Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг яллагдагчаар татсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр намайг яллагдагчаар татлаа.Маргааш та нарыг...” хэмээн бичжээ. Түүнийг ХХАА-н сайд Р.Бурмаагийн гомдлоор ийнхүү яллагдагчаар татсан бололтой.
Л.Цандэлэгийн тухайд салбарын сайдаа шүүмжилж өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн байдаг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол элгээрээ хэвтлээ гэж би ярилцлага өгөхдөө хэлсэн. Гэхдээ би Р.Бурмааг гэж хэлээгүй байхгүй юу. Р.Бурмааг хэлээгүй байхад "Яахаараа намайг их хэмжээний мөнгө идлээ гэв” гээд гомдол гаргаж байгаа юм.
"Өдрийн сонин”-д нэг ярилцлага өгсөн юм л даа. Тэнд яг Р.Бурмаа авсан гэсэн үг байхгүй. Р.Бурмааг авсан гээгүй байхад намайг авсан гэлээ гээд байгаа бол авсан л байгаа байхгүй юу. Би бүр хэрүүлч маягийн бэлтгэлтэй болж байх шиг байна. Энэ хүн тэгвэл авчихаад "Чи авч байхыг үзсэн юм уу, барьсан юм уу” гээд байгаа юм байлгүй. Тэгээд л намайг тэрийгээ гаргаж, нотол гээд байгаа байхгүй юу. Авлига гээч зүйлийг чинь ер нь ил цагаан хийдэг юм уу. Ц.Баатарсайхан, Р.Бурмаа нарын хаагуур юугаа хийж явдгийг нотолдог газар нь нотлох ёстой юм байгаа биз дээ. Ийм "хэрэг”-ээр л ээрэгдэж байна” байна хэмээн ярьсан билээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих