Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Сайдын цаг”-т оролцлоо. Тэрбээр Хүн амын хөгжилд төрөөс баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлууллаа. Хамтын тэтгэврийн болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн эхний хэлэлцүүлийг байнгын хороо дэмжсэн зэрэг мэдээллийг өглөө. Энэ үеэр сэтгүүлчид олны анхаарал татсан зарим сэдвийг тодруулсан бөгөөд Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх болсон талаар лавлахад "Нийт өрхийн амьжиргааг 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах хэсэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлье гэдэг үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй” гэсэн бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар хэлэхдээ Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүн яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн нас барсан 10 мянган хүний нэрээр салбарын мэргэжилтнүүд нь их хэмжээний мөнгө завшсан асуудал нэг тийшээ болж байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл, уг хэргийг шалгах ажиллагаа дууссан гэлээ.
М.Өнөрөө
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12784
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих