыг бүтээж эхэлжээ. Эхнэр, сүм хийд, төрөл төрөгсдөдөө гадуурхагдсан тэрбээр үнэндээ ямар нэг юмаар хичээллэж, сэтгэл авъяасаа тайтгаруулах ёстой байсан бөгөөд тэр нь зураг байв. Түүний анхны зургуудын гол дүрслэгдэхүүн нь нүүрс малтагчид, нэхмэлчид, тэдний өрөвдөлтэй гэр оромж байлаа. Тэгээд Ван Гог: - харж л байгаарай, надад өндийх цаг ирнэ... гэж өөртөө болон бүхий л орчлон хорвоод хэлжээ.
3. Ван Гог 1880 оны хавар ахаасаа зургийнхаа
анхын шагнал болох 50 франкийг хүлээн авчээ. Тэр ахдаа бичсэн захидалдаа
"Хийх ажилгүй улс янз янз л байдаг. Нэг хэсэг нь залхуу, шантарган,
туйлбаргүй,
арчаагүй зангаасаа болж юу хийхээ мэдэхгүй явахад нөгөө хэсэг нь ямар
нэг юм хийх гэсэн хязгаарлагдашгүй араншингаасаа болж юу ч хийж
чадахгүй" гэж бичиж байжээ. Тэр сурсан зангаараа "хоёр зээрдээ" хөлөглөн
Брюссель рүү зургийн урлагт суралцахаар одов. Тэрбээр мөдхөн алдартай
зураач болж, их мөнгө олж, төрөл төрөгсдийнхөө өмнө нүглээ наминчилж,
ахдаа өрөө төлнө гэдэгтээ үнэхээр итгэж байлаа. Гэвч Ван Гог Брюссельд
олон арван зураачтай танилцсан боловч хүнтэй адилгүй ааш араншин, биеийн
болон мэдрэхүйн асар их ачаалал зэрэг нь тэдэнд таалагдаагүйгээр
барахгүй, мэргэжил нэгт нөхөд нь Ван Гогийг Тайхамшигтай агаад аймшигтай
хүн" гэдэг товч үгээр тодорхойлох болжээ. Тэгтэл Ван Гог дахин
зовлонтойгоо учирчээ.
Тэр өөрийн нэгэн хамаатны бэлбэсэн эхнэрт ухаан жолоогүй дурлав. Гэвч залуу бүсгүй зураачийн хайр сэтгэлийг тоосонгүй. Тэр дахин ганцаардах болж, энэ тухайгаа өөрийн ахад "Хүн цаг ямагт хязгааргүй далайд хөвж явах боломжгүй. Түүнд орон гэр, эхнэр хүүхэд, гал голомт хэрэгтэй" гэж бичиж байв. Тэр, хоёр ч удаа гэрлэх гээд бүтсэнгүй. Одоо тэр амьдралын хязгааргүй далайд ганцаараа л хөвж явахаас өөр аргагүй болжээ. Гаага хотноо уран зургийн сургуульд суралцаж байхдаа өвчин хуучинд баригдсан, архи дарсанд орсон, жирэмсэн янхан хүүхнийг дэргэдээ нөмөрлөж, шинэ амьдралын замд оруулах гэсэн боловч бүтсэнгүй. Харин "Ван Гогийн ээжтэй хөршлөн амьдарч байсан 40 настай Марго түүнтэй суухыг зөвшөөрсөн байна. Марго царай зүй тааруухан ч, сэтгэл сайхантай бүсгүй байсан бололтой. Гэвч бүсгүйн эцэг эх нь зөвшөөрсөнгүй. Зөвхөн зураг, уран зураг л Ван Гогийн хувь заяа болох учиртай байжээ. Ван Гогийн бүтээл жилээс жилд улам хурц тод болсоор байв. Тэрбээр бараан өнгө зонхилдог Голландын сонгодог зургаас огцом хөндийрч, Францын имперсионизмын цэвэр тунгалаг, цуурайлаг, гэгээн өнгийг шүтэх болов. Үнэндээ түүний голландын зургууд болон "Цэцэглэж буй мод" цувралыг нэг хүн зурсан гэхэд итгэхэд бэрх ажээ. Тэр богино хугацаанд зурах урлагийг төгс төгөлдөр эзэмшиж цотон даавуун дээр хар зураг хийлгүй шууд л өнгө ялган зурдаг болов. Гэхдээ тэр зургаа бараг л хоёр нарны хооронд амсхийлгүй зурна. 1886 оны хавраас тэр Парист имперссионистүүдтэй ойр дотно танилцаж, баяр баясгалан мэт гэгээлэг өнгө будгаар зургаа бүтээж, улмаар сэтгэл санаа нь ч өөдрөг болж иржээ.
Гунигтай, зэгэл саарал өнгө дийлсэн, Голландын дараа мөнхийн баяр
баясгалантай Парист очиход үнэхээр ч сэтгэл сэргэх нь аргагүй байсан буй
заа.
4. Ван Гог яваандаа Францын нийслэлийн амьдралын хөлгүй эргүүлэг, давалгаа дунд орж, шинэ бүтээл туурвих дийлдэшгүй хүсэлдээ автлаа. Гэвч тэр Францын импрессионизмын сургуулийг дамжсан хэдий ч, үзэгдэл юмсын материаллаг чанар, урлахуйн экспрессионистчиглэлийгшүтэнбиширдэгголландхүнхэвээрүлдсэн аж. Өөрөөр хэлбэл Ван Гогийн зургуудад өмнөдийн өнгө аяс, умард нутгийн төрхтэй хосолсноор түүний бүтээл импрессионистуудынх шиг ханхай хоосон бус, харин ч бөх бат байгууламжтай ямар нэг хий хоосон орон зайд бус, газар дээр байрлаж, тэгэхдээ л хязгааргүй уй гунигтай хүний бүтээл болох учир хурц тод өнгөтэй, ялимгүй ухаалаг, хүндэвтэр гунигаардүүрэн байдагболов. Францын сургууль сөнөжээ гэдгийг ойлгосон Ван Гог өмнөд нутгийн Арль хотноо очиж, зургаа бүтээх болов. Тэр дахиад л өлөн зөмөг, ядуу зүдүү аж төрж, ахынхаа илгээсэн хамаг мөнгийг будаг зотон хоёрт өгдөг байв. Дааж давшгүй их ачааллаар тэр өөрийгөө дарж, өдөрт хэд хэдэн зураг зурж, таталбар хийж, аз жаргалтай байлаа.
Чухам энэ үеийн зургуудаасаа л тэр хожим нь дэлхийд алдаршсан юм. Гэвч урьд нь үнэт эрдэнийн чулуу мэт солонгорон байсан түүний будаг аажмаар булингартан бүдгэрсэн боловч, түүний бүтээсэн байгалийн зургууд орчлонгийн гоо сайхныг өгүүлж, хүмүүсийн хөрөг нь амьдрахуйн зөрчил эмгэнэлийг илэрхийлжээ. 1888 оны сүүлээс Ван Гог сэтгэл мэдрэлийн өвчтэй болжээ. Удаан амьдрахгүй нь гэдгээ ухаарсан зураач улам ч шаргуу ажиллав. Тэрбээр иймэрхүү маягаар бүтэн хагас жил ажиллажээ. Тэр үед эрүүл мэнд нь эрс муудаж байсанд ах нь түүнийг ихэд өрөвдөж, хайрлаж байсан ч тэсч чадсангүй. Ван Гогийн өрөөнд буун дуу тасхийснээс хойш хагас жилийн дараа ойрхон ойрхон солиорч байгаад насан өөд болжээ.
Н.СЭСЭЭР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих