Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо хичээ! гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж яваа хөвүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж байгаа хүнд
Ахиад алдахгуй ээ хө, гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав! гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаадаа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биендээ урам хамрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэлуу хайрла.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих