Хүн мах, яснаас бүтсэн дан ганц биологийн оршихуй төдий биш. Тэр биологи төдийгүй оюун ухаантай оршихуй болох нь шинжлэх ухааны олон чиглэлийн судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, "хүн физиклэг, оюунлаг гэсэн 2 хэмжээстэй оршихуй” гэдэг ньнийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болжээ. Гэвч хүнийг танихад дээрх хоёр хэмжээс хангалттай юу гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг.
Энэ асуултад одоо хүртэл нэг мөр хариулаагүй байна. Гэвч олон соёлын олон сургааль номлолд хүнийг гурван хэмжээстэйгээр авч үзэж ирсэн. Дорно дахины соёл иргэншилд "хүнийг бие, хэл, сэтгэл бүхийтэн” гэж үздэг байхад өрнийхөд "түүнийг бие, оюун, спирит бүхий оршихуй” гэж үзэх нь түгээмэл. Дорнын ч, өрнийн ч ухаарал дор хүнийг ийнхүү гурван хэмжээстэйгээр үзэж ирсэн нь нэн сонирхолтой.
Дорнын ч, өрнийн ч соёл, иргэншилд хүнийг тодорхойлоход түгээмэл хэрэглэгдэж ирсэн түүний гурав дахь хэмжээсийг язгуур чанар, агуулгаар нь "материаллаг ч бус, оюунлаг ч бус” хэмээн илэрхийлж болно. Агуулга нь ийнхүү илэрхийлэгдэх хүний гурав дахь хэмжээсийг1984 оны 5 дугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн 37 дугаар чуулганаас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гишүүн орнуудад хандаж эрүүл мэндийн стратеги боловсруулах чиглэлээр гаргасан "WHA37.13" тоот шийдвэрээр "эрүүл мэнд” гэсэн ухагдахууны хүрээнд дэлхий нийтээр анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү шийдвэрт "эрүүл байна гэдэг нь "өвчин үгүй” гэсэн төдий биш, харин физик, оюун, нийгмийн бүхэллэг оршихуй болохын хувьд бүхэлдээ эрүүл байхыг хэлнэ...” гээд "хүнийг эрүүл” гэдгийг тодорхойлоход биологи, оюуны хэмжээс төдийгүй спиритлэг хэмжээсийг оруулж тооцохыг зөвлөсөн байна.
Энэхүү түүхэн шийдвэрт хүрэх урт хэлэлцүүлэгийн явцад материалист, позитивист сэтгэлгээ давамгайлж байдаг Франц улсын төлөөлөл Андре Малракс "ирэх зуун спиричиул зуун байна. Эсвэл юу ч үгүй зуун болно” гэж хэлсэн нь нэн сонирхолтой.
Хүний физик хэмжээсийн утга, агуулгыг тээгч бие бүхэлдээ долгион баригч, мөн долгион үйлдвэрлэгч юм. Хүний тархи нь цахилгаан соронзон эрчим ялгаруулж ажилладаг цахилгаан-химийн эрхтэн юм. Түүнээс бета (13 -15 герц), альфа (8-12герц),тетта(4-8 герц), дельта(0.5-4герц) долгионыг ялгаруулдаг
Хүний долгионы давтамж
№ |
Долгионы төрөл |
Герцийн хэмжээ |
Долгион үүсэх үеийн тархины үндсэн үйл ажиллагаа |
1. |
бета |
13 -15 |
логик бодол, анализ, оюуны бусад үйлдэл |
2. |
альфа |
8-12 |
бясалгах, амрах |
3. |
тетта |
4-8 |
гүн бясалгах, амьдралыг дүрслэн зураглах |
4. |
дельта |
0.5-4 |
гүн нойрсох, амрах |
5. |
мю |
8–13 |
|
6. |
гамма |
25–100 |
|
Гүйцэтгэж байгаа тухайн үйлдлээс хамаарч хүний долгионы төлөв өөрчлөгдөнө. Тухайлбал, анхаарал төвлөрөх, бясалгал хийх үед хүний долгионы герц дараах байдлаар өөрчлөгддөг байна.
Төвлөрлийн үеийн хүний долгионы төлөв
№ |
Долгионы төрөл |
Герцийн Хэмжээ |
1. |
бета |
13 -30 |
2. |
альфа |
7-13 |
3. |
тетта |
4-7 |
4. |
дельта |
1.5-4 |
Иймд ялгарах долгионы төрлөөр нь хүний
тухайн төлвийг бета;альфа;тетта; дельта гэж нэрлэн ярьж болох нь эндээс
харагдаж байна.
Хүний оюунлаг хэмжээсийн утга, агуулгыг тээгч бодол, санаа, ухамсар,
эргэцүүлэл, сэтгэлгээ, эмоци нь долгион юм. Учир нь тэр тархины эсүүдийн
хэлбэлзэл, түүнээс үүдсэн цахилгаан соронзон орон, тэдгээрийн харилцан
үйлчлэлийн үр дүн юм.
"Материаллаг ч бус, оюунлаг ч бус” гэж илэрхийлэгдэх хүний
гурав дахь хэмжээсийн язгуур мөн чанарт "гэрэл, аялгуу, үг…"-ээр
дөхнө, мэдэрнэ” гэсэн түгээмэл итгэл, ойлголт олон соёлд байдаг. Энэ
нь ч "бараг үхэх” үзэгдлийг энэ цагийн шинжлэх ухаанч судалгаагаар
нотлогдож байна.
Дан бие, дан оюунаар гэгээрэлд хүрэхгүй,харин хүний гурван хэмжээсийг
илэрхийлэгч язгуур чанарынбүхэлжсэн дэвшил, хөгжлөөр л хүрнэ. Хүний
хөгжлийн энэ төлвийг "гэгээрэл”, энэ төлөвт хүрсэн хүнийг "гэгээнтэн”
гэж ярьдаг. Энд дурдагдсан "гэгээрэл, гэгээнтэн” гэсэн үг, хэллэгийн
язгуурт "гэрэл, гэгээ” байна. Квант физикт "гэрэл бөөмлөг ч, бас
долгиоллог ч чанартай” болох нь нотлогдсон. Иймд хүний гурав дахь
хэмжээс мөн л долгион.
Хүний гурван хэмжээсийн мөн чанарыг оруулж тооцсон хүмүүн бол "бүхэл
хүн” юм. Бүхэл хүний уг язгуур нь долгион. Энэхүү таамаглал, дүгнэлт нь
квант физикийн "матери бөөмлөг, бас долгионлог” гэсэн алдарт постулаттай
утга санаа нэг.
Ц.Лувсандорж, Ж.Баярсайхан
2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих