Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс шинэ даргатай боллоо. Тус хэлтсийг 30 гаруй жил удирдсан М.Өлзийтөмөр дарга гавъяаны амралтаа авсан тул хэлтсийн даргаар Н.Энхболдыг томилжээ. Шинэ албаа хүлээн аваад буй Намхайн Энхболд нь Чойбалсан сумын харъяат, Инженер мэргэжилтэй. Өмнө нь ХХҮХ-ийн даргаар олон жил ажилласан төрийн албаны туршлагатай нэгэн гэдгийг Дорнодчууд андахгүй.
Нийгмийн амьдралыг эмх цэгцтэй байлгаж, зах зээлд оролцогч хэн бүхний өрсөлдөх чадварыг сайжруулах чухал хэрэгсэл бол стандарт юм. Тийм ч учраас аливаа улс орны хөгжлийн үндэс нь стандарт гэж үздэг байна. Аймгийнхаа нийгэм соёл, бизнесийн салбарт мөрдөгдөж буй бүхий л стандартыг мөрдөн сахиулж, шинэ шатанд гаргах талаар санаачилга гарган амжилттай ажиллахыг шинэхэн дарга Н.Энхболдод хүсэн ерөөе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих