Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төв Хайлаарын Уламжлалт Монгол эмнэлэгтэй байнга хамтран ажилладаг бөгөөд энэ ажлын хүрээнд хамтарсан уламжлалт эмнэлгийг ажиллуулж байна.
Тус хамтарсан эмнэлгийн үйл ажиллагааг нээх нээлтийн ёслол 2015 оны 11-р сарын 30-ны 10 цагт болж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, УАУТ-ийн дарга Б.Батцэцэг, Хайлаар хотын Засгийн ордны гадаад харилцааны албаны дарга Ван Ли, Эрүүл мэндийн товчооны дарга Лү Шин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хамтарсан эмнэлгээр Хайлаарын Уламжлалт Монгол эмнэлгийн орлогч дарга Чулуунбаатар ахлагчтай 6 эмч нарын баг манай аймгийн УАУТ-тэй хамтран Дорнод аймгийн ард иргэдэд үнэгүй үзлэг оношилгоо хийж эмчилгээ шаардлагатай хүмүүст курс эмчилгээг хийхээр үзлэг оношилгоогоо эхлүүлээд байна.
Хамтарсан эмнэлэг хуучнаар Асралт -Үйлс өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.

dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13058
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих