Ердөө долоон сарын дараа Бразилийн Рио де Жанейро хотод зуны спортын XXXI наадам хөшгөө нээнэ. Уг олимпод ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг сайн дурынхны багт ажиллахаар болсон. Залуучуудын олимп болон дэлхийн аваргын шигшээ тотолтыг дэнсэлж байсан тэрбээр булган сүүлтэй байлаа. Тодруулбал, Дэлхийн бөхийн холбооноос "Рио 2016” олимпийн наадмыг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлав. Нийт 50 шүүгчийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдний дунд олон улсын шүүгч Б.Төмөрбаатар багтсан байна. Ингэснээр тэрбээр анх удаа олимпийн дэвжээнд шүүгчээр ажиллах хүндтэй үүрэг хүлээлээ. Түүний хувьд дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байв. Б.Төмөрбаатараас өмнө манай улсаас олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааныг дэнсэлж байлаа. Харин Б.Төмөрбаатар олимпийн наадмыг шүүж буй хоёр дахь монгол шүүгч болов. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч М.Бөхбат "Рио 2016” олимпийн жүдо бөхийн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж магадгүй ажээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13484
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих