Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан
цехийн цахилгааны монтёр Б.Амгаланбаатарын санаа-чилгаар тус цехэд өндрөөс унах
эрсдэлийг тэглэх төсөл хэрэгжүүллээ. Тэрээр Megger компанийн DLRO-600 багаж
ашиглан хэмжилт туршилтын үзүүр холбогч штанг хийжээ. Ингэснээр хэмжилт
туршилтыг өндөрт авирч гүйцэтгэх шаардлагагүй, тусгай зориулалтын шат
болон өргөгч машин шаардагдахгүй, хэмжилт туршилтыг богино хугацаанд хийж,
хөдөлмөр зарцуулалтыг багасгах аж. Цахилгаан цехийн ажилчид 14 дэд станцад цахилгаан
тоног төхөөрөмжийн хэмжилт, туршилт хийхдээ жилд 906 удаа 3-8
м-ийн өндөрт авирч ажилладаг ажээ. Өндөрт авирч ажиллахад унаж бэртэх,
цаашлаад хүний амь насанд ч эрсдэл дагуулдаг аж. Энэ эрсдэлийг тэглэх,
аюулгүй байдлыг хангахад төслийн зорилго чиглэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13161
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих