Хөдөлмөрийн тухай хуулинд албан байгууллага бүр 25 ажилтан тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг авч ажиллуулах талаар заасан байдаг. Манай аймгийн хувьд 4031 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч ердөө 100 гаруйхан нь ажлын байраар хангагдсан байна. Мөн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгч 122 иргэн байгаа аж.
Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг хэвшүүлэн, ажиллах орчныг сайн бүрдүүлсэн шилдэг байгууллагуудыг тодруулжээ. Ингээд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага”-аар аймгийн Төв номын сан тэргүүн байр, "БД” ХХК хоёрдугаар байр, аймгийн Тэргүүний 6 дугаар сургууль гуравдугаар байранд тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Мөн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс хамтран ХБИ-дийн тэргүүний идэвхтэнээр Хараагүйчүүдийн Дорнод салбарын тэргүүн Ж.Мөнхнаст, Нийгмийн үйлсэд хошуучлагчаар Г.Анхбаяр, Шилдэг төсөл хэрэгжүүлэгчээр Б.Энхтуяа , Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Н.Болдбаатар нарыг шалгаруулж, эрүүл мэндийн болон бусад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих