Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн ажлын байрны захиалга болон зуучлалын мэдээ:
Эхний 2015 оны 8-р сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэст аж ахуй нэгж байгууллагаас сул чөлөөтэй 1118 ажлын байрны захиалга ирүүлээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Байнгын болон түр, улирлын ажлын байранд 920 иргэнийг ажилд зуучилсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ажилд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн салбараар авч үзэхэд: Уул уурхайн салбарт 501 иргэнийг зуучилсан нь нийт зуучлагдсан иргэдийн 45,5 хувийг эзэлж байгаа бол Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 97 иргэн буюу 10.5 хувь, ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур 94 иргэн буюу 10.2 хувь, Боловсруулах үйлдвэрлэл 61 иргэн буюу 6.6 хувийг тус тус эзэлж байна.
Байнгын ажлын байранд зуучлагдсан иргэд 740 буюу 80.4 хувийг эзэлж байгаа бол түр ажлын байранд 145 буюу 15.7, улирлын ажлын байранд 35 буюу 3.8 хувийг эзэлж байна.
Ажилд зуучлагдсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насны иргэд хамгийн их 348 буюу 38 хувийг эзэлж байна.
Бүртгэлтэй ажил хайгч, ажилгүй иргэний хөдөлгөөний мэдээ:
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй хөдөлмөрийннасны1978 ажил хайгч иргэн байна. Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг зүүн бүсийн хэмжээнд авч үзвэл 13.5, улсын дунджаас 1.1 хувиар өндөр байна. Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг боловсролын түвшингээр ангилахад хамгийн их 974 буюу 49.2 хувийг дээд болон тусгай, техникийн боловсролтой иргэд, 931 буюу 47.0 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байна. Насны ангиллаар авч үзвэл хамгийн их 25-44 насны иргэд 1204 иргэн буюу 60.8 хувийг эзэлж байна.
Бүрэн дунд боловсролтой ажилгүй иргэд мэргэжлийн боловсрол эзэмшээгүйгээс ажил олгогчийн шалгуурт тэнцэхгүй, мэргэжлийн боловсрол эзэмшсэн ажилгүй иргэдэд тохирох ажлын байр дутагдалтай нөхцөл байдал нөлөөлж байна.
Ажлын шинэ байранд ажилд орсон иргэний мэдээ
2015 оны 08 дугаар сарын байдлаар 902 ажлын шинэ байрны болон шинээр ажилд орсон иргэний мэдээллийг LMIS программд бүртгэж мэдээллээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Тус аймагт "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн дагуу 13 ажил олгогч байгууллагад 2078 гадаад иргэний зөвшөөрөл авч, 534 монгол ажилчдыг ажлын байраар хангах гэрээ байгуулснаас 502 ажилчдыг аваад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих