Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 10 сарын байдлаар 1983 байгаагийн 999 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 21 хүнээр буюу 1.0 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 10 хүнээр буюу 5.5 хувиар тус тус буурсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 999 хүн буюу 50.4 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс 71 хүн буюу 6.6 хувиар буурсан байна. Эхний 10 сард хөдөлмөрийн хэлтэст 1318 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 65.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.4 хувь нь дээд, 8.1 хувь нь тусгай дунд, 7.9 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 46.3 хувь нь бүрэн дунд, 8.3 хувь нь суурь, 2.2 хувь нь бага боловсролтой, 2.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна гэж Статистикийн хэлтэс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих