АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ХАМТ ОЛОНД
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”болгон тэмдэглэдэг.
Өнгөрсөн хугацаанд нийгэмдэрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсюм.
Тэдэнд сурч боловсрох, хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн боловч нийгмийн орчин бүрдээгүй байдал, чадвар, чадавхыг нь үл тоомсорлох хандлагын улмаас хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хязгаарлагдмал байдаг.
Аймгийн хэмжээнд 4031 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дэх заалтын дагуу 142 иргэн ажлын байраар хангагдсан хэдий ч ажил, хөдөлмөр эрхлэхийг хүссэн 122 иргэн хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй байна.
Иймд Хөдөлмөрийн хэлтэс, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудад бүртгэлтэй байгаа, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй дээрх иргэдийг, "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан ажлын байранд сонгож авах, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг нийт аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хамт олонд УРИАЛЖ байна.
Харилцах утас: 70584307
2015 оны 11 сарын 23 Чойбалсан хот
ДОРНОД АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих