БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун өнөөдөр Дорнод аймагт айлчиллаа.Түүнийг аймгийн ЗДТГ-н хурлын танхимд хүлээн авч Чойбалсан хотын Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн сурагчид хүүхдүүдийн төлөөлөл төрлөх хэлээр нь мэндчилэн угтан уран бүтээлээсээ толилууллаа.Элчин сайд У Сун хүлээн авах ёслолын дараа хүүхдүүдтэй дурсгалын зураг татуулсны дараа аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй ажил хэрэгийн уулзалт хийлээ.Тэрээр Дорнод аймагт анх удаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд энэ удаад Койка олон улсын байгууллагын шугамаар Халхгол суманд 2009 оноос хэрэгжүүлсэн Халхголд загвар аж ахуй байгуулах төсөл дуусаж байгаатай холбогдуулан орон нутгийн удирдлагуудтай уулзах зорилготой ирснээ танилцууллаа.Элчин сайд энэ үеэр Халхгол чөлөөт бүсийн асуудалд Солонгосын засгийн газар болон Койка олон улсын байгууллага ямарваа нэгэн байдлаар холбоогүй гэдгийг Засаг даргад албан ёсоор уламжиллаа.Халхголд байгуулсан загвар аж ахуйг ХХААЯ-нд хүлээлгэн өгч байгаагаа ч дурдсан юм.
Ажил хэргийн уулзалтын үеэр аймгийн Засаг даргаасСолонгос улсын хөдөө аж ахуйн дэвшилтэд технилоги,барилга хот байгуулалт,хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллах туршлага судлах,нийгмийн салбарын хүрээнд хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.Мөн Зүүн хойд азийн Их түмэн санаалчагын хүрээнд Дорнод аймаг Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож Их түмэн санаачлагын Орон нутгийн хамтын ажиллагааны 3-р хуралдааныг Дорнод аймагтаа амжилттай зохион байгуулсан талаар болон аймгийнхаа нийгэм эдийн засаг,бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.
У.Отгонбавуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих