Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоод нь сумын Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 3 байрны орцны цонхны рамыг шинээр хийж, 293 орцны цонхыг шиллэж,124 орцны хаалганы нугас, татуургыг сольж, 8 орцны давхар хаалгыг шинээр хийлээ. Сантехникийн ажлын хүрээнд 15 байрны орцны босоо шугамыг дулаалж хаалт, өрлөг хийж битүүлсэн. 23 байрны 115 айлын босоо шугам, халуун усны 129 м шугам, хүйтэн усны 153 м магистраль шугамыг солиулж, 51ш вентиль тавьсан. Дулааны 49 м шугамыг дулаалж подвалийн шугаманд 33 ш вентиль солиуллаа. Орон сууцны подвал болон гадна орчинд болон орцонд шавж устгалыг бүрэн хийж, 6 байрны дээвэрт нөхөөс наалт хийсэн байна. Жижүүр үйлчлэгч нарыг ая тухтай цэвэр орчинд амьдруулах талаар өөрсдийн нөөц бололцоог ашиглан 9 жижүүрийн байранд засвар хийж, 3 үйлчлэгчийн байрны хаалгыг шинээр сольсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12491
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих