Газар олголт замбараагүй , хяналтгүй байх өөр нэгэн шалтгаан нь хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар газар ашиглалт нь Хүнс, хөдөө аж ахуйн яам, хамгаалах нь АЖБОНХ Яам, бүртгэл нь Барилга хот байгуулалтын яам, хяналт, шалгалт нь Шадар сайдын мэдэлд тус тус байгаа нь газрыг хяналтгүй, бүртгэлгүй олгох боломжийг бүрдүүлж байна. Жишээлбэл: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр Халх гол суманд нийт 13 аж ахуйн нэгжид 51900 га , эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 36000 га газрыг олгосон байдаг.
Эдгээрээс зөвшөөрөгдсөн талбайгаа хэтрүүлэн ашиглаж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байгаагаас дурдвал, Дорнод гурил ХХК нь 2734 га газрын зөвшөөрөлтэй атал энэхүү зөвшөөрөгсөн талбайгаасаа бараг 3000 га-аар илүү буюу 5900 га талбайг эзэмшиж байна. Мөн Нью Ариг Ус компани 3658 га газрын зөвшөөрөлтэй боловч нийт тариалсан талбайн хэмжээ нь 9630 га газар буюу 5972 га-аар хэтрүүлэн ашиглажээ.
Түүнчлэн энэхүү мэдээллийн сангийн бүртгэлд ороогүй хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Тухайлбал Голдан Сояа Бийн компани нь 2011 оны 11 сарын 30-ний өдрийн А-108 тоот шийдвэрийн дагуу 10 мян.га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг нь энэхүү мэдээллийн сан дотор нь бүртгэгдээгүй байна. Мөн түүнчлэн Баян мэнэн ХХК 500 га талбайг эзэмшдэг нь ямар нэгэн захирамж, шийдвэрээр олгогдсон гэх баримт олдохгүй байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих