Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа ойрын өдрүүдэд гадуур ханиад томуу ихсэх хандлагатай байна. Иймээс хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илрэх үед байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр ханиад дарах аргуудаас хүргэе.
Зөгийн балаар ханиад дарах арга
Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт дөрвөн удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.
Сүүгээр ханиад дарах арга:
500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь өндөг нэг ширхэг өндгийг хагалж хутгана. Дээрээс нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Бэлтгэсэн сүүгээ унтахын өмнө ууна. Энэ аргыг ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрч эхлэх үед хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж өдөрт гурван удаа ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн элгэн дээрээ шар тостой хольж идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болно.
Хий ханиалгасан үед:
Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр-ыг хийж 30 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна Цагаан гааны буцалсан шүүсийг бага тунгаар өдөрт гурван удаа ууж болно.Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгана. Бэлтгэсэн шингэнээ бүлээнээр нь хэрэглэнэ. Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт гурван удаа буцалгаж уугаарай.
Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга:
Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар дахин дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй. Мөн нэг гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих