Та Япон улсыг зорих гэж байгаа бол тус улсад хийж болохгүй 8 зүйлийг анхаараад аваарай.
- Нусаа нийж болохгүй. Хэрэв нусаа нийвэл үүнийг япончууд доромжлол гэж үздэг байна.
- Япончууд аливаа газар орохдоо гутлаа тайлдаг. Харин оршуулганд оролцохдоо гутлаа тайлж болохгүй.
- Эхлээд тооцоогоо хийхгүйгээр ресторан, кафе, хоолны газраас цай авч болдоггүй байна.
- Галт тэрэг дотор яваа зорчигч хоол идэж, нүүрээ будаж болдоггүй. Ийм үйлдэл хийвэл таныг шууд торгодог аж.
- Та хэн нэгний ажилд тусалж болохгүй. Хог цэвэрлэж байгаа хүн тааралдаад туславал танд уурлах нь. Учир өөрийнхөө хийх ёстой ажлыг өөрөө хийх ёстой гэж үздэгтэй холбоотой байна.
- Хоол үлдээж болохгүй. Тэр тусмаа будааг.
- Хогоо ангилсан саванд заавал хийх ёстой. Японд хогны 90 хувийг дахин боловсруулдаг. Иймээс оршин суугчдыг хогоо ангилж хийхийг шаарддаг байна.
- Хар зангиаг хуримд оролцохдоо зүүж болохгүй. Яагаад гэвэл оршуулганд л хар зангиа зүүдэг аж.
С.Үрчгэр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11990
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих