Узбекистаны нийслэл Ташкентад өндөрлөсөн 100 мянган ам.долларын шагналтай жүдогийн тэмцээнд 58 орны 382 орны тамирчин хүч үзсэнээс Японы тамирчид таван алтан медаль аван тэргүүлжээ. БНСУ-ын жүдочид гурван алт, нэг мөнгөн медальтайгаар удаалсан бол талбайн эзэн Узбекистаны баг алт, мөнгө тус бүр нэг, дөрвөн хүрэлтэйгээр гуравт, ХБНГУ болон манай жүдочид алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг аван айргийн тавд орсон байна. Тус тэмцээнд нийт 26 орны тамирчид медалийн тавцанд гарчээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, улмаар БНХАУ-ын Зе Шиши, ОХУ-ын К.Румянцева, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг, БНСУ-ын Бо Кён Жёныг хожин аваргалсан билээ.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүч үзсэн О.Жавзмаа эхний тойрогт ОХУ-ын Ж.Давтяныг даваад Туркийн Б.Каяд хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин БНХАУ-ын Жианчи Аныг хожсон ч Туркийн Б.Озлуд хожигдон үзэгчдийн суудалд шилжсэн.
Харин 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Алтансүх Узбекистаны А.Бозоров, Унгарын Б.Замбори, Словакийн А.Гомбок, Гүржийн В.Маргвелашвили нарыг ялж, Японы Х.Абед дийлдэн хүрэл медаль хүртсэн юм. Мөн жин хүч үзсэн М.Ганболд Узбекистаны Т.Худайкуловыг хожоод Беларусийн Д.Шершандялагджээ.
73 кг-д Н.Хадбаатар Францын У.Легран, Латвийн Ф.Женковс нарыг хожоод хэсгийн аваргын төлөө барилдаанд БНАСАУ-ын Кук Хён Хонд дийлдэж, дагах барилдаанд ХБНГУ-ын И.Вандткед хожигдсон юм. 81 кг-д О.Ууганбаатар Киргизийн В.Золоев, Н.Дагвасүрэн ХБНГУ-ын Д.Ресселд тус тус ялагджээ.
Тэгвэл +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн Саудын Арабын Р.Зайдан, Киргизийн Ю.Краковецкий, Австрийн Д.Аллерсторфер нарыг хаян аваргын төлөө барилдаанд Японы К.Нишигатад хожигдон мөнгөн медаль зүүсэн юм. Мөн жинд хүч үзсэн Ө.Дүүрэнбаяр Узбекистаны Э.Машариповт хожигдсон байна.
Б.БАРС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих