Нийгмийн даатгалын хэлтсээс "Даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо ТББ, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвтэй хамтран зохион байгуулсан тус сургалтанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ажлын байрны эрсдэл өндөртэй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 3 хувиар төлдөг нийт 69 ажил олгогчдын төлөөлөл, удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон юм.
Энэ үеэр үйлдвэрлэлийн ослын даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ҮОМШӨ-ийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хувь хүний соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдол, шаардлага, OHSAS 18001 стандартыг нэвтрүүлснээр Байгууллагын үнэлэмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдох стандартыг нэвтрүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэхүү сургалт зөвлөгөөнийг Засгийн газрын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөв дэх хөтөлбөр”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах арга хэмжээний 2015 оны төлөвлөгөө” болон "Ослын нийгмийн даатгалын тогтолцооны хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” форумын зөвлөмжийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан ба цаашид ажил олгогчдыг шат дараатайгаар бүрэн хамруулахыг зорин ажиллаж байна.
Дээрх үйл ажиллагааны үеэр ажил олгогчийг нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэх явц болон үйлдвэрлэлийн ослын даатгалыг 3 хувиар төлдөг аж ахуйн нэгж болох БД-ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулан харилцан туршлага солилцон хамтран ажилласан байна.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих