Мэргэжлийн сүмогийн энэ сарын тэмцээнийг Хакүхо М.Даваажаргал хоёр унаатайгаар амжилтгүй эхлүүлсэн. Тэгвэл Хакухогийн дараалж унасан шалтгаан нь бэртэл байжээ. Ингэснээр башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр тэрбээр гэмтлийн улмаас барилдах боломжгүй боллоо.
"Есдүгээр сарын тэмцээнийг эхлэхээс долоо хоногийн өмнө ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч гэсэн барилдахыг хүссэн” гэж Хакүхогийн багш Миягино Ояката хэлжээ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эхлээд эхний өдөр Комүсүби Окиноүми, өчигдөр Маэгашира нэгээс барилдаж буй Ёшиказэ нарт дараалан унасан юм. Ийнхүү энэхүү башёг ёкоүна Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд сүмочдоо тэргүүлэн барилдахаар болж байна.
MNB.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих