Л.ХЭРЛЭН
Жагсаал, цуглаанд мөр зэрэгцэн тэмцэж ирсэн нөхөд нь Ж.Батзанданг гудамжинд гарч ирэхийг уриалах болжээ. Тэгвэл өчигдөр болсон гишүүдийн давхар дээлийг тайлуулах МАН-ын гишүүд, дэмжигчдийн цуглаанд очсон иргэний хөдөлгөөнийхөн "Ж.Батзандангийн өрөөний цонхон дээр очиж дууддаг хэрэг ээ” хэмээн шуугилдаж байлаа. Мөн гудамжинд хамт тэмцэж явсан, өдгөө УИХ-ын нэг ангид хамт сууж буй Г.Уянга ч түүнийг хань татаж байгаагаа хэлсэн байна. Тэрээр "Би тойргийн иргэдтэйгээ уулзаж, амьдралтай нь танилцаж яваа. Миний зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж УИХ-ын гишүүд ирэх байх, зарим нь үг хэлнэ гэсэн. Ж.Батзандан гишүүн лав ирнэ” хэмээн хэвлэлд ярьжээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих