Өнгөрсөн шөнө С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, хорьсон гэх мэдээллийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ямар шалтгааны улмаас, хаанаас саатуулж хорьсон болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй эргэн мэдээлэх болно.
БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?
Д.Булганыг С.Зоригийн хэрэгт оролцоотой хэмээн сэжиглэж байсан. Тэр өөрөө ч нэг биш удаа "Намайг хаачуулах гээд байгаа юм бэ" хэмээн мэдэгдэж байсан гэдэг. Түүнийг гадаадад гарсан гэх мэдээлэл ч цацагдсан. Энэ талаар бид хууль, цагдаагийнхнаас тодруулахад үгүйсгэсэн байдаг. Тиймээс ч Д.Булганыг эрж хайжээ.
Харин гадаад цагаачилсан гэх Д.Булган Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагүй учир тэрбээр гадаадад чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ. Тvvнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхvv урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлvvд чөлөөлөгдөөгvй байхад тэр vеийн Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх vйлдвэрийн дарга, сvvлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгvvлчид сайн мэднэ.
Энэ vед С.Зоригтой гэр бvл болсон юм. Тэр хоёрыг ойр дотных нь нөхдvvд суулгасан ч гэдэг vнэний ортой. Нөхөрт гарсны дараахан гэртээ тvр суух болсон. Яг энэ vед 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нөхрөө алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв.
Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хvндэтгэл vзvvлэх vеэр л олны өмнө харагддаг байв. Өдөр хоног урссаар. Хvн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг дуучин Д.Оюунтvлхvvрийн vvсгэн байгуулсан "Оюунтvлхvvр" сангийн Удирдах зөвлөлд нэр нь гарч, сvvлд тэрээр "Инфо" хэмээх долоо хоног тутмын авсаархан сонинд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ сониньг "Оюунтvлхvvр" сангаас олон нийтийн мэдээллийг хөгжvvлэх шугамаар Герман улсын төслөөр гаргаж байв. Сонинд зөвлөх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зөвлөгөө өгөн энэ талын нvvр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины өдөр тутмын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв.
Гадаадын төсөл өндөрлөснөөр "Инфо" сонины vйл ажиллагаа хумигдсан. Тvvнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хvн алга. Уг нь бол Булган өөрөө нээлттэй, хэнтэй ч харилцаж чаддаг, илэн далангvй зантай хvн. Гэвч тvvний орчин, найз нөхдийн хvрээлэл хязгаардлагдмал байсаар ирэв. Тэрээр "Оюунтvлхvvр" сангийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Даваадолгортой дотно найз. Тэдний нөхөрлөл зөвхөн найз нөхдийн хvрээнд ч бус ажил хэргийн харилцаатай байсан нь Булганыг нийгэмд "ил" гарахад их нөлөөлсөн гэдэг.
Тvvнээс гадна Булган УИХ-ын гишvvн асан, "Симба" гэгдэх С.Батаагийн эхнэр Сэлэнгэтэй ойр дотно найзуудын нэг гэдгийг таньдаг хvмvvс нь баталдаг.
Д.Булган хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан хэмээн найз нь ярьжээ
Өнөөдрийг хүртэл хэрэг нь илрээгүй байгаа С.Зориг агсны аллагын ганц гэрч гэгддэг, түүний эхнэр Булган хэмээх энэ хатагтайн талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Одоогоос 4 жилийн өмнө Д.Булганы талаар найз залуу нь ярьжээ гэсэн мэдээлэл хэвлэлд гарч байв. Тэрхүү нийтлэлд "...Булган бид хоёр сайхан үерхэж, одоогийнхоор бол явалдаж байсан. Булганыг залуучууд их сонирхдог байсан. Дуугүй байна гэж байхгүй, онигоо их ярина. Ер нь их мэдлэгтэй, кругозор сайтай ном их уншдаг байсан.
Тиймээс их мэдлэгтэй, ямар ч сэдвээр ярина. Ер нь их гал охин байсан. Эр, эм гэлтгүй хүнийг их татдаг. Булганы цонх манай цонхоор яг харагддаг байлаа. Цонх нь байнга гэрэлтэй, нойр гэж байхгүй. Тэгээд юу хийх вэ гэхээр, тамхийг ёстой хайрцаг хайрцагаар нь татаад л, буу халаад суучихна. Хааяа намайг буу халъя гээд дууддаг байлаа. Ер нь байнга л хөгжим тавиад, хэн нэгэнтэй яриад сууна. Булган бүр 9, 10 дугаар ангид байхдаа тамхи татдаг байсан. Архи уухгүй ч, пивыг бол дүүгээрээ зөөлгөөд л уугаад, тамхи татаад яриад суучихна. Би 10 төгсөөд хойшоо сургуульд явсан. Харин Булган АУИС-д орсон юм. Намайг зуны амралтаараа ирсний дараа бид хоёр суух юм болсон. Гэтэл манай аав, ээж Булганд дургүй. Аргагүй ш дээ, тамхи татдаг байсныг нь мэддэг юм чинь. Тамхи баагиулсан охинтой суулгахгүй гээд. Тэр үед бид хоёр нуугдмал байдалд, найз нөхдийнхөөрөө хонож өнжөөд явдаг байлаа. Тэгээд би буцах болж, түүнийг Москвагийн Анагаах руу татаж авна гээд явсан.
Тэгж байтал, манай ангийн Ганхүүгээс захиа ирсэн. "Манай ангийн Дашцэрэн, Булган хоёр суугаад нэг гэрт орчихсон” гэсэн байв. Тэгээд яахав дээ, тэр хоёр дөрвөн жил хамт амьдарсан. Ингээд Булган хойшоо явахаа болиод, эндээ сургуулиа төгссөн болсон юм. Тэгээд ч, тэр сурлагаар муухан байсан. Ээж нь Анагаахын дээд сургуулийн деканы нарийн байсан юм. Намайг амралтаараа ирэх хооронд Дашцэрэнгээс илүү, Булган бид хоёрын харьцаа дотно байгаад байдаг байсан. Яахав дээ, бас Москвагийн оюутан гэдэг утгаараа ч, би түүнд арай илүү байдаг байсан байх л даа.
Сүүлдээ Дашцэрэн, Булган хоёр салаад, Булган харин ч нэг явж өгсөн. "Үүрийн туяа” хамтлагт дуулдаг байсан балетчин Батдэлгэр, Зуундарь гэх мэт олон сайхан залуустай их гүйсэн. Бид хоёрын харьцаа нэг хэсэг тасарч, би ч хүнтэй суусан. Харин Булган Анагаахын оюутан байхдаа хүн амины хэрэгт холбогдож байсан гэдэг нь үнэн. Тэрний тэгж сүүлэрч байх үед, Галсанбат над дээр гүйж ирээд, ”Алив чи, Бадрахтай яриад /манай найз эмч байсан/ арга хэмжээ аваад өгөөч.
Ундраа жирэмсэн болчихоод бөөн юм болоод байна” гэсэн. Бадрах тэр үед зөвшөөрөөгүй. Аборт хийлгэнэ гэдэг тэр үед их хэцүү. Маш хатуу хяналттай байсан. Тэгтэл удаа ч үгүй нэг өдөр, "Ундраа нас барчихлаа” гэсэн. Гэрийнхэн нь ч энэ хэргийг тас нуусан. Тэгсэн Булган надад хэлсэн л дээ. Өлзийсайхан, Булган, хэн ч билээ гурван найз охин нийлээд, төгсөх курсийн оюутнууд учир, өөрсдөө айлын гэрт үр хөндүүлэх гэж оролдсон байгаа юм. Үүнээс өөр юм би ярихгүй” гэжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих