Тэгш цалингийн Олон улсын едөр энэ сарын 9-нд тохиосныг тохиолдуулан
"Сайнхүү" сангаас санаачилан "Шударга цалин" хэлэлцүүлгийг
Еренхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д хийлээ. Уг хэлэлцүүлэг нь
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн шударга харилцаа буюу шударга
цалингийн түвшин ямар байгааг мөн олон улсын хэмжээнд сүүлийн 5 жилд
хэрэгжиж байгаа "Шударга цалин" хөдөлгөөний талаар ойлголт өгөх
зорилготой байлаа.
Шударга цалингийн хөдөлгөөнийг дэмжиж энэ сарын 7-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус өдрийг АНУ-ын тэгш цалингийн Үндэсний өдөр болгон тунхагласан байна. Тэрээр хэлэхдээ "Амжилт бол хүйс болон арьс өнгөн дээр тулгуурлаж ирдэггүй гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Амжилт бол бидний авъяас билэг, бидний хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, бидний нийгэмдээ оруулах хувь нэмрээс ирдэгийг мэдлээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ энэ шинэ уур амьсгалыг амьдралдаа оруулъя. Өөрийн улс орноо эрх чөлөөний, тэгш харилцааны, ялгаварлан гадуурхалтгүй орон болгохын төлөө хамтдаа урагшилж, бидний үр хүүхэд, хойч үе маань аливаа хязгаар, зааг, ялгаварлалтгүйгээр хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлж байхын төлөө амьдарцгаая" гэжээ.
Шударга цалин хэлэлцүүлэгийг зохион байгуулагч Монгол улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тэгш, шударга орлоготой байх боломжийг түлхүү анхаарах нь чухал байна гэж хэллээ.
Сайнхүү сангийн Гүйцэтгэх захирал С.Гантуяа "Монгол улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг тэгш, шударга орлоготой байх боломжийг түлхүү анхаарах нь чухал байна. Бидний авч байгаа цалин ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байгаа өнөө үед Монгол гэдгээр нь ялгалгүй шударга цалин олгогдож чадаж байна уу гэдгийг төр анхаарах цаг болсон. Үндсэн хуулийн 5.4-т, Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Жишээ нь Оюутолгой төсөл дээр гадаадын дадлагын оюутан өдөрт 72 ам.доллар авч байхад монгол дадлагын оюутан 3 ам. доллар авч байх жишээтэй. Шударга цалин тогтоохын ач холбогдол нь Монгол хүний үнэлэмж өсөж, улмаар бидний аж амьдрал, нийгэм, улс эх орондоо оруулах хувь нэмэр өсөх юм" гэлээ.
Онцлоход,гадаад болон монгол ажилчдын цалин элс ялгаатай байгааг Хөдөлмөрийн яамны хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон байдаг ажээ.
News.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих