Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар өнгөрсөн баасан гарагт амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Түүнийг гэртээ байхдаа өөрийгөө буудан хөнөөсөн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр дэд хурандаа Я.Нэргүйбаатар АК47 буугаар өөрийгөө буудсан байж болзошгүй. Баасан гарагийн шөнө дээр үйл явдал болсон аж. Тодруулбал, Талийгаач Дунд голын ойролцоох Жаргалгалант төвийн ард байрлах төрийн тусгай хамгаалтын албан хаагчдын орон сууцанд амьдардаг байжээ. Тэр байр нь төрийн тусгай хамаалалтын автобаазын дэргэд байдаг аж. Гэрчүүдийн мэдээлснээр талийгаач пүрэв болон баасан гарагт сэтгэл санаа нь нэлээд тогтворгүй байсан гэнэ. Хэрэг болдог шөнө талийгаач гэрээсээ гарч ирж төрийн тусгай хамгаалалтын автобаазын харуулаас АК47 бууг нь "Буугаа өг" хэмээн тушааж авсан гэнэ. Ингээд төрийн тусгай хамгаалалтын автобаазын хашаанд амиа егүүтгэсэн аж. Хууль хяналтынхан тус хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар амиа егүүтгэсэн гэх урьдчилсан дүгнэлт хийгээд байгаа аж.
Я.Нэргүйбаатар дэд хурандаа нь төрийн тусгай хамгаалалтын албаны дэд даргын албыг хашиж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач 1973 оных юм байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.
Г.Ган
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих