Хайрын түүх
Одоогоос 4 жилийн өмнө би ирээдүйн нөхөр болох хүнээ харж явлаа.
Хэн хэнтэйгээ үг дуугардаггүй. Зүгээр л нэгэн оффисд тааралддаг байсан юм.Тухайн үед би оюутан тэгээд зуны амралтаараа work and travel олон улсын оюутан солилцооны програмд хамрагдах гэж байсан.Тэр ч тус програмд хамрагдсан байлаа. Магадгүй бид 1-2 сар нэг оффисд зөрөн хоёр биенээ хардаг байсан байх. Гэвч нэг өдөр тэр Америк явчихсан. Харин би явж чадаагүй юм. Би тухайн үед нээх тоосон ч үгүй. Гэхдээ надад жоохон эвгүй байсан. "Танилцахгүй яав даа" гэсэн харамсал төрж байв. Ингээд хэсэг хугацаа өнгөрч би ч сургуулиа төгсөж цаг хугацаа өнгөрсөөр нэг өдөр бид санамсаргүй фэйсбүүкийн найзууд болчихсон. Тухайн үед би фэйсбүүкд идэвхтэй байсан үе л дээ. Ингээд бидний харилцаа эхэлсээн.
Бараг 2 жил гаран бид интернетээр холбоотой болж улмаар бие биедээ сэтгэлтэй болж хэн хэнрүүгээ тэмүүлж эхэллээ.Гэхдээ хүсэхэд хясна гэгчээр тэр мэдээж монголд ирж чадахгүй харин миний хувьд түүн дээр очих боломжтой байсан юм. 2013 онд миний төрсөн өдрөөp тэрнээс минь илгээмж иртэл дотор нь маш урт захиа байсан. Захиандаа өөрийнхөө тухай бүхнийг бичжээ. Магадгүй тэр захиа биднийг холбох хамгийн чухал холбоос болсон гэж би боддог юм. Мэдээж хоёр биенэээ сайн мэдэхүй байж интернэтээр холбоотой болж хүлээнэ гэдэг хэн хүний санаанд багтахгүй байх л даа.Гэхдээ бид биенээ үнэхээр хүлээсэн. Би ч түүнд найз нь удахгүй заавал чам дээр очно. Заавал уулзана гэж хэлдэг байсан. Харин тэр хариуд нь битгий үлгэр яриад бай чи ирж чадахгүй бид уулзахгүй байх гэдэг байсан юм. Ингээд бид ярилцан 2014 оны 3 сараас Америк явах төлөвлөгөө гаргасан юм. Эхэндээ би гэрийхэндээ хэлээгүй. Харин удалгүй гэрийхэн маань намайг гадарлаж би ч үнэнээ хэлсэн.Тухайн үед ээж аав маань дэмий юм бишүү гэж эргэлзэж байсан ч би зөрсөөр байгаад мөн өөрөө уйгагүй хөөцөлдсөний эцэст сургуулийн урилга авч чадсан.
Ингээд би 2014.8.25нд Сан Францискод очлоо.
Гэтэл цаг агаарын байдлаас болж нислэг маань хойшлогдсоноор би 18 цагын турш онгоцны буудалд байсан юм. 2014.8.26ны оройн 18 цагын үед би онгоцондоо сууж оройн 22 цагын үед би Чикагод ирлээ. Би гэж айсан сандарсан хүн ачаагаа чирсээр явж байтал гэнэт өөдөөс "Миний хайраа" гээд гараад ирсэн тэр үеийн сэтгэл хөдлөл үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Ингээд тэр өдрөөс хойш бид нэг гэрт орж хамтдаа амьдран илүү ихээр бие биенээ хайрлан, нэгнээ ойлгохыг хичээдэг болсон. Миний хувьд би сонголтоо зөв хийсэн гэж боддог.
Эмэгтэй хүний хувьд:
1. Хань ижил
2. Мэргэжил
Харин миний хувьд эхний сонголтоо зөв хийсэн. Хоёр дахь сонголтыг бол би хэзээд хийх боломжтой. Учир нь сурахад нас хамаарахгүй шүү дээ.
Бидний хувьд хэн хэндээ маш ихээр итгэж мөн тэвчээртэй хүлээснээрээ одоо хамт байгаа юм болов уу. Бас учрах ёстой болоод л бид учирсан байх. Мөн бид хоёр одоо гурвуулаа болсон.
Хосоор нисэх хун жам
Хосоор амьдрах хүн жам хойно.
Үлгэр хэрхэн үргэлжлэхийг хэн ч таашгүй.
Suugii NoMiko
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих