Өнөөдөр монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн Mongolia Mining 2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэн 2014 оны 4 сарын 10-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт Ухаа спортын ордонд болно.
Урьд урьдынхаас улам өргөжсөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнд 16
орны 120-иод компани болон уламжлалт түнш орнууд болох БНХАУ, ОХУ,
Автрали, АНУ, Герман, Турк, Польш, Япон, Казахстанаас гадна Их Британи,
Итали, БНСУ, Словак, Сингапур зэрэг орнуудаас дэлхий дахинд үйл
ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна.
Ийнхүү
уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын
тулд улс дамжин, тив алгасан явахгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн
чиг хандлагыг олж мэдэн, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг
Mongolia Mining 2014 олгож байна. Уул уурхайн салбарт бүтээгдэхүүн
нийлүүлж ирсэн дотоодын хамгийн шилдэг ханган нийлүүлэгчид шинэ, онцлог
бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1261
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих