ХЭДХЭН ХОРОМ ХИЙХ БЯСАЛГАЛУУД
АРАВХАН ХОРМЫН БЯСАЛГАЛ
Амьсгал бол хамгийн үр ашигтай, сэргийлэн хамгаалах хавхлага юм.
Сэтгэл хямралын аймшигт тойргоос сугарч гарахын тулд энэхүү дасгалыг ямар ч нөхцөл байдалд хийж болно. Та ямар нэг зүйлд санаа зовж байгаагаа анзаарч мэдэхийн төдийд амьсгаагаа уушигнаасаа хурдтай гаргах хэрэгтэй. Амьсгал гаргалт хүчтэй, чанга байх ёстой. Уушигныхаа бүр доод хэсгээс агаарыг шахан гаргаж байгаа шиг амьсгалаа гаргана. Толгойдоо "амар амгалан” гэсэн үгийг давтаж хэлэх бөгөөд их алгуураар амьсгаагаа гүн аваад сүүлд нь үл ялиг сонсогдом "яг ингэж” гэж хэлээрэй. Хэдэн удаа дахин давтаж хэл. Та энэ бүхний дараа шууд л өөрийгөө тайвширсаныг мэдэрнэ. Биед тань тэнцвэртэй байдал эргэж ирнэ.
20 ХОРМЫН БЯСАЛГАЛ
Нүднийхээ тусламжтайгаар биеэ суллах
Халуун дулаан илч, энергээсээ чөлөөлөгдөхийн тулд гараа сайтар үр. Ингээд гараа аньсан нүдэн дээрээ тавьж тохойгоо түр зуур тогтоон барь. Хөдлөхгүй сууж байгаад амархан чөлөөтэй амьсгалах хэрэгтэй. Таны биеийн энерги нүд, тархи толгой уруу чиглэж байгаа нь мэдрэгдэнэ. Халуун дулаан атлаа харанхуйгаас таашаал мэдэр. Ингэснээр нүд хүзүү чинь амарсан байдлыг мэдрүүлнэ.
ГАНЦ ХОРМЫН БЯСАЛГАЛ
Ганц минутын бясалгал буюу хамраараа амьсгалах
Өөртөө эвтэйхэн суугаад баруун гарынхаа дунд болон ядам хуруугаар духаа дунд зэргийн өндөрт түшиж өг. Эрхий болон чигчий хуруунуудаа хамар дээрээ тавиад нүдээ ань. Хамрынхаа баруун нүхээр амьсгал ав. Энэ үед эрхий хуруугаараа нөгөө нүхээ таглана. Баруун нүхээ эрхий хуруугаараа таглаж байгаад амьсгаагаа зүүн нүхээрээ гаргана. Дараа нь эсрэгээр хийнэ. Амьсгалж агаар авангуутаа хэсэгхэн хором хүлээгээд чигчий хуруугаа эрхий хурууныхаа оронд байрлуулна. Энэ дасгалаа дахин хоёр удаа давтаарай. Дараа нь амьсгал авалтын тоогоо нэмээрэй. Ингэж өөрийнхөө тэнцвэртэй байдал, амар амгалан, уужуу тайван байдлаа сэргээн тогтоож чадна. Энэ дасгалд өдөр бүр хэдэн хормыг зориулаарай.
ХОЁР ХОРМЫН БЯСАЛГАЛ
Өрцний амьсгал
Өөртөө эвтэйхэн байрлалаа эзлээрэй. Хэрвээ боломжтой бол өвдөгөө нугалан дээшээ харж хэвтээрэй. Өрцөөрөө амьсгалахад анхаарлаа хандуулаарай. Амьсгалаа өргөжүүлж бүрэн гүйцэд гаргаарай. Амьсгал авахдаа таны амьсгал хавирганаас тань доош хэрхэн яаж тарж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Одоо амьсгаагаа аажуухан гарга. Хэсэг зуур амраад дахин давтах маягаар 5 удаа давтаж хийгээрэй. Цээжээрээ биш, өрцөөрөө амьсгал. Хэрвээ цээж, гэдэсний хэмжээ доош буурч байгаа нь анзаарагдвал зогсоод, амьсгал авахын тулд өрцөөрөө амьсгалахад анхаарлаа төвлөрүүлээрэй.
5 МИНУТЫН БЯСАЛГАЛ
Хэвтэж болох зөөлөн сандал буйдан дээр биш, түшлэг нь танд тулгуур болохоор сандал дээр эвтэйхэн суугаад хөлөө газарт тавьж, гараа ташаан дээрээ авна. Таны сээр нуруу урт болон сунаж, нурууны ясны үенүүд хоорондын зай нэмэгдэж байгаа гэж төсөөлөөрэй. Хүзүүгээ сунган, эрүүгээ шалтай паралель байхаар барьж өгөөрэй. Эрүүний булчингуудаа суллан духаа тэгш хэмд байлгаарай. Таны мөр унжиж, чихнээсээ бүр доош холдох шиг санагдана. Таны толгой яг утас мэт тэнгэрт аажуухан хөөрч байгааг төсөөлөөрэй. Нүдээ аниад амьсгаагаа аажуухан аваарай. Амьсгаа хэрхэн алгуураар таны самсаа, цээж, уушиг дүүргэж байгааг мэдрээрэй. Амьсгаагаа түр түгжээд тав хүртэл тоолоод дараа нь амьсгаагаа гаргаарай. Йогод үүнийг бүтэн амьсгалах гэж нэрлэдэг. Өдөрт энэхүү дасгалыг аль болох олон удаа давтаж хийгээрэй. Энэ нь таны бие сэтгэлд амар тайван байдлыг мэдрүүлнэ.
10 МИНУТЫН БЯСАЛГАЛ
Анир чимээгүй газар олоод зөөлөн сандалд сууж нуруугаа эгцлэн нүдээ бага зэрэг аниад хөлөө зэрэгцүүлэн тавиад гараараа ташаагаа тулаарай. Биеэ суллан, өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэн хэдэн минут чимээгүй суугаарай. Амьсгаан дээрээ анхаарлаа төвлөрүүлж, дараах үгүүд дээр амьсгаагаа гаргаад байгаарай. Жишээ нь: Эрүүл мэнд, энх тайван, аз жаргал. Ихэнх хүмүүс сэтгэлээ сэргээхийн тулд "су” бодож, амьсгаагаа гаргахдаа "ха-Ам” гэж хэлээрэй. Энэ нь хүнд тамир тэнхээ оруулдаг. Энергээ амьсгалж аваад ... ачаалал хямралаа амьсгалтайгаа хамт гаргаарай. Байгаа сэтгэл санаа, үзэл бодол, мэдрэмжээ тэсвэр тэвчээртэй ажиглан хараарай. Энэ бүхэнтэй тэмцэх, өөрөөсөө алга болгох гэж хичээх хэрэггүй. Урсгал болон орж ирсээр л байг. Энэ нь хэдхэн хормын өөрийн дотоод мэдрэмж юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11084
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих