Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий
Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэ хэрэг тэртээ 17 жилийн өмнө
болсон ч өнөөг хүртэл эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэвээр байна.
Харин сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хэрэгт ямар нэгэн байдлаар
нөлөөлөхүйц "хөдөлгөөн” орсон хэмээн эх сурвалжууд хэлж байгаа билээ.
Тиймээс бид энэ дугаартаа Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийг
бүрэн эхээр нь хүргэж байгаа юм. Өнөөдрийн энэхүү нийтлэлийг 2012 оны
дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэвлэгдэн гарсан №076 /1413/ дугаарт
нийтэлж байжээ.
АРДЧИЛЛЫН ЭЦЭГ С.ЗОРИГ АМЬД БАЙСАН БОЛ МАРГААШ 50 НАС ХҮРЭХ БАЙЛАА
Ардчиллын эцэг С.Зориг агсны 50 насны төрсөн өдөр маргааш тохионо. 1998
оны 10 дугаар сарын хоёрны шөнө Монголын ард түмэн хайрт хөвгүүдийнхээ
нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард түмэн "Монголын
ирээдүйн Ерөнхийлөгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв.
Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газраас Ерөнхий сайдад
дэвшүүлсэн Да.Ганболд тэргүүтэй хэд хэдэн хүний нэрийг
түдгэлзүүлсэн.Харин энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд болох хамгийн
боломжтой хүнээр С.Зориг тодорч байв. Хачирхалтай нь аймшигт хэрэг
гарсан өдөр МҮАН-ын Ерөнхий зөвлөл С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад
дэвшүүлэх эсэх асуудлаар хуралдах ёстой байтал тодорхойгүй шалтгаанаар
хойшилсон гэдэг.
Үнэхээр ч С.Зоригийг Монгол Улсын Ерөнхий сайд, цаашлаад Ерөнхийлөгч
болох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Ийм боломж нээлттэй байсан талаар
монголчууд өнөө хэр нь дурсан ярьж байна.
Харин аймшигт аллагын эзэн илэрч, баригдалгүй 14 жил болжээ. Хэрэгтнийг
илрүүлэх хүсэлтэй хүн ч алга. Хууль хяналтынхан хэргийг илрүүлнэ гэж 14
жилийн турш ярьсан боловч бодит байдал дээр ямар ч ахиц гарсангүй.
Монголын эгэл ард түмэн төрсөн хүүгээ алдсан мэт эмгэнэн гашуудаж,
алуурчныг илрүүлэхийг шаардсаар ирсэн.
Гэтэл сүүлдээ С.Зориг агсны ар гэрийнхэн, ах дүү нар нь хүртэл
горьдлого тасарч байгаа бололтой. Бид өмнөх дугаартаа талийгаачийн
төрсөн ах Санжаасүрэнгийн Баяраатай хийсэн ярилцлагыг хүргэсэн. Түүний
ярьснаар С.Зориг агсны хэргийг жилд хоёр удаа сануулдаг гэснээс өөрөөр
тайлбар хийгээгүй.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын хоёронд талийгаачийн
хөшөөнд цэцэг өргөж, аллагыг сануулдаг. Гэвч цагийн аясаар С.Зориг гэдэг
хүний байгуулсан гавьяа бүдгэрч байна уу гэлтэй. Амьд сэрүүн ахуйд нь
хормойноос нь зүүгдэж улстөрд орсон журмын нөхдийнх нь хөшөөн дээр
үзэгдэх нь цөөрч, хамгийн дотны хүмүүсийнх нь унагадаг нулимсны дусал
багасчээ. Иймэрхүү байдлаар ардчиллын эцэг С.Зоригийн түүх мартагдаж,
ард түмний нулимсаар усалж босгосон хөшөө хатаж, гандах нь.
Тэгвэл Монголын ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Улсын Ерөнхий
прокурор, ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-аас хэргийг илрүүлэхийг дахин
дахин шаардах болов. Гэвч энэ шаардлага төр засагт ямар нэгэн цочрол
өгөхөөсөө өнгөрчээ. Эцэстээ хууль хяналтынхны энэ хүчгүй, сул дорой
байдлыг улстөрчдийн бүлэглэлтэй холбон тайлбарладаг болж байна. Хэргийг
зориуд мартагнуулахын тулд ажилладаг бүлэглэл ТЕГ-аас байгуулагдсан
ажлын хэсгийг татан буулгаж, хэргийн мөрөөр морсон сэтгүүлчдийг ажилгүй
болгож байсан удаатай.
Энэ бүхэн өнөөдөр ч хэвээрээ байгаа бололтой. 14 жилийн өмнөх аймшигт
аллагыг эргэн сануулахад "том дарга” нар эрс дургүйлхэж байна лээ.
Улайм цайм биш ч тодорхой хэмжээний сануулга манай редакцид ирсээр
байгааг дурдах хэрэгтэй биз. Тэгэхээр энэ хэргийг 14 жилийн турш
дарагдаастай явсан чигээр нь орхих ёстой юм уу, яах ёстой юм. Ямартай ч
бид С.Зориг агсны задлан шинжилгээний Шүүх эмнэлгийн дүгнэлтийг анх удаа
бүрэн эхээр нь хүргэж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12788
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих