Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх лхагва гараг буюу 8
дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад тэмдэглэнэ.
Энэ талаар тус аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа М.Баяндулаанаас лавлахад:
- Сүхбаатар, Дорноговь аймаг Монгол-Зөвлөлтийн цэргийн
гол түшиц нутаг нь болж тэндээс улсын хил гаталж 1945 оны дайнд
оролцсон байдаг. Тиймээс Батлан хамгаалахын сайдын тушаалаар чөлөөлөх
дайны 70 жилийн ойн арга хэмжээг Сүхбаатар, Дорнговь аймагт энэ сарын
19-21-ны өдөр тэмдэглэх юм.
1945 онд манай аймгийн урд талын Баяндэлгэр, Наран, Дарьганга
сумын нутагт байрлаж байгаад дайнд оролцсон Монгол Зөвлөлтийн морьт
механикжуулсан 5 ангийн дайчин туг ирнэ. Энэхүү тугийн дор уг
өдөрлөгийн арга хэмжээ Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын талбайд болон
аймгийн ХЖТ-т болж Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт хийж,
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, ЦДБЭЧ-ын уран
бүтээлчдийн тоглолт болох юм.
Мөн Онгон, Эрдэнэцагааны хилийн цэрэг, Баруун-Уртад цэргийн хүрээний
ёслолын жагсаал болно. Маргааш өдөр нь Байшинтын 7 дугаар дивизийн
1936-1945 онд байрлаж байсан Баяндэлгэр сумын Хонгор багийн нутаг
Өргөө гурван толгойн нэг Үхэр уяа хэмээх газар эх орноо хамгаалах
ариун үйлст амь насаа зориулсан дайчдад зориулсан гэрэлт хөшөөний нээлт
болно гэлээ.
Г.СҮХЭЭ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10941
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих