Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 11-13-ны өдөр Эзэн Чингис хааны өлгий нутаг буюу Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа."Эх нутгийн хөгжил Эрин зууны залуус” уриан дор зохион байгуулагдсан энэхүү чуулганд Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн залуус,МЗХ-ны дэргэдэх байнгын хороодын дарга, тэргүүлэгчид зэрэг 300 орчим залуус оролцсон юм.Хоёр өдөр үргэлжилсэн Зүүн бүсийн чуулганаар залуучууд улсэх орныхоо болоод орон нутгийнхаа хөгжлийн төлөө юу хийх талаар болон залуусын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж түүнийг шийдвэрлэх арга замыг хамтдаа ярилцсан юм. Чуулганы үндсэн илтгэлийг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тавьсан бөгөөд түүний илтгэлийн гол санаа ньзалуусаа эх орноо, эх түүхээ хайрлах, мэдэх суралцахыг уриалсан байлаа.
Мөн чуулганд оролцсон 6 аймгийн төлөөлөгчиднутаг орондоохийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан нь үйл ажиллагааны нэгэн сонирхолтой хэсэг байлаа.ОнцолболХэнтий аймгийн залуучуудын холбоо орон нутгийн хэмжээнд анх удаа "Шилдэг гэр бүл-Шинэ байран”-дреалити шоу зохион байгуулсан бөгөөд одоогоор 5 гэр бүл шинэ байрандаа орсон гэдэг таатай мэдээ олон залуусын талархлыг хүлээлээ. Мөн Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Д.Аюурбунь залуу малчдыг малжуулах төсөлхэрэгжүүлэх гэж байгаа талаараа дуулгалаа.ХаринДундговь аймгийн залуус Зөв зүйлээрээ нэгдэн нийлж, спиртлэг биш спортлог нөхөрлөлийг дэмжсэн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн залуус зориулалтын хөлбөмбөгийн талбайтай болж чаджээ. Дорнод аймгийн хувьд 40 мянга гаруй залуус амьдарч байгаа бөгөөд тэдний дундхөдөлмөр эрхлэлтийн байдал нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс Дорнод аймгийн Залуучуудын холбооноос ажлын туршлагагүй дөнгөж төгссөн залуусаа ажлын байранд зуучилж, ажил олгогч байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаагаа дуулгалаа.
Түүнчлэн орон нутгийн залуус газар тариалан, мал аж ахуй гээд үйлдвэрлэлийн олон төрлийн сургалтанд хамрагдах хүсэлтэй байдаг ба залуус бид ярьдаг биш хийдэг бүтээдэг, үйлдвэрлэдэг болох шаардлагатай байгааг онцолсон юм.
Чуулганы үеэр Хан Хэнтий нутгийн залуус нийт төлөөлөгчиддөө урлагийн маш сайхан тоглолт үзүүлсэн. Хамгийн сонирхолтой нь тоглолтод оролцсон залуус эмч, багш, сувилагч гээд өөр өөр мэргэжилтэй Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчид байсан юм. Эдгээр авьяаслаг залуус мэргэжлийн дуучид уран бүтээлчдээс дутахааргүй байж чуулсан олон залуусыг доргиож чадсан.
6 жилийн турш зохион байгуулагдаагүй Зүүн бүсийн чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Залуучуудын Холбоо маш амжилттай зохион байгуулсан бөгөөд Хэнтий аймгийн ЗДТГазар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дэлхийн зөн Олон улсын байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь чуулганд ихээхэн ач холбогдол өгснийг харуулж байлаа.Чуулганы нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нар оролцож залуусдаа хандан үг хэлж, амжилт хүссэн. Энд нэг зүйлийг онцлоходХэнтий аймаг архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд "Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 жилд1000 гаруй иргэн, залуус архинаас гарч өнөөдөр өөрсдийн амьдралаа өөдрөг сайхан авч явч байгаа аж.
ИйнхүүЗүүн бүсийн6 аймгийн залуус нэгэн дор чуулж, аймаг, сум, баг, байгууллагынхаа Залуучуудын холбоо, зөвлөлийнхөө ажлын стратеги төлөвлөгөөг боловсруулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, нэгнээсээ туршлага судлан, шинэ санаа, шинэ ажлын төлөвлөгөөтэйгөөр нутгийн зүг хөдөлцгөөсөн юм.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих